Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 38:21 - Ариун Библи 2013

21 Гэрчлэлийн асар буюу асрын эд зүйлсийн тоо энэ юм. Мосегийн тушаасан ёсоор левичүүдийн үйлчлэлд зориулан, тэргүүн тахилч Аароны хөвгүүн Итамарын гараар эдгээр нь тоологдсон билээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

21 Энэ бол гэрчлэлийн асарт зориулсан зүйлсийн тоо бөгөөд эдгээр нь левичүүдийн үйлчлэлд зориулагдан, Мосегийн тушаасны дагуу тэргүүн тахилч Аароны хөвгүүн Итамарын гараар тоологдсон билээ.

Gade chapit la Kopi




Гэтлэл 38:21
31 Referans Kwoze  

Цөлд бидний өвөг дээдэс гэрчлэлийн асартай байв. Үзсэн загварынхаа дагуу хийгтүн гэж Тэр Мосед айлдсаны дагуу энэ асар хийгдсэн байлаа.


Иймээс тэргүүн тахилч Иехоиадаг хаан дуудан түүнд —Яагаад та Израилийн чуулган дээр ЭЗЭНий боол Мосегийн ногдуулсан гэрчлэлийн майхны алба гувчуурыг Иуда, Иерусалимаас авчрахыг левичүүдээс шаардахгүй байна вэ? гэв.


Хоёр дахь жилийн хоёрдугаар сарын хоринд гэрчлэлийн асрын дээрээс үүл өргөгдсөн бөгөөд


Асрыг босгосон тэр өдөр гэрчлэлийн майхан буюу асрыг үүл бүрхэж, үдшээс өглөө хүртэл асрын дээр гал мэт үзэгдэв.


Харин Израилийн хөвгүүдийн даяар хотол түмэн дээр уур хилэнг байлгахгүйн тулд левичүүд гэрчлэлийн асрыг тойрон буудаллах ёстой. Ийнхүү левичүүд гэрчлэлийн асрын үүргийг сахих болно гэж айлдав.


Харин чи левичүүдэд гэрчлэлийн асар ба түүний бүх хэрэгсэл, түүнд буй бүхнийг хариуцуул. Тэд асар болон түүний хэрэгсэл бүхнийг авч явж, түүн дотор үйлчлэн мөн асрыг тойрон буудаллаж байг.


Түүнчлэн чиний эцгийн овог, чиний ахан дүүс Леви овгийг чи өөртөө авчир. Тэд чамтай хамтарч, чамд үйлчлэг. Харин чи болон хөвгүүд чинь чамтай хамт гэрчлэлийн майхны өмнө байна.


Аарон нь Амминадабын охин, Нахшоны дүү Елишебаг эхнэр болгон авчээ. Тэр эмэгтэй түүнд Надаб, Абиху, Елеазар, Итамар нарыг төрүүлэв.


Сэнтийнээс гарах чанга дууг би сонсов. —Харагтун, Бурханы асар хүмүүсийн дунд байна. Тэр тэдний дунд нутаглах болно. Тэд Түүний ард түмэн болж, Бурхан Өөрөө тэдний дунд байж [Бурхан нь болно].


Тэнгэр дэх Бурханы сүм нээгдсэн байв. Түүний гэрээний авдар сүм дотор харагдав. Тэгтэл аянга гялбан, нүргэлж, тэнгэр дуугарч, газар хөдлөн, том мөндөр буулаа.


Би энэхүү асар дотор байхдаа та нарыг сануулгаар сэрээхээ зөв гэж үзэж байна.


Харин ирэх сайн юмсын Тэргүүн тахилчаар Христ ирэхдээ илүү агуу бөгөөд илүү төгс асраар нэвтрэв. Энэ асар гараар хийгдээгүй, өөрөөр хэлбэл энэхүү бүтээлийнх биш ажээ.


Тэрээр ариун газрын хийгээд хүний бус харин Эзэний босгосон жинхэнэ асрын үйлчлэгч юм.


Учир нь газар дахь гэр болох майхан маань нурах аваас бидэнд гараар баригдаагүй, тэнгэрт мөнх байх, Бурханы барилга буйг бид мэддэг.


Петр, Есүст —Эзэн, энд байгаа маань бидэнд сайн боллоо. Таныг хүсвэл энд гурван цацар барьж өгье. Танд нэгийг, Мосед нэгийг, Елиад нэгийг гэж байтал,


ЭЗЭН, Таны асарт хэн оршин суух вэ? Таны ариун ууланд хэн амьдран суух вэ?


Тэгэхэд Иов хариулж,


Хэрэв чи Төгс Хүчит Нэгэн урууэргэвэл, Чи дахин сэргэнэ, Хэрэв чи шударга бус байдлыг майхнаасаа хол зайлуулаад,


Учир нь чи “Миний сургаал цэвэр бөгөөд би Бурханы нүдэнд цэвэр билээ” гэсэн.


Амрамын хүүхдүүд нь Аарон, Мосе, Мириам билээ. Аароны хөвгүүд нь Надаб, Абиху, Елеазар, Итамар нар билээ.


Иаков аа, чиний майхнууд, Израиль аа, чиний сууцнууд ямар үзэсгэлэнтэй вэ!


Чи тэнд гэрчлэлийн авдрыг байрлуулж, авдрыг хөшгөөр далдал.


Чи хөшгийг дэгээнүүдээс өлгөн, хөшигний дотор талд гэрчлэлийн авдрыг оруул. Хөшиг нь ариун газар ба ариунаас ариун газрыг хооронд нь зааглах болно.


Миний чамд өгөх гэрчлэлийг чи авдар дотор хий.


Үүний дараа намайг хартал тэнгэр дэх гэрчлэлийн асар болох сүм нээгдэв.


Асрын болон эргэн тойрон дахь хашааны бүх гадас хүрэл байв.


Иуда овгийн Хурын ач, Урийн хүү Безалел нь Мосед ЭЗЭНий тушаасан бүхнийг хийв.


Swiv nou:

Piblisite


Piblisite