Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 5:1 - Ариун Библи 2013

1 Үүний дараа Мосе Аарон нар Фараонд очиж —Израилийн Бурхан ЭЗЭН “Миний ард түмнийг явуул. Тэд цөлд Надад баярын ёслол үйлдэг” гэж айлдаж байна гэж хэлэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

1 Үүний дараа Мосе, Аарон нар Фараонд очиж —Израилийн Бурхан ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Миний ард түмнийг явуул. Тэд цөлд Надад баярын ёслол үйлдэг” гэж хэлэв.

Gade chapit la Kopi




Гэтлэл 5:1
26 Referans Kwoze  

Мосе —Бид ЭЗЭНд баяр тэмдэглэх ёстой учраас багачууд ба хөгшидтэйгөө, хөвгүүд ба охидтойгоо мөн хонь, үхэр сүргээ авч явах болно гэж хэлэв.


Одоо Эзэн, тэдний заналхийллийг хараач. Таны үгийг ярих зоригийг боолууддаа соёрхооч.


Ахаб, Елиад —Өө миний дайсан, чи намайг олоод ирэв үү? гэсэнд Елиа —Би чамайг оллоо. Учир нь ЭЗЭНий мэлмийн өмнө ёрын мууг үйлдэхээр чи өөрийгөө худалджээ.


Тэд дуу хоолойг чинь сонсоно. Чи Израилийн ахмадуудтай хамт Египетийн хаанд очоод, “Еврейчүүдийн Бурхан ЭЗЭН бидэнтэй уулзсан. Тиймээс одоо бид Бурхан ЭЗЭНдээ тахил өргөхийн тулд цөл уруу гурван өдрийн аянд явахыг бидэнд зөвшөөрөөч!” гэж хэл.


Иймд бид хуучин хөрөнгөөр бус, хорсол ба ёр муугийн хөрөнгөөр ч бус, харин чин сэтгэлийн ба үнэний исгээгүй талхаар баяраа тэмдэглэе.


Махбодыг хөнөөгчдөөс бүү ай. Учир нь тэд сэтгэлийг хөнөөж үл чадна. Харин махбод болоод сэтгэлийг хоёуланг нь тамд устгаж чадах Түүнээс айгтун.


Та нар Миний төлөө захирагчид ба хаадын өмнө хүргэгдэж, тэдэнд болоод харийнханд гэрчлэл болно.


Хүний хүү, тэднээс бүү ай. Хэдийгээр өргөст халгай, сундуу чамтай хамт байж, чи хилэнцэт хорхойнууд дээр суулаа ч тэд тэрслүү гэр тул үгсээс нь чи бүү ай, царайнаас нь чи бүү эмээ.


Түг түмдийн ЭЗЭН Энэхүү уулан дээрх бүх ард түмэнд Хуучин дарс, хамгийн сайн мах ба дарс бүхий Элбэг дэлбэг найрыг хийхээр бэлтгэнэ.


Таны гэрчлэлүүдийг би Хаадын өмнө бас ярих агаад үл ичнэм.


Тиймээс Би чамд “Миний хүүг явуул. Тэр Надад үйлчлэг” гэсэн боловч чи түүнийг явуулахаас татгалзсан. Үзэгтүн, Би чиний хүүг, ууган хөвгүүнийг чинь ална» гэж айлдаж байна” хэмээн хэл гэв.


Явж, Израилийн хөвгүүдийг нутгаасаа явуул гэж Египетийн хаан Фараонд хэл гэв.


Израилийн хөвгүүдийг Египетээс гаргах талаар Египетийн хаан Фараонд хэлсэн хүмүүс нь Мосе Аарон нар юм.


Чи түүнд “Еврейчүүдийн Бурхан ЭЗЭН намайг чам уруу илгээж, «Миний ард түмнийг явуул. Тэд цөлд Надад үйлчилнэ» гэсэн. Гэтэл, харагтун, чи одоо болтол сонссонгүй.


ЭЗЭН, Мосед —Фараонд очиж, түүнд “ЭЗЭН ийнхүү айлдаж байна. «Миний ард түмнийг явуул. Тэд Надад үйлчилнэ.


ЭЗЭН, Мосед —Чи өглөө эрт босож, харагтун, Фараоныг усанд ирэхэд өмнө нь очоод, түүнд “ЭЗЭН ийнхүү айлдаж байна. «Миний ард түмнийг явуул. Тэд Надад үйлчилнэ.


Одоо тэгэхлээр гуйж байна, хэрэв би Таны мэлмийд тааллыг олсон бол замуудаа надад мэдүүлээч. Тэгвэл би Таныг мэдэж, Таны мэлмийд тааллыг олох юм. Энэ үндэстэн Таны ард түмэн гэдгийг ч харгалзан үзээч гэв.


Чамд Миний тушаах бүхнийг чи хэл. Чиний ах Аарон “Израилийн хөвгүүдийг нутгаасаа явуул” гэж Фараонд хэлэх болно.


ЭЗЭН, Мосед —Ааронд “Таягаа сунган газрын тоос шороог цохь! Тэгэхэд тэр нь Египетийн нутаг даяар дэлэнч болох болно” гэж хэл хэмээв.


Тэд тийнхүү үйлдэв. Аарон таяг барьсан гараа сунган газрын тоос шороог цохиход хүн малд дэлэнч шавав. Египетийн нутаг даяар газрын бүх тоос шороо нь дэлэнч болон хувирчээ.


Бид цөл уруу гурван өдрийн аянд явж, Бурхан ЭЗЭНдээ тушаасных нь дагуу тахил өргөе гэж хэлэв.


ЭЗЭН, Мосед —Фараонд очиж, түүнд “Еврейчүүдийн Бурхан ЭЗЭН «Миний ард түмнийг явуул. Тэд Надад үйлчилнэ.


Хэрэв чи тэднийг явуулахаас татгалзаж, барьсаар байвал,


Мосе Аарон нар Фараонд очиж, түүнд —Еврейчүүдийн Бурхан ЭЗЭН “Чи Миний өмнө номхрохоос хэдий хүртэл татгалзсаар байх вэ? Миний ард түмнийг явуул! Тэд Надад үйлчилнэ.


Хэрэв чи Миний ард түмнийг явуулахаас татгалзвал, үзэгтүн, Би маргааш нутаг дэвсгэрт чинь царцаа оруулна.


Swiv nou:

Piblisite


Piblisite