Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 6:13 - Ариун Библи 2013

13 Мосе Аарон нарт ЭЗЭН айлдаж, Египет нутгаас Израилийн хөвгүүдийг гаргахын тулд Израилийн хөвгүүд болон Египетийн хаан Фараоны тухайд тэдэнд тушаал өгөв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

13 ЭЗЭН Мосе, Аарон нарт хэлж, Египетийн нутгаас Израилийн хөвгүүдийг авчрахын тулд Израилийн хөвгүүд болон Египетийн хаан Фараоны талаарх үүргийг тэдэнд өгөв.

Gade chapit la Kopi




Гэтлэл 6:13
14 Referans Kwoze  

Би, Бурханы болон амьд ба үхэгсдийг үзэгдэлт ба хаанчлалдаа шүүх Христ Есүсийн өмнө чамд чухалчлан захья.


Бүгдэд амь өгөгч Бурхан, мөн Понти Пилатын өмнө сайн гэрчлэл хийсэн Христ Есүсийн өмнө би чамд тушааж байна.


Юуг ч ялгаварлалгүй, танил тал харалгүйгээр эдгээрийг сахихыг Бурхан ба Христ Есүс, сонгогдсон тэнгэрэлч нарын өмнө би чамд чухалчлан захья.


Тимот хүү минь, чиний тухай урьд нь хийгдсэн эш үзүүллэгүүдийн “чи сайн тэмцлээр тэмцэгтүн” гэсэн тушаалыг би чамд даалгаж байна.


Учир нь бүх замд чамайг хамгаалахын тулд Тэр тэнгэрэлч нартаа чиний талаар тушаана.


Тэгээд ЭЗЭН, Мосед —Үзэгтүн, үхэх өдөр чинь ойртож байна. Би Иошуад тушаал буулгахын тулд түүнийг дуудан хамтдаа уулзалтын майханд хүрч оч гэжээ. Тэгээд Мосе, Иошуа хоёр явж, уулзалтын майханд хүрч очив.


Мосегоор дамжуулан ЭЗЭНий айлдсан ёсоор тэр түүн дээр гараа тавин, түүнд тушаав.


Ямар ч цэрэг цэрэгт татагчдаа таалагдахын тулд аж амьдралын явдалд хутгалддаггүй.


Биеэ бүү тоо, эд хөрөнгөний тодорхойгүй байдалд бүү найд, харин биднийг баясгах бүхнээр арвин хангагч Бурханд найд гэж энэ үеийн баячуудад тушаа.


Түүнд —Хэрэв Чи Бурханы Хүү мөн юм бол доош үсэр. Учир нь “Тэрээр тэнгэрэлч нартаа Чиний талаар тушаана. Чамайг хөлөө чулуунд цохичих вий гэсэндээ Тэд гар дээрээ Чамайг өргөөд явна” гэж бичигдсэн байдаг шүү дээ гэв.


Түүнийг тахилч Елеазар болон даяар хотол түмний өмнө зогсоогоод, тэдний нүдний өмнө түүнд үүргийг даалгагтун.


Гэвч ЭЗЭНий өмнө Мосе —Үзэгтүн, Израилийн хөвгүүд намайг сонсохгүй байхад Фараон намайг хэрхэн сонсох билээ. Би чинь ам хагараагүй хүн гэв.


Эдгээр нь тэдний эцгийн бүлийн тэргүүн нар болой. Израилийн ууган хүү Реубений хөвгүүд нь Ханох, Паллу, Хезрон, Карми нар юм. Тэд Реубений ургууд билээ.


“Израилийн хөвгүүдийг цэргийн эрэмбээр нь Египет газраас гарга” гэж ЭЗЭН, Аарон Мосе нарт айлдсан билээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite