Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 7:3 - Ариун Библи 2013

3 Гэвч Би Фараоны зүрхийг хатууруулж, тэмдэг ба гайхамшгуудаа Египетэд олон болгоно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

3 Гэвч Би Фараоны зүрхийг хатууруулж, Өөрийн тэмдэг ба Өөрийн гайхамшгуудыг Египетэд олон болгоно.

Gade chapit la Kopi




Гэтлэл 7:3
25 Referans Kwoze  

ЭЗЭН, Мосед —Чи Египетэд буцаж очоод, гарт чинь Миний өгсөн бүх гайхамшгийг Фараоны өмнө үйлд. Харин Би түүний зүрхийг хатууруулж, тэрээр ард түмнийг явуулахгүй.


ЭЗЭН, Мосед —Фараон та нарыг сонсохгүй. Тиймээс Миний гайхамшгууд Египетийн нутагт олширно гэж хэлсэн байлаа.


тэмдгүүд болон гайхамшгийн хүч, Ариун Сүнсний хүчээр ажилласан тул би Иерусалимаас Иллурикум хүртэлх нутгаар Христийн сайнмэдээг бүрэн дэлгэрүүлсэн.


Энэ хүн Египет нутаг, Улаан тэнгист болон цөлд дөчин жилийн турш гайхамшиг болоод тэмдгүүдийг үзүүлэн явахдаа тэднийг удирдаж байсан.


Израиль эрчүүд ээ, эдгээр үгсийг сонсоцгоо. Та нарын мэдсэнчлэн, Бурхан та нарын дунд Түүгээр үйлдсэн хүчирхэг үйлс, гайхамшиг болон тэмдгүүдээрээ Бурханаас та нарт илэрхийлсэн Хүн нь Назарын Есүс бөгөөд


Есүс —Та нар тэмдэг, гайхамшгуудыг үзэхгүй л бол ер итгэхгүй гэж айлдав.


Египет ээ, чиний дунд тэмдэг ба гайхамшгуудыг Фараон болон бүх түшмэдийнх нь дээр илгээсэн.


“Чамайг Египет нутгаас гарсан өдрүүдийнх шиг Би чамд гайхамшгуудыг үзүүлэх болно”


Сэрэгтүн, сэрэгтүн! ЭЗЭНий мутар минь, Хүчээ өмс! Өнийн өдрүүд, эрт урьдын үеүдийнх шигээ сэрэгтүн. Рахабыг хэсэгчин тасчиж, Лууг нэвт хатгасан нь Та бус уу?


Фараоны эсрэг болон түүний бүх зарц нарт, түүний газрын бүх ард түмний эсрэг тэмдгүүд болон гайхамшгийг үзүүлсэн. Учир нь тэд манай эцэг өвгөдөд давлиун хандахыг Та мэдсэн бөгөөд Энэ өдөр байгаа шиг нэрийг Өөртөө өгөв.


Та нарын нүдээрээ үзсэн тэр их сорилт, тэмдэг, гайхамшиг, хүчирхэг гар, сунгасан мутраар ЭЗЭН Бурхан чинь чамайг гаргаж авсан. ЭЗЭН Бурхан чинь чиний айж байгаа бүх ард түмэнд тийнхүү үйлдэнэ.


ЭЗЭН Бурхан чинь Египетэд нүдний чинь өмнө та бүхэнд үйлдсэн бүхэнтэй адилаар сорилт, тэмдэг, гайхамшиг, дайн байлдаан, хүчит гар, сунгасан мутар, аюул айдсаар дамжуулан нэг үндэстнийг нөгөө үндэстний дотроос өөртөө авахаар хөдөлсөн өөр бурхан байна уу?


Харин Би хүчээ чамд үзүүлж, Өөрийн нэрийг бүх дэлхий даяар тунхаглахын тулд үүнд чамайг босгосон юм.


Мосе Аарон нар хамт явж, Израилийн хөвгүүдийн хамаг ахмадуудыг цуглуулаад,


ЭЗЭН —Гараа өвөртөө дахиад хий! гэв. Тэр өвөртөө гараа дахин хийгээд, өврөөсөө гаргаж ирэхэд, үзэгтүн, гар нь бие махбод шиг нь эрүүл болсон байлаа. —


Тэгэхлээр Тэр Өөрийн хүссэн хүнээ өршөөдөг, хүссэн хүнээ хатууруулдаг.


Тийм учраас Би мутраа сунгаж, тэдний дунд үйлдэх бүхий л гайхамшгуудаараа Египетийг цохино. Үүний дараа тэр та нарыг явуулна.


Гэсэн ч Фараоны зүрх хатуурч, ЭЗЭНий айлдсанчлан тэр тэднийг сонссонгүй.


Мосе Аарон нар энэ бүх гайхамшгийг Фараоны өмнө үйлдсэн боловч ЭЗЭН, Фараоны зүрхийг хатууруулсан тул тэр Израилийн хөвгүүдийг нутгаасаа явуулсангүй.


Би Фараоны зүрхийг мөн хатууруулж, тэр тэдний хойноос хөөнө. Би Фараон болон түүний бүх цэргээр нь дамжин алдаршиж, египетчүүд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно гэв. Тэд тийнхүү хийв.


Тэрээр Египет нутагт, Зоаны хээр талд Эцэг өвгөдийнх нь өмнө Гайхамшгуудыг үйлдсэн билээ.


Хааны зүрх ЭЗЭНий мутарт усны урсгал Хаа таалсан зүгтээ Тэр түүнийг чиглүүлэх.


Swiv nou:

Piblisite


Piblisite