Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 5:6 - Ариун Библи 2013

6 Ингээд тэр өдөр Фараон ард түмний дээр буй ажлын даамлууд хийгээд харгалзагчдад тушаал буулгаж —

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

6 Ингээд тэр өдөр Фараон ард түмний дээр буй ажлын дарга нар болон харгалзагчдад зарлиг буулгаж, —

Gade chapit la Kopi




Гэтлэл 5:6
14 Referans Kwoze  

“Та нар өдөр бүрийн тоосгыг огтхон ч хасах ёсгүй” гэснийг Израилийн хөвгүүдийн харгалзагчид сонсоод, өөрсдөд нь гай учирсныг мэдэв.


Ингээд ард түмний ажлын даамлууд ба харгалзагчид гарч ирэн ард түмэнд —Фараон “Би та нарт сүрэл өгөхгүй.


Үүнээс гадна, дайтахад бэлэн цэрэг Уззиад байсан бөгөөд тэд гүүш Иеиел, түшмэл Маасеиа нарын явуулсан тооллогын дагуух бүлгүүдээрээ хааны жанжингуудын нэг болох Хананиагийн удирдлага дор тулаанд гардаг байв.


Исаакт Би Иаковыг бас Есавыг өгч, Есавд Би Сеир уулыг эзэмшүүлэхээр өгсөн. Гэтэл Иаков болон түүний хөвгүүд Египет уруу явсан билээ.


ЭЗЭНий гэрээний авдрыг дамнан явдаг Левийн тахилч нарын өмнө, гэрээний авдрын хоёр талаар бүх Израиль өөрийн ахмадууд, түшмэд, шүүгчидтэйгээ зогсов. Мөн тэдэнтэй хамт ирмэл ба уугуул нутгийнхан байлаа. ЭЗЭНий зарц Мосе Израилийн ард түмнийг ерөөхийг анх тушаасны дагуу хүмүүсийн хагас нь Геризим уулын өвөрт, нөгөө хагас нь Ебал уулын өвөрт зогсоцгоожээ.


Бүх овогт, ЭЗЭН Бурханаас чинь чамд өгч буй хот бүрд шүүгчид, түшмэдийг томил. Тэд хүмүүсийг зөв шүүлтээр шүүх ёстой.


Танай овгуудын удирдагчид болох мэргэн ухаантай, нэр хүндтэй хүмүүсийг би авч, та нарыг ахлуулахаар овог бүрд мянгат, зуут, тавьт, аравтын дарга нар, албатууд болгон томилсон.


Тиймээс ЭЗЭН, Мосед —Ард түмний ахмадууд болоод тэдний захирагчид хэмээн чиний мэддэг, Израилийн ахмадуудаас далан хүнийг Надад цуглуулан уулзалтын майхан уруу авчирч, тэнд өөртэйгөө хамт зогсоо.


ЭЗЭН —Египетэд байгаа ард түмнийхээ зовлонг Би харж, ажлын даамлуудаас нь болсон тэдний хашхирааныг сонслоо. Би тэдний зовлон зүдүүрийг мэднэ.


Ингээд тэднийг хүнд хүчир ажлаар туйлдуулахын тулд тэдний дээр ажил хянагчдыг тавив. Тэд Фараонд зориулж Питом, Рамесес гэдэг агуулах хотуудыг барилаа.


Зөвт нэгэн малынхаа амийг ч хэрэгсэх Буруутуудын энэрэл нь ч үл хэлтрүүлэх.


Ингээд Иошуа Шехемд Израилийн бүх овгийг цуглуулан, Израилийн ахмадууд, тэргүүнүүд, шүүгчид ба түшмэдийг нь дуудсан бөгөөд тэд Бурханы өмнө ирж зогсов.


Та нар ард түмэнд тоосго хийхэд нь зориулж урьдынх шигээ сүрэл өгдгөө цаашид боль. Тэд өөрсдөө явж сүрэл хурааг.


Swiv nou:

Piblisite


Piblisite