Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 8:20 - Ариун Библи 2013

20 ЭЗЭН, Мосед —Чи өглөө эрт босож, харагтун, Фараоныг усанд ирэхэд өмнө нь очоод, түүнд “ЭЗЭН ийнхүү айлдаж байна. «Миний ард түмнийг явуул. Тэд Надад үйлчилнэ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

20 ЭЗЭН Мосед —Өглөө эрт босож, Фараоныг усанд ирэхэд нь түүний өмнө очоод түүнд “ЭЗЭН ийнхүү айлдаж байна. «Миний ард түмнийг явуул. Тэд Надад үйлчилнэ.

Gade chapit la Kopi




Гэтлэл 8:20
11 Referans Kwoze  

Өглөө Фараон уруу оч. Түүнийг ус уруу ирэхэд түүнтэй уулзахаар чи Нилийн эрэг дээр зогс. Могой болсон таягаа чи гартаа барь.


ЭЗЭН, Мосед —Өглөө эрт босож, Фараоны өмнө зогсож, түүнд “Еврейчүүдийн Бурхан ЭЗЭН «Миний ард түмнийг явуул. Тэд Надад үйлчилнэ.


ЭЗЭН, Мосед —Фараонд очиж, түүнд “ЭЗЭН ийнхүү айлдаж байна. «Миний ард түмнийг явуул. Тэд Надад үйлчилнэ.


Тэд дуу хоолойг чинь сонсоно. Чи Израилийн ахмадуудтай хамт Египетийн хаанд очоод, “Еврейчүүдийн Бурхан ЭЗЭН бидэнтэй уулзсан. Тиймээс одоо бид Бурхан ЭЗЭНдээ тахил өргөхийн тулд цөл уруу гурван өдрийн аянд явахыг бидэнд зөвшөөрөөч!” гэж хэл.


Фараоны гүнж усанд орохоор Нил уруу ирж, шивэгчингүүд нь Нилийн эргээр явцгааж байв. Зэгсэн дунд мөнөөх хулсан сагс байхыг тэр хараад, шивэгчнээ илгээж түүнийг авчрууллаа.


Тиймээс Би чамд “Миний хүүг явуул. Тэр Надад үйлчлэг” гэсэн боловч чи түүнийг явуулахаас татгалзсан. Үзэгтүн, Би чиний хүүг, ууган хөвгүүнийг чинь ална» гэж айлдаж байна” хэмээн хэл гэв.


Үүний дараа Мосе Аарон нар Фараонд очиж —Израилийн Бурхан ЭЗЭН “Миний ард түмнийг явуул. Тэд цөлд Надад баярын ёслол үйлдэг” гэж айлдаж байна гэж хэлэв.


Тэд —Еврейчүүдийн Бурхан бидэнтэй уулзсан. Цөл уруу гурван өдрийн аянд биднийг явуулаач. Бид Бурхан ЭЗЭНдээ тахил өргөе. Эс тэгвэл Тэр бидэн дээр тахал болон сэлэмтэй бууна гэцгээв.


Хэрвээ чи Миний ард түмнийг явуулахгүй бол, үзэгтүн, Би чамд болон чиний албатууд, ард түмэнд чинь бас танай гэрүүдэд бөөн ялаа явуулна. Египетчүүдийн гэр орон мөн тэдний газар нь бөөн ялаагаар дүүрнэ.


Тэднийг залгисан бөөн ялааг Мөн тэднийг устгасан мэлхийнүүдийг Тэрээр дунд нь илгээсэн.


Түүнийг айлдсанд бөөн ялаа, Бүх нутаг дэвсгэрт нь дэлэнч орж ирсэн.


Swiv nou:

Piblisite


Piblisite