Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 6:6 - Ариун Библи 2013

6 Тиймээс Израилийн хөвгүүдэд ингэж хэл. “Би ЭЗЭН. Египетчүүдийн хүнд ачаан дороос Би та нарыг гаргаж, тэдний боолчлолоос та нарыг чөлөөлөх болно. Сунгасан мутар болон агуу ял шийтгэлүүдээр Би та нарыг аварна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

6 Тиймээс Израилийн хөвгүүдэд ингэж хэл. “Би бол ЭЗЭН. Египетчүүдийн хүнд ачаан доороос Би та нарыг гаргаж, тэдний боолчлолоос та нарыг чөлөөлөх болно. Сунгасан мутар болон агуу шийтгэлүүдээр Би та нарыг аварна.

Gade chapit la Kopi




Гэтлэл 6:6
46 Referans Kwoze  

ЭЗЭН хүчирхэг гар, сунгасан мутраараа, аугаа их сүр хүч, тэмдэг, гайхамшгаараа биднийг Египетээс гарган авсан билээ.


Таны ард түмэн Израильтай хэн адил вэ? Ард түмнээ болгон чөлөөлөхөөр Бурхан нь явж, Өөрийн ард түмний өмнөөс үндэстнүүдийг зайлуулан Египетээс золин авч, агуу бөгөөд сүрдмээр зүйлсийг үйлдэн Өөртөө нэр алдрыг авсан тийм Бурхантай өөр ямар үндэстэн газар дэлхийд байна вэ?


Харин ЭЗЭН та нарыг хайрласан учраас бас эцэг өвгөдөд чинь өгсөн Өөрийн тангаргыг сахихын тулд та нарыг Тэр хүчирхэг мутраараа гарган авч, боолчлолын гэрээс, Египетийн хаан Фараоны гараас гаргасан билээ.


Тэгээд Фараон та нарыг сонсохгүй. Тэгэхэд Би мутраа Египет дээр тавьж, үлэмж их ял шийтгэлүүдээр дамжуулан Өөрийн ард түмэн Израилийн хөвгүүдийг түг түмээр нь Египет нутгаас гаргана.


Таны аугаа хүч болон хүчирхэг мутраараа золин аварсан ард түмэн тань, зарц нар тань тэд билээ.


“Би мөрнөөс нь ачааг буулгаж, Гарыг нь сагснаас чөлөөлөв.


Чи Египетийн нутагт боол байснаа, Бурхан ЭЗЭН чинь чамайг гаргаж авсныг санаж яв. Тиймээс би өнөөдөр чамд үүнийг тушааж байна.


Бат хайр тань биднийгээ авран хөтлөв. Хүч чадал тань биднийгээ ариун гэрт тань авч ирэв.


Тиймээс та нарыг Египетийн зовлон зүдүүрээс гаргаж сүү бал урссан нутаг болох канаан, хит, амори, периз, хиви, иебусчуудын нутагт аваачна гэж Би амлав» хэмээсэн” гэж хэл.


Харин агуу их хүч болон сунгасан мутраар та нарыг Египет газраас гаргасан ЭЗЭНээс та нар эмээж, Түүнд та нар мэхийж, Түүнд та нар тахил өргөгтүн.


Тиймээс өөрсдийгөө хяна. ЭЗЭН Бурханаас чинь та нартай байгуулсан гэрээг мартаж, ЭЗЭН Бурханыхаа хориглосон ямар нэгэн хэлбэр дүрстэй сийлмэл хөрөг та нар бүтээгүүзэй.


Манассе Ефраимыг, Ефраим Манассег залгина. Тэд хамтарч Иудагийн эсрэг босно. Энэ бүхнээс болж Түүний уур хилэн эргэхгүй, Тэрээр мутраа сунгасан хэвээр байна.


ЭЗЭН, Мосед —Би бол ЭЗЭН. Миний чамд айлдсан бүхнийг Египетийн хаан Фараонд хэл гэв.


Би Абрахам, Исаак, Иаковт өгөхөөр тангарагласан тэр газарт та нарыг аваачиж, түүнийг та нарт өв болгон өгнө. Би ЭЗЭН” гэж айлдав.


Бурхан цааш нь Мосетэй ярин түүнд —Би бол ЭЗЭН.


Дорно зүгээс арамчууд, баруун зүгээс филистчүүдийг явуулахад Тэд амаа ангайлган Израилийг залгина. Энэ бүхнээс үл хамааран Уур хилэн нь эргэхгүй, Мутраа сунгасан хэвээр байна.


Тиймээс Эзэн тэдний залуусыг ч энэрэхгүй. Өнчин, бэлэвснийг нь ч Тэр өрөвдөхгүй. Учир нь тэд бүгдээрээ сүсэг бишрэлгүй агаад буруу мууг үйлдэгчид ажээ. Ам болгон мунхаг зүйл ярьж байна. Энэ бүхнээс болоод Түүний уур хилэн эргэхгүй, Тэрээр мутраа сунгасан хэвээр байна.


Израилийн ард түмний Бурхан, эцэг өвгөдийг маань сонгож, Египет нутагт харийнх байхад нь тэднийг агуу болгосон бөгөөд өргөсөн мутраараа Тэр тэднийг тэндээс гаргасан.


Ингээд тэднийг хүнд хүчир ажлаар туйлдуулахын тулд тэдний дээр ажил хянагчдыг тавив. Тэд Фараонд зориулж Питом, Рамесес гэдэг агуулах хотуудыг барилаа.


Мосе өсөж том болоод нэгэн өдөр ах дүү нар дээрээ очиж тэдний хүнд хүчир ажлыг харав. Ах дүүсийнх нь нэгэн болох еврей эрийг нэг египет эр зодож байхыг тэр үзэв.


Дөрвөн зуун гучин жилийн эцэст, яг энэ өдөр ЭЗЭНий хамаг түг түмэн Египет нутгаас гарав.


Яг тэр өдөр ЭЗЭН, Израилийн хөвгүүдийг цэргийн бүлгүүдийнх нь дагуу Египет нутгаас гаргав.


Мосе ард түмэнд —Египетээс, боолчлолын гэрээс гарсан энэ өдрийг дурсан сана! Учир нь ЭЗЭН та нарыг хүчирхэг мутраар энэ газраас гаргасан. Исгэсэн ямар ч зүйлийг идэж болохгүй.


Хожим хүү чинь чамаас “Энэ юу вэ?” гэж асуувал чи түүнд “Хүчит мутраар ЭЗЭН биднийг Египетээс, боолчлолын гэрээс гаргасан.


Мосе Аарон нар Израилийн хөвгүүдэд —ЭЗЭН та нарыг Египет газраас гаргасныг та нар энэ үдэш мэдэх болно.


ЭЗЭН, Израилийг Египетээс хэрхэн гаргасан ба Бурхан, Мосед болон ард түмэн нь болсон Израильдаа юу хийснийг бүгдийг нь Мосегийн хадам эцэг, Мидианы тахилч Иетро сонсжээ.


ЭЗЭН Бурхан чинь Египетэд нүдний чинь өмнө та бүхэнд үйлдсэн бүхэнтэй адилаар сорилт, тэмдэг, гайхамшиг, дайн байлдаан, хүчит гар, сунгасан мутар, аюул айдсаар дамжуулан нэг үндэстнийг нөгөө үндэстний дотроос өөртөө авахаар хөдөлсөн өөр бурхан байна уу?


Чи Египетийн нутагт боол байснаа болон ЭЗЭН Бурхан чинь хүчит гар, сунгасан мутраараа чамайг тэндээс гаргаж авчирсныг сана. Тиймээс ЭЗЭН Бурхан чинь Амралтын өдрийг сахихыг чамд тушаасан билээ.


чи өөрийгөө хичээ. Чамайг боолчлолын гэрээс, Египетийн газар нутгаас авчирсан ЭЗЭНийг чи мартуузай.


Би Өөрөө сунгасан гар, хүчит мутраар та нарын эсрэг уурлан хилэгнэж дургүйцэн тулалдана.


Та Өөрийн ард түмэн Израилийг тэмдгүүд, гайхамшгууд, хүчит гар, сунгасан мутраар болон агуу аймшгаар Египет нутгаас гарган авчирч,


Тиймээс тэднийг египетчүүдийн гараас чөлөөлж, тэр газраас гаргаад канаан, хит, амори, периз, хиви, болон иебусчуудын газар болох сүү бал урссан сайхан уудам нутагт аваачихаар Би бууж ирлээ.


Би мутраа Египет дээр сунгаж, Израилийн хөвгүүдийг тэдний дундаас гаргахад египетчүүд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно гэв.


Үүнийг гартаа тэмдэг болгон нүднийхээ хооронд сахиус болго. Учир нь мутрынхаа хүчээр ЭЗЭН биднийг Египетээс гаргасан юм гэв.


Тэгэхэд Мосе, Бурхан ЭЗЭНээсээ гуйж —ЭЗЭН, агуу хүч чадал, хүчирхэг мутраар Египет нутгаас гаргасан ард түмнийхээ эсрэг Таны уур хилэн яагаад шатна вэ?


Та нарын нүдээрээ үзсэн тэр их сорилт, тэмдэг, гайхамшиг, хүчирхэг гар, сунгасан мутраар ЭЗЭН Бурхан чинь чамайг гаргаж авсан. ЭЗЭН Бурхан чинь чиний айж байгаа бүх ард түмэнд тийнхүү үйлдэнэ.


Тэд Таны аугаа их хүчээрээ, сунгасан мутраараа гаргаж авчирсан Таны ард түмэн болох Таны өв билээ” гэсэн.


Та нарын Бурхан ЭЗЭНий сахилгажуулалтыг мэдээгүй, үзээгүй хөвгүүдтэй чинь би яриагүй гэдгийг өнөөдөр ойлго. Тэд Түүний сүр жавхлан, Түүний хүчирхэг гар, Түүний сунгасан мутрыг,


(Учир нь тэд Таны агуу нэр, Таны хүчит гар, Таны сунгасан мутрын талаар сонсох билээ.) тэр ирж энэ өргөөнд хандан залбирах аваас


Их ус Таныг харав, Бурхан минь ээ, Их ус Таныг хараад бэмбэгэнэв. Оёоргүй гүн нь ч чичрэв.


Зовлон шаналан дотор Чи хашхирсан бөгөөд Би чамайг мултруулав. Аянгын нууц газраас чамд хариу өгч Чамайг Мерибагийн усны дэргэд Би туршсан. Села


Гэвч Миний хүмүүс дууг минь сонссонгүй Израиль ч Намайг дагасангүй.


«Би аугаа хүч чадлаараа, сунгасан мутраараа дэлхий ба үүний гадаргуу дээрх хүн, араатан амьтдыг бүтээсэн бөгөөд мэлмийд минь тааллыг олсон нэгэнд үүнийгээ Би өгнө.


Үнэхээр хүчит мутар, сунгасан гараараа, цутгасан хилэнгээрээ Би та нарыг лавтай хаанчлах болно. Би амьд! гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.


Swiv nou:

Piblisite


Piblisite