Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 5:22 - Ариун Библи 2013

22 Мосе, ЭЗЭНд эргэж —Өө Эзэн, Та яагаад энэ ард түмнийг ийм гайд учруулав? Та юунд намайг явуулсан юм бэ?

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

22 Мосе ЭЗЭНд буцан ирж, —Өө, Эзэн, Та яагаад энэ ард түмнийг ийм гайд учруулсан бэ? Та юунд намайг явуулсан юм бэ?

Gade chapit la Kopi




Гэтлэл 5:22
12 Referans Kwoze  

Өө, ЭЗЭН, Та намайг мэхэлж, би мэхлүүлэв. Та намайг дийлж, ялав. Би бүхэл өдрийн турш доог тохуу болов. Хүн бүр намайг тохуурхах юм.


Үзэгдэл нь тогтоогдсон цагийн төлөө юм. Төгсгөл уруугаа энэ нь яарах агаад эс хөсөрдөнө. Хоцорч байгаа боловч үүнийг хүлээгтүн. Хойшлолгүй заавал биелэгдэх болно.


Тэнгэрт Танаас гадна Хэн надад байгаа вэ? Танаас өөр юуг ч Газар дээр би үл хүснэ.


Тэрээр —Би түг түмдийн Бурхан ЭЗЭНд маш их зүтгэсээр ирсэн. Израилийн хөвгүүд Таны гэрээг умартаж, Таны тахилын ширээнүүдийг нураан Таны эш үзүүлэгчдийг илдээр цавчин алсан билээ. Одоо ганцхан би л үлдээд байна. Тэд миний амийг авахын тулд намайг хайж байна гэж өчив.


Харин тэрээр өөрөө нэг өдөржингөө алхсаар цөлд хүрээд, нэгэн тац модны доор суув. Тэрээр үхэхийг хүсэмжлэн —Одоо хангалттай. ЭЗЭН минь, би эцэг өвгөдөөсөө дээрдэх юмгүй тул одоо миний амийг аваач гэж хэлэв.


Түүнээс гадна ард олон бүгд өөр өөрсдийн хөвгүүд охидынхоо төлөө сэтгэл гашуудсанаас болж, Давид уруу чулуу шидэж, алахаар ярилцаж байсан учраас Давид ихэд шаналав. Гэвч Давид өөрийн Бурхан ЭЗЭНээр өөрийгөө зоригжуулав.


Мосе, ЭЗЭНд —Та зарцаа юунд ийн зовооно вэ? Би Таны мэлмийд тааллыг эс олсон юм уу? Юунд Та энэ бүх ард түмний ачааг над дээр тохсон юм бэ?


Мосе, ЭЗЭНд хашхиран —Би энэ ард түмнийг яах вэ? Жаахан удвал тэд над уруу чулуу шидэх болно гэв.


Хэргээ мэдүүлэхэд ямагт шударга байдаг ЭЗЭН минь. Тантай шударга ёсны хэргүүдийн талаар ярих зүйл байна. Буруутуудын зам яагаад цэцэглэсэн юм бэ? Итгэлгүй хүмүүс яагаад амар тайван байна вэ?


Тэгэхэд би “Аяа, Эзэн БУРХАН! «Та нарт амар амгалан байх болно» гэж Та энэ ард түмнийг болон Иерусалимыг үнэхээр хуурчээ. Харин хоолойд илд хүрсэн байна” гэж хэлэв.


Иошуа —А-яа, БУРХАН Эзэн, юунд Та энэ ард олныг Иорданыг гатлуулан авч ирэв? Зөвхөн аморичуудын гарт биднийг өгч устгуулахын тулд гэж үү? Бид Иорданы нөгөө талдаа суурьшин нутаглаж байсан ч болоосой!


Swiv nou:

Piblisite


Piblisite