20 Асрын болон эргэн тойрон дахь хашааны бүх гадас хүрэл байв.
20 Асрын болон хашааны эргэн тойрон дахь бүх гадас нь хүрэл байв.
Бүхэл биеийг үе мөч болон шөрмөсөөр хамтад нь холбон хангаж, Бурханы өсөлтөөр өсгөдөг Тэргүүнээс тэд зуурдаггүй аж.
Манай баяр наадмын хот Сионыг харагтун! Ажин түжин орон, Гадаснууд нь хэзээ ч сугарахгүй, Нэг ч аргамж нь тасрахгүй, Эвхэгдэхгүй майхан болох Иерусалимыг нүд чинь үзнэ.
Би түүнийг хатуу газарт гадас шиг шаана. Эцгийнхээ гэрт тэр алдрын сэнтий болно.
Мэргэдийн үгс болбоос хатгуурт шилбүүр, хадаас адил орох бөгөөд тэдгээрийг бичигчид нь нэг л Хоньчиноор өгөгдсөн ажгуу.
Гэвч одоо богинохон хугацаанд Бурхан ЭЗЭН минь нигүүлсэлээ үзүүлэн биднийг үлдэгсэд болгон орхиж, ариун газартаа биднийг гадсаар аргамжсан. Ингэснээр Бурхан маань бидний нүдийг гэгээрүүлэн боолчлолд байхад маань багахан сэргэлтийг соёрхсон.
Хадааснуудын жин тавин шекел алт болов. Тэр бас дээд өрөөнүүдийг алтаар бүрэв.
Асрын бүх үйлчлэлд хэрэглэгдэх бүх хэрэгсэл, бүх гадас болон хашааны бүх гадас хүрэл байна.
Дөрвөн баганатай, тэдгээрийн дөрвөн углуур нь хүрэл бөгөөд дэгээ, холбоос нь мөнгөн ажээ. Оройнуудыг нь мөнгөөр бүржээ.
Гэрчлэлийн асар буюу асрын эд зүйлсийн тоо энэ юм. Мосегийн тушаасан ёсоор левичүүдийн үйлчлэлд зориулан, тэргүүн тахилч Аароны хөвгүүн Итамарын гараар эдгээр нь тоологдсон билээ.