Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 6:12 - Ариун Библи 2013

12 Гэвч ЭЗЭНий өмнө Мосе —Үзэгтүн, Израилийн хөвгүүд намайг сонсохгүй байхад Фараон намайг хэрхэн сонсох билээ. Би чинь ам хагараагүй хүн гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

12 Гэвч Мосе ЭЗЭНий өмнө —Үзэгтүн, Израилийн хөвгүүд намайг сонсоогүй байхад Фараон намайг хэрхэн сонсох билээ. Учир нь би уран цэцэн ярьж чадахгүй гэв.

Gade chapit la Kopi




Гэтлэл 6:12
16 Referans Kwoze  

Мосе, ЭЗЭНд —Эзэн минь, өчигдөр ч, уржигдар ч, Та зарцтайгаа ярьж эхэлснээс хойш ч, ер нь би хэзээ ч уран үгтэй байгаагүй. Учир нь би үг ярианд удаан, ам хойрго гэж хариулав.


Би —Аяа, Эзэн БУРХАН! Харагтун, би бага залуу тул Хэрхэн ярихыг мэдэхгүй гэв.


Гэвч Мосе, ЭЗЭНий өмнө —Үзэгтүн, би ам хагараагүй хүн. Намайг Фараон яаж сонсох билээ? гэж хэлэв.


Сонсгохын тулд би хэнд хэлж, сануулга өгөх юм бэ? Үзэгтүн, тэдний чих битүү хэвээр бөгөөд тэд сонсож чадахгүй. Үзэгтүн, ЭЗЭНий үг тэдний тохуу болов. Тэд түүнийг таашаасангүй.


Зөрүүд, зүрх ба чихэндээ хозлуулаагүй та нар Ариун Сүнсийг үргэлж эсэргүүцдэг. Та нар эцэг өвгөдийнхөө үйлдсэнийг л үйлддэг.


(Би ч мөн тэднийг эсэргүүцэж дайснуудынх нь нутагт аваачив.) мөн тэдний хозлуулаагүй зүрх нь даруу болж, тэд хилэнцийнхээ шийтгэлийг хүлээн авбал,


Мосе үүнийг Израилийн хөвгүүдэд уламжилсан боловч тэд цөхөрсөн сүнс, бас хэрцгий боолчлолын улмаас Мосег эс сонсов.


Тэгэхэд Мосе, Бурханд —Хараач, би Израилийн хөвгүүд дээр очиж, тэдэнд “Эцэг өвгөдийн чинь Бурхан намайг та нар уруу илгээв” гэж хэлэхэд тэд надаас “Түүний нэр хэн бэ?” гэж асуувал би тэдэнд юу гэж хэлэх вэ? гэв.


Эдгээр Египет, Иуда, Едом, Аммоны хөвгүүд, Моаб ба цөлд амьдрагч санчигаа хусдаг бүгд мөн Израилийн хамаг гэр ч зүрхээ хозлуулаагүй аж.”


Тэгээд би —Би сүйрсэн тул золгүй еэ! Яагаад гэвэл би бузар уруултай хүн. Би бузар уруултай хүмүүсийн дунд амьдардаг. Учир нь нүд минь түг түмдийн ЭЗЭН болох Хааныг харлаа гэж хэлэв.


ЭЗЭН Бурхан чинь чамайг өөрийн Бурхан ЭЗЭНийг бүх зүрх, бүх сэтгэлээрээ хайрладаг болгохын тулд чиний зүрхийг болоод чиний үр удмын зүрхийг хозолно.


Гэвч Мосе, Бурханд —Фараон уруу очиж, Израилийн хөвгүүдийг Египетээс гаргах гэдэг би хэн юм бэ? гэж хэлэв.


Тэгэхэд Мосе хариулан —Хараач, тэд надад итгэж миний үгийг сонсохгүй харин “ЭЗЭН чамд үзэгдээгүй шүү дээ” гэж хэлж магад гэв.


Мосе Аарон нарт ЭЗЭН айлдаж, Египет нутгаас Израилийн хөвгүүдийг гаргахын тулд Израилийн хөвгүүд болон Египетийн хаан Фараоны тухайд тэдэнд тушаал өгөв.


Swiv nou:

Piblisite


Piblisite