Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 39:1 - Ариун Библи 2013

1 Тэгээд Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор тэд ариун газарт үйлчлэхэд зориулан хөх, ягаан, час улаан даавуугаар сүлжмэл хувцас хийсэн бөгөөд Ааронд ч мөн ариун хувцас хийв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

1 Цаашлаад, ариун газарт үйлчлэх үйлчлэлд зориулан тэд ЭЗЭНий Мосед тушаасны дагуу хөх, ягаан, час улаан даавуугаар нарийн сүлжсэн хувцас хийсэн бөгөөд бас Ааронд ариун хувцас хийв.

Gade chapit la Kopi




Гэтлэл 39:1
14 Referans Kwoze  

мөн тахилчийн албанд үйлчлэхдээ өмсөх сүлжмэл хувцас болох тахилч Аароны ариун хувцас мөн хөвгүүдийнх нь хувцаснуудыг


Түүнчлэн хөх, ягаан, час улаан даавуу, нарийн нэхсэн маалинга, ямааны хялгас, улаанаар будсан хуцын арьс, далайн гахайн арьс эзэмшдэг хүн болгон авчрав.


ариун газарт үйлчлэхэд зориулж сүлжмэл хувцас, тахилчийн албанд үйлчлэлд зориулж тахилч Ааронд болон хөвгүүдэд нь ариун хувцаснууд байна” гэв гэжээ.


Тэргүүн тахилч жил бүр ариун газарт бусдын цустай ордог шиг Тэр дахин дахин Өөрийгөө өргөх албагүй байв.


Тэр ямааны болоод тугалын цусаар бус, харин мөнхийн золилтыг агуулан, Өөрийнхөө цусаар ариун газарт нэгмөсөн бүгдийн төлөө орсон.


Өргөөний хууль нь энэ буюу. Уулын орой дээрх эргэн тойрны бүх газар нь ариунаас ариун байх ёстой. Харагтун, өргөөний хууль нь энэ буюу.


Тахилч нар дотогш орвол үйлчлэхдээ өмссөн хувцсаа тэнд нь тайлж орхилгүйгээр ариун газраас гаднах хашаа уруу гарах ёсгүй. Учир нь тэдгээр хувцас нь ариун юм. Тэд өөр хувцас өмсөх ёстой. Дараа нь тэд ард түмэнд ойртож болно гэв.


Таны гэрчлэлүүд маш үнэн юм Аяа ЭЗЭН, ариун тань Таны өргөөнд үүрд мөнхөд зохистой.


ариун газарт үйлчлэхэд зориулж сүлжмэл хувцас, тахилчийн албанд үйлчлэхэд нь зориулж тахилч Ааронд болон хөвгүүдэд нь ариун хувцаснууд байв.


Дараа нь чи нарийн нэхсэн маалинга болон хөх, ягаан, час улаан даавуугаар арван бүрээстэй асар хийгтүн. Эдгээрийн дээр чи уран хийц болох херубуудыг хийлгэгтүн.


хөх, ягаан, час улаан даавуу, нарийн нэхсэн маалинга, ямааны хялгас,


Мөн эргэн тойрон дахь хашааны углуурууд, хашааны хаалганы углуурууд, асрын гадас болон эргэн тойрон дахь хашааны бүх гадсыг хийв.


Тэд алт ба хөх ягаан, час улаан даавуу, нарийн нэхсэн маалингыг аваг.


Swiv nou:

Piblisite


Piblisite