Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 6:20 - Ариун Библи 2013

20 Амрам нь авга эгч Иохебедыг эхнэрээ болгон авч, тэр эмэгтэй түүнд Аарон Мосе хоёрыг төрүүлжээ. Амрамын амьдралын жилүүд зуун гучин долоон жил байжээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

20 Амрам нь авга эгч Иохебедыг өөрийн эхнэр болгон авсан. Тэр эмэгтэй түүнд Аарон болон Мосег төрүүлжээ. Амрам зуун гучин долоо насалжээ.

Gade chapit la Kopi




Гэтлэл 6:20
8 Referans Kwoze  

Амрамын эхнэрийн нэрийг Левийн охин Иохебед гэдэг байв. Тэр Египетэд Левид төрсөн юм. Тэрээр Аарон, Мосе мөн тэдний эгч Мириамыг Амрамд төрүүлж өгчээ.


Кохатын хөвгүүд нь Амрам, Изхар, Хеброн, Уззиел бөгөөд Кохатын амьдралын жилүүд зуун гучин гурван жил байв.


Левийн хөвгүүдийн нэрс нь уг угсаа дагуу Гершон, Кохат, Мерари бөгөөд Левийн амьдралын жилүүд зуун гучин долоон жил байв.


Синаи уулан дээр ЭЗЭН, Мосетэй ярьсан тэр үеийн Аарон болон Мосегийн уг угсаа энэ байна.


Левийн ургууд нь либничүүдийн ураг, хебрончуудын ураг, махличуудын ураг, мушичүүдийн ураг, корачуудын ураг байлаа. Кохат нь Амрамын эцэг болжээ.


Амрамын хөвгүүд нь Аарон, Мосе нар. ЭЗЭНий өмнө утлага уугиулан, Түүнд үйлчилж мөн Түүний нэрээр үүрд ерөөхөөр ариунаас ариун зүйлсийг ариусгахаар Аарон хөвгүүдийнхээ хамтаар үүрд мөнх тусгаарлагдсан байлаа.


Эхний шавга нь кохатчуудын урагт буув. Иуда, Симеон, Бениамин овгуудаас арван гурван хотыг шавгаар тахилч Аароны үр удам болох левичүүд хүлээн авав.


Swiv nou:

Piblisite


Piblisite