Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 7:23 - Ариун Библи 2013

23 Фараон эргэж, ордондоо оров. Тэр үүнд ч мөн зүрхээ хандуулсангүй.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

23 Фараон буцаж ордондоо оров. Тэр үүнд зүрхээ хандуулсангүй.

Gade chapit la Kopi




Гэтлэл 7:23
20 Referans Kwoze  

Түг түмдийн ЭЗЭН айлдаж байна. “Та нар сонсохгүй аваас, зүрхээ Миний нэрийг хүндэтгэхийн төлөө дэлгэхгүй аваас та нар дээр Би хараал буулган, та нарын ерөөлүүдийг ч хараах болно. Үнэхээр Би тэднийг хараасан. Учир нь та нар үүнийг зүрхэндээ хүлээн авахгүй байна.


Үндэстнүүдийн дунд хар! Ажиглацгаа! Алмайр! Гайхагтун! Учир нь та нар сонссон ч итгэж чадахааргүй нэгэн зүйлийг Би та нарын өдрүүдэд хийж байна.


Тэр хүн надад —Хүний хүү! Миний чамд үзүүлэх бүхнийг нүдээрээ харж, чихээрээ сонсон, үүнд зүрхээ хандуул. Учир нь чамд үүнийг үзүүлэхийн тулд чамайг энд авчирсан. Чи үзэх бүхнээ Израилийн гэрт мэдүүл гэж хэлэв.


Гэлээ ч хаан болон эдгээр бүх үгийг сонссон бүх зарц нь айсан ч үгүй, хувцсаа урсан ч үгүй.


Аяа ЭЗЭН, Таны мэлмий үнэнийг хайдаг бус уу? Та тэднийг хөнөөсөн, тэд сульдаагүй. Та тэднийг устгасан. Гэвч тэд зөв болохоос татгалзсан. Тэд нүүр царайгаа хаднаас ч хатуу болгож, гэмшихээс татгалзсан.


ЭЗЭН, Таны мутар өргөгдөвч тэд үл үзнэ. Хүмүүсийн төлөөх зүтгэлээ Та тэдэнд харуулж, Тэднийг ичээгээч. Үнэхээр Таны дайснуудыг гал залгина.


Зэмлэл дуулах тусмаа хүзүү хөшүүн загнагч нь Засал авахгүйгээр гэнэт сүйрнэ.


Харуутаа л Би үүнийг зүрхэндээ тусгаж, эндээс сургамж авав.


Мэргэдийн үгсэд чих тавь Мэдлэг ухаанд минь зүрхээ хандуул!


Сүрдүүлж авах явдалд бүү найд. Тонож авах явдалд ч дэмий бүү дулдуйд. Чадал чинээ өсөж нэмэгдвэл Зүрхээ тэрэнд бүү тогтоо.


Хүн гэгч нь юу болоод Та тэдэнд ихийг хийж Та тэдэнд санаа тавина вэ?


Тэр эмэгтэйг үхэх гэж байхад тэнд байсан эмэгтэйчүүд —Чи хөвгүүн төрүүлсэн тул бүү ай гэж хэлсэн боловч тэр юу ч хариулсангүй, зүрх сэтгэл нь ч хөдөлсөнгүй.


тэдэнд —Миний өнөөдөр та нарт хатуу тунхагласан үг бүхнийг зүрхэндээ шингээж, хөвгүүддээ тушаан энэ хуулийн үг бүрийг сахин мөрдүүл.


Харин ЭЗЭНий үгийг ойшоогоогүй нь боол ба малаа хээр орхив.


Гэвч Египетийн илбэчид ч илбээрээ түүн шиг үйлдсэнд Фараоны зүрх хатуурч, ЭЗЭНий айлдсанчлан тэр тэднийг сонссонгүй.


Египетчүүд бүгд Нилийн уснаас ууж чадахгүй болсон учир уух ус олохын тулд Нилийн эргэн тойронд газар ухав.


Фараоны түшмэдийн зарим нь ЭЗЭНий үгнээс айж, боол ба малаа гэртээ бөөгнүүлэв.


Хэзээд эмээдэг хүнд ерөөл орших, Харин зүрхээ хатууруулдаг хүн гай зовлонд унах.


Тэгээд чи «Би мөнхөд эзэгтэй байх болно» гэж хэлээд, Эдгээр зүйлсийг зүрхэндээ оруулж, Эцэс төгсгөлийг санасангүй.


Swiv nou:

Piblisite


Piblisite