Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 34:26 - Ариун Библи 2013

26 Чи газрынхаа анхны үр жимсний дээжийг Бурхан ЭЗЭНийхээ гэрт авчир. Чи ишгийг эхийнх нь сүүнд бүү чана гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

26 Чи газрынхаа анхны үр жимсний дээжийг өөрийн Бурхан ЭЗЭНий гэрт авчир. Чи ишгийг эхийнх нь сүүнд бүү чана гэв.

Gade chapit la Kopi




Гэтлэл 34:26
13 Referans Kwoze  

Чи газрынхаа анхны үр жимсний дээжийг Бурхан ЭЗЭНийхээ гэрт авчир. Чи ишгийг эхийнх нь сүүнд бүү чана.


Та нар ЭЗЭН Бурханыхаа ариун ард түмэн учир аливаа үхсэн амьтныг бүү ид. Харин та нар түүнийг өөрийнхөө хотод суудаг ирмэл хүнд идүүлэхээр өгч эсвэл гаднын хүнд худалдаж болно. Чи ишгийг эхийнх нь сүүнд бүү чана.


ЭЗЭН Бурханаас чинь чамд өгч буй тэр газрын хөрснөөс ургуулж авсан газрын бүх ургацынхаа дээжээс авч, сагсанд хийгээд, чиний Бурхан ЭЗЭН нэрээ байлгахаар сонгож авсан тэр газарт аваачиж,


Харин чухамдаа Христ үхэгсдээс амилуулагдсан бөгөөд нойрсогсдоос анхны үр жимс мөн.


Гагцхүү эхлээд Бурханы хаанчлал ба зөвт байдлыг хайгтун. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно.


Харагтун, ЭЗЭН Таны надад өгсөн газрын ургацын дээжийг би одоо авчирлаа” гэж хэлээд, өргөлөө ЭЗЭН Бурханыхаа өмнө тавьж, ЭЗЭН Бурханыхаа өмнө мөргө.


Тэр хүслээрээ биднийг үнэний үгээр төрүүлэв. Ингэснээр бид Түүний бүтээлүүдийн анхны үр жимс нь болох юм.


Израилийн хөвгүүдтэй ярин тэдэнд “Миний та нарт өгч буй нутагт ирж, ургацыг нь хураахдаа та нар ургацынхаа анхны үр жимсний багцыг тахилчид авчрагтун.


Бурхандаа тахил авчрах тэр өдрийг хүртэл та нар талх ч, хуурсан болон шинэ үр тариа ч бүү идэгтүн. Энэ нь амьдрах газар бүрд чинь хамаг үеийнхэнд чинь улиран үргэлжлэх зарлиг болой.


Зуурсан эхний гурилаасаа та нар хандив болгон нэг бинг өргөх бөгөөд түүнийгээ үтрэмийн хандив болгон өргө.


Тэдний нутаг дахь анхны боловсорсон үр жимс бүхэн буюу ЭЗЭНд авчирдаг бүхэн нь чинийх байх болно. Чиний гэр бүлийн цэвэр хүн бүхэн үүнийг идэж болно.


Бид жил бүр газрынхаа үр жимсний дээжийг болон мод бүрийн бүх анхны үр жимсийг ЭЗЭНий өргөөнд авчрахыг


Swiv nou:

Piblisite


Piblisite