Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 4:20 - Ариун Библи 2013

20 Ингээд Мосе эхнэр хөвгүүдээ авч тэдэнд илжиг унуулаад, Египет нутаг уруу буцаж явав. Бурханы таягийг Мосе гартаа авлаа.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

20 Ингээд Мосе эхнэр, хөвгүүдээ авч тэднийг илжиг унуулаад, Египет нутаг уруу буцан явав. Бурханы таягийг Мосе гартаа авлаа.

Gade chapit la Kopi




Гэтлэл 4:20
10 Referans Kwoze  

Тиймээс Мосе, Иошуад —Эрчүүдээ сонго, Амалекийн эсрэг байлдахаар яв. Маргааш би Бурханы таягийг гартаа бариад, толгодын орой дээр зогсоно гэв.


Мосе гараа өргөөд, таягаараа хадыг хоёр удаа цохив. Ус арвин ихээр оргилон гарч, хотол түмэн бас тэдний мал амьтад ууцгаав.


Тэгэхэд ЭЗЭН түүнээс —Гарт чинь юу байна вэ? гэж асуухад, тэр —Таяг гэж хариулсанд


Чи энэ таягийг гартаа барьж, үүгээр тэмдгүүдийг үйлдэнэ гэж айлдав.


Энэ үгнээс болж Мосе зугтан, Мидианы нутагт ирмэл хүн болон амьдарч байхдаа хоёр хүүгийн эцэг болжээ.


Тэгээд тэрээр хүү төрүүлсэнд Мосе түүнд Гершом гэдэг нэр өгөөд —Би харь газар цагаач болсон юм гэж хэлэв.


Чи таягаа өргөж, гараа далай дээгүүр сунган түүнийг хуваа. Израилийн хөвгүүд далайн дундуур хуурай газраар нэвтэрнэ.


Тэр, Мосед —Чиний хадам эцэг Иетро би эхнэр, хоёр хүүтэй чинь хамт чам уруу ирж байна гэж мэдэгдэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite