Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 40:16 - Ариун Библи 2013

16 Мосе ийн үйлдэв. ЭЗЭНий тушаасан бүхний дагуу Мосе тэгж үйлдэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

16 Ийнхүү Мосе үйлдэв. Мосе ЭЗЭНий тушаасан бүхний дагуу тэгж үйлдэв.

Gade chapit la Kopi




Гэтлэл 40:16
19 Referans Kwoze  

Израиль аа, одоо, та нар амьд байж, эцэг өвгөдийн чинь Бурхан ЭЗЭНээс та нарт өгч буй тэр газар хүрч очиж, түүнийг эзэмшихийн тулд миний та нарт зааж сургах зарлиг шийдвэрүүдийг сонсоцгоо!


Мөн итгэмжит байхыг нярвуудаас шаарддаг.


та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно гэж айлдав.


Хууль хийгээд гэрчлэлд анхаарагтун. Хэрэв тэд энэ үгийн дагуу ярьдаггүй бол тэдэнд гэгээ байхгүй болжээ.


Миний та нарт тушаасан болгоныг та нар даган мөрдөж, түүн дээр бүү нэм мөн түүнээс бүү хас.


Түүний [бүх] гэрт Мосе итгэмжит байсны адил Тэр Өөрийг нь томилсон Нэгэнд итгэмжит байсан юм.


Учир нь хожим яригдах ёстой гэрчлэлийн төлөө Мосе үйлчлэгчийн хувьд Түүний бүх гэрт итгэмжит байсан.


Тэд Надад тахилчийн албанд үйлчлэхийн тулд эцгийг нь тосолсон шигээ чи тэднийг тосол. Учир нь тосолгоо нь тахилчийн албанд үе уламжлан үүрд байх болно гэж айлдав.


Тиймээс, ЭЗЭНий надад тушаасны дагуу би явж, түүнийг Евфратын хажууд нуув.


Ноа тийнхүү үйлдэж, өөрт нь Бурханы тушаасан ёсоор бүхнийг гүйцэтгэжээ.


ЭЗЭНээс тэдэнд тушаасан ёсоор Мосе Аарон нар хийв. Тэд тийнхүү хийлээ.


Тэр толгой дээр нь толгойн ороолт тавьж, толгойн орооолтны урд талд ариун титэм болох алтан пайзыг Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор тавив.


Мосе Аароны хөвгүүдийг ойртуулж, Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор тэдэнд дотуур дээл өмсгөн бүс бүслүүлж, толгойн боолт углав.


харин гэдэс дотор болон мөчүүдийг нь усаар угаагаад, Мосе хуцыг бүхлээр нь тахилын ширээн дээр шатаав. Энэ нь Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор тааламжит үнэр, шатаалт тахил буюу ЭЗЭНд галан тахил байлаа.


Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор тэр тэднийг Синаин цөлд тоолов.


Хоёр өдрөөр эсвэл сараар эсвэл жилээр ч үүл асрын дээр саатаж тэнд байхад Израилийн хөвгүүд буудаллан үлддэг бөгөөд аянд гардаггүй байлаа. Харин түүнийг өргөгдөх үед тэд аянд гардаг байлаа.


Swiv nou:

Piblisite


Piblisite