Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 4:15 - Ариун Библи 2013

15 Чи түүнтэй ярьж үгээ хэлж өг. Би чиний болон түүний амтай хамт байна. Юу хийхийг чинь Би та нарт заана.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

15 Чи түүнтэй ярьж, үгээ хэлж өг. Би чиний болон түүний амтай хамт байна. Би та нарын юу хийхийг чинь та нарт заана.

Gade chapit la Kopi




Гэтлэл 4:15
24 Referans Kwoze  

Тэнгэрсийг тогтоож, газрын суурийг тавиад Сионд «Чи Миний ард түмэн» гэж айлдахын тулд аманд чинь үгээ тавьж, мутрынхаа сүүдрээр чамайг халхалсан нь Би билээ.”


Та нарыг эсэргүүцэгчдээс нэг нь ч эсэргүүцэж, хориглож чадахааргүй үг болоод мэргэн ухааныг Би та нарт өгөх болно.


Би ах дүү нарынх нь дундаас чам шиг нэгэн эш үзүүлэгчийг гаргаж, Өөрийнхөө үгийг түүний аманд өгнө. Миний түүнд тушаах бүхнийг тэр тэдэнд хэлнэ.


ЭЗЭН Балаамтай уулзаж, түүний аманд үгийг хийгээд —Балак уруу буцан очиж, ийн хэлтүгэй гэж айлдав.


Балаам хариу болгон —Аманд минь ЭЗЭН юу хийснийг би анхааран ярих ёсгүй гэж үү? гэлээ.


ЭЗЭН, Балаамын аманд үг хийгээд —Балак уруу буцан очиж, ийн хэлтүгэй гэв.


Тэгээд ЭЗЭН, мутраа сунган миний аманд хүргээд, ЭЗЭН надад —Үзэгтүн, Би үгсээ аманд чинь хийв.


“Миний хувьд, энэ нь тэдэнтэй байгуулах Миний гэрээ юм” гэж ЭЗЭН айлдаж байна. “Чиний дээр байгаа Миний Сүнс, чиний аманд тавьсан Миний үгс нь амнаас чинь ч, үр удмын чинь амнаас ч, үр удмын чинь үр удмын амнаас ч үүрд мөнх салахгүй” гэж ЭЗЭН айлдаж байна.


та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно гэж айлдав.


Тэгээд хаан дээр очиж ийм үгийг айлтгагтун гэв. Ингээд Иоаб тэр эмэгтэйн аманд хэлэх үгсийг нь хийж өгөв.


Балаам —Харагтун, би одоо чам дээр ирчихээд байна. Би ямар нэг юм хэлж чадна гэж үү? Бурхан миний аманд хийх үгийг л би ярих болно гэж Балакт хэлэв.


Тиймээс одоо яв! Би амтай чинь хамт байж, юу хэлэхийг чинь чамд заана гэв.


Учир нь би та нарт дамжуулснаа Эзэнээс авсан. Чухамхүү баригдсан тэр шөнөө Эзэн Есүс талх аваад,


Харин чи энд Миний дэргэд зогс! Миний тэдэнд эзэмшүүлэхээр өгөх нутагт тэд үүнийг даган мөрдөхийн тулд чиний тэдэнд заах бүх тушаал, зарлиг, шийдвэрүүдийг Би чамд хэлж өгье” гэж айлдав.


Ах дүү нар аа! Та нарт тунхагласан сайнмэдээгээ би та нарт мэдүүлье. Та нар түүнийг хүлээн аваад түүндээ зогссон.


Тэгэхэд Тэр —Би чамтай заавал хамт байна. Чи ард түмнийг Египетээс гарган авчирч, та нар энэ ууланд Бурханд мөргөх болно. Энэ нь чамд Би чамайг илгээсний тэмдэг болно гэж айлдав.


Мосе өөрийг нь илгээсэн ЭЗЭНий бүх үг ба өөрт нь тушаасан бүх тэмдгийг Ааронд уламжилжээ.


Мосед айлдсан ЭЗЭНий бүх үгийг Аарон ярьжээ. Дараа нь тэр ард түмний өмнө тэмдгүүдийг үзүүлэв.


Мосе —Эдгээр бүх үйлсийг хийлгэхээр ЭЗЭН намайг илгээснийг, энэ нь миний өөрийн хийж буй зүйл биш гэдгийг та нар үүгээр мэдэх болно.


Нядлах тахилын ёслолд Иессиг уригтун. Чиний юу хийхийг Би чамд зааж өгнө. Миний нэрлэх хүнд чи тос цутгагтун! гэв.


ЭЗЭН, уруулыг минь нээгээч. Ам минь Таны магтаалыг тунхаглана.


Тэгээд Иеремиа ондоо хуйлмал номыг авч, түүнийг Нериагийн хүү гүүш Барухад өгсөнд тэрээр түүн дээр Иудагийн хаан Иехоиакимын галд шатаасан номын бүх үгийг Иеремиагаар хэлүүлж бичив. Тэдэн дээр олон төстэй үг нэмэгдлээ.


ЭЗЭНээс эмээдэг хүн хэн юм бэ? Түүнд тэрээр сонгох ёстой замыг нь зааварчилна.


Swiv nou:

Piblisite


Piblisite