Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 36:8 - Ариун Библи 2013

8 Асрын ажлыг гүйцэтгэж байсан бүгдийн дундаас ур авьяаст хүмүүс нарийн нэхсэн маалинга болон хөх, ягаан, час улаан даавуугаар арван бүрээстэй асар хийв. Үүн дээр тэрээр уран хийц болох херубуудыг хийжээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

8 Ажлыг гүйцэтгэж байсан хүмүүсийн дундаас бүх урчууд нь арван бүрээстэй асрыг хийв. Безалел тэдгээрийг нарийн нэхсэн маалинга, хөх, ягаан, час улаан өнгийн даавуугаар уран хүний урлал болох херубуудын хамт бүтээжээ.

Gade chapit la Kopi




Гэтлэл 36:8
14 Referans Kwoze  

Ариунаас ариун газарт тэрээр хос херубуудын баримал бариад, түүнийг алтаар бүрэв.


Давид өөртөө зориулан Давидын хотод өргөөнүүд бариулав. Бас тэрээр Бурханы авдарт зориулан газар бэлтгэж, түүнд асар босгов.


Мөн дотоод ариун танхимд тэрээр чидун модоор арван тохой өндөр хос херуб бүтээжээ.


Та нарын дундаас ур авьяаст хүн болгон ирж, ЭЗЭНий тушаасан бүхнийг хийтүгэй.


Харагтун, Би Өөрөө Дан овгийн Ахисамахын хүү Охолиабын хамт түүнийг томилсон юм. Миний чамд тушаасан бүхнийг хийлгэхээр Би билэг авьяаст бүх хүний зүрхэнд ур чадварыг өгсөн.


Тэнд Би чамтай уулзана. Гэрчлэлийн авдран дээр буй хоёр херубын хоорондоос, эвлэрүүлгийн таган дээрээс Израилийн хөвгүүдийн төлөө чамд тушаах бүх зүйлээ Би чамд айлдана.


Эвлэрүүлгийн тагны хоёр үзүүрт чи хоёр херубыг алтаар давтаж хий.


Уулзалтын майхан, гэрчлэлийн авдар ба түүн дээрх эвлэрүүлгийн таг, асрын бүх хэрэгсэл,


Бүрээс бүрийн урт нь хорин найман тохой, өргөн нь дөрвөн тохой бөгөөд бүх бүрээс ижил хэмжээтэй байв.


Ингээд Соломон бүх чуулганы хамтаар Гибеон дахь мөргөлийн гол өндөрлөг уруу явсан бөгөөд ЭЗЭНий зарц Мосегийн цөлд босгосон, Бурханы уулзалтын майхан тэнд байжээ.


Тэгээд хөх, ягаан, час улаан даавуу мөн нарийн нэхсэн маалингатай хамт сүлжиж уран хүний урлалыг хийхийн тулд тэд алтыг гөлөм болгож давтаад, нарийн утас зүсэж гаргав.


Swiv nou:

Piblisite


Piblisite