10 Тэр таван бүрээсийг хооронд нь холбоод, нөгөө тавыг нь хооронд нь холбов.
10 Тэр таван бүрээсийг нэг нэгтэй нь холбоод, нөгөө таван бүрээсийг нэг нэгтэй нь холбов.
Тиймээс төлөвшсөн бид бүхэн ийм бодолтой байцгаая. Хэрэв ямар нэгэн юманд та нар өөр бодолтой аваас, үүнийг чинь Бурхан та нарт илчилж өгнө.
адил сэтгэж, адил хайртай байж, нэгдэн, нэгэн бодолтой байж, баярыг минь гүйцээ.
Чуулган нь Түүний бие тухайлбал бүхний дотор бүгдийг Дүүргэгчийн дүүрэл болой.
Эдүгээ та нар Христийн бие бөгөөд тус тусдаа эрхтнүүд нь юм.
Харин эдүгээ олон эрхтэн байдаг ч нэг бие байна.
Ах дүү нар аа, та нар бүгд адил юм ярьж бас хоорондоо хагаралгүй байж, харин адил бодол, адил шүүлт дор нягт нэгдэхийг бидний Эзэн Есүс Христийн нэрээр би та нараас хүсэмжлэн гуйя.
Пентэкостын өдөр болоход тэд цөмөөрөө нэг газар цугласан байлаа.
Дараа нь Би ард түмнүүдэд ариусгагдсан уруулыг өгнө. Тэгснээр тэд бүгд мөр зэрэгцэн Түүнд үйлчлэхээр ЭЗЭНий нэрийг дуудах юм.
Харагтун, ах дүүс хамтдаа нэгдмэлээр амьдрах нь Хичнээн сайхан, хичнээн тааламжтай вэ!
Иерусалим нь иж цогцлуулсан хотын ёсоор баригджээ.
Таван бүрээс нь хоорондоо холбогдох бөгөөд нөгөө тав нь хоорондоо холбогдох ёстой.
Бүрээс бүрийн урт нь хорин найман тохой, өргөн нь дөрвөн тохой бөгөөд бүх бүрээс ижил хэмжээтэй байв.
Тэрээр холбогдсон эхний хэсгийн бүрээсний ирмэгт хөх өнгийн гогцоо хийж, нөгөө хэсгийн бүрээсний ирмэгт тэр мөн түүнчлэн хийлээ.