Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 34:24 - Ариун Библи 2013

24 Учир нь Би үндэстнүүдийг чиний урдаас хөөж, хил хязгаарыг чинь өргөжүүлнэ. Жилд гурван удаа чи Бурхан ЭЗЭНийхээ өмнө үзэгдэхээр ирэх тэр үед ямар ч хүн газарт чинь шунахайрахгүй.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

24 Учир нь Би үндэстнүүдийг чиний урдаас хөөж, хил хязгаарыг чинь өргөн уудам болгоно. Жилд гурван удаа чи өөрийн Бурхан ЭЗЭНий өмнө үзэгдэхээр ирэх тэр үед ямар ч хүн чиний газарт шунахайрахгүй.

Gade chapit la Kopi




Гэтлэл 34:24
19 Referans Kwoze  

Бас үндэстнүүдийг өмнөөс нь хөөн зайлуулж, Тэдэнд газрыг шавгаар хуваарилан Израилийн овгуудыг Тэрээр Өөр өөрсдийнх нь майхнуудад суулгасан.


Би чиний өмнө тэнгэрэлчийг явуулж, Би Өөрөө канаан, амори, хит, периз, хиви болон иебусчуудыг хөөнө.


Учир нь Би чамтай хамт байна. Хэн ч чамайг хорлох гэж гар хүрэхгүй. Учир нь Миний хүмүүс энэ хотод олон бий гэв.


Зам нь ЭЗЭНий таалалд нийцсэн хүмүүнийг Дайснуудтай нь хүртэл Тэр эв түнжинтэй байлгана.


ЭЗЭН Бурхан чинь чамд амласан ёсоороо хил хязгаарыг чинь тэлж өгөх үед чи мах идэхийг сэтгэлдээ хүсэж, “Би мах идье” гэж хэлэхдээ сэтгэлийнхээ хүссэн зоргоор мах идэж болно.


Усан үзмийн модыг Египетээс Та гаргасан. Үндэстнүүдийг хөөн гаргаж, Та түүнийг суулгасан.


Иабез Израилийн Бурханд хандан “Өө, Та үнэхээр намайг ерөөх болтугай! Хил хязгаарыг минь өргөсгөж, Таны мутар надтай хамт байж, Та намайг гай гамшиг, өвчин зовлонгоос хамгаалаач!” гэж хүссэн бөгөөд Бурхан түүний хүслийг гүйцэлдүүлж өгчээ.


Хэрэв чиний ЭЗЭН Бурхан эцэг өвгөдөд чинь тангарагласан ёсоороо чиний нутгийн хилийг тэлж, эцэг өвгөдөд чинь өгөхөөр амласан бүх газрыг чамд өгвөл


ЭЗЭН Бурхан чинь чиний эзэмшихээр очих гэж байгаа тэр газар чамайг оруулж, олон үндэстнийг буюу хит, гиргаш, амори, канаан, периз, хиви, иебусчууд хэмээх та нараас ч олон, илүү хүчтэй долоон үндэстнийг та нарын өмнөөс хөөн гаргаж,


Тэд хөдөлсөн бөгөөд тэдний эргэн тойрон дахь бүх хот дээр Бурханы сүрдүүлгэ байсан тул Иаковын хөвгүүдийн хойноос хэн ч мөрдөн хөөсөнгүй.


Та Өөрөө түүнийг хүрээлсэн бус уу? Мөн гэр орон, түүнд байгаа бүхнийг тал бүрээс нь Та хүрээлээгүй гэж үү? Та гар доорх үйлийг нь ерөөж, түүний эд хөрөнгө нутагт нь арвижлаа.


Иудагийн эргэн тойрон дахь бүх газрын хаанчлал дээр ЭЗЭНээс эмээхүй байсан бөгөөд тэд Иехошафатын эсрэг дайтсангүй.


Эдгээр зүйлийн аль нэгээр өөрсдийгөө бүү бузарла. Учир нь та нарын өмнөөс Миний хөөж байгаа үндэстнүүд энэ бүх зүйлээр өөрсдийгөө бузарласан юм.


Энэ өдөр чамд Миний юу тушааж байгааг сахигтун. Үзэгтүн, амори, канаан, хит, периз, хиви болон иебусчуудыг Би та нарын өмнөөс хөөж гаргаж байна.


Жилд гурван удаа танай бүх эрчүүд Түүний сонгох газарт Исгээгүй талхны баяр, Долоо хоногийн баяр, Майхан баяраар ЭЗЭН Бурханыхаа өмнө үзэгдэх ёстой. Тэд ЭЗЭНий өмнө гар хоосон үзэгдэж болохгүй.


Би зовлон шаналангийнхаа дунд ЭЗЭНд хашхирсанд Тэрээр намайг сонсов.


Тэр өдөр ЭЗЭН, Абрамтай гэрээ байгуулж —Египет мөрнөөс их мөрөн Евфрат хүртэлх энэ газрыг Би үр удамд чинь өгсөн билээ.


Тирийн хаан Хирам ямагт Давидын анд байсан тул Соломоныг эцгийнх нь оронд хаан болгон тосолсныг сонсоод, зарц нараа түүн уруу илгээв.


Swiv nou:

Piblisite


Piblisite