6 ЭЗЭНээс тэдэнд тушаасан ёсоор Мосе Аарон нар хийв. Тэд тийнхүү хийлээ.
6 ЭЗЭНий өөрсдөд нь тушаасан ёсоор Мосе, Аарон нар үүнийг хийв. Тэд тийнхүү хийв.
Чамд Миний тушаах бүхнийг чи хэл. Чиний ах Аарон “Израилийн хөвгүүдийг нутгаасаа явуул” гэж Фараонд хэлэх болно.
Мосе Аарон нар Фараон уруу очиж, ЭЗЭНий тушаасан ёсоор тийнхүү үйлдэв. Аарон таягаа Фараон болон албат нарынх нь өмнө хаяхад тэр нь могой болжээ.
Ноа тийнхүү үйлдэж, өөрт нь Бурханы тушаасан ёсоор бүхнийг гүйцэтгэжээ.
Та нар тушаасныг минь үйлдвээс Миний нөхөд мөн.
Би Эцэгийнхээ тушаалыг сахиж, хайранд нь байдаг лугаа адил, та нар тушаалыг минь сахивал хайранд минь байх болно.
Биднийг хичээнгүйлэн сахь гэж Тушаалуудаа Та тогтоосон билээ.
Мосе ийн үйлдэв. ЭЗЭНий тушаасан бүхний дагуу Мосе тэгж үйлдэв.
Мосе бүх ажлыг харж шалгав. Үзэгтүн, тэд үүнийг ЭЗЭНий тушаасан ёсоор түүнчлэн хийжээ. Тиймээс Мосе тэднийг ерөөв.
Израилийн хөвгүүд явж, Мосе Аарон нарт ЭЗЭНий тушаасан ёсоор үйлдсэн билээ.
Чи Миний үгийг дуулгавартай дагасан учир үр удмаар чинь газар дэлхийн бүх үндэстэн ерөөгдөх болно” гэв.
Ноа өөрт нь ЭЗЭНий тушаасан ёсоор бүхнийг хийжээ.
Мосе Аарон нар ЭЗЭНий тушаасан ёсоор үйлдэв. Тэр таягаа өргөж, Фараон болон албат нарынх нь нүдний өмнө Нилийн усыг цохисонд Нилийн бүх ус нь цус болон хувирав.