Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 34:18 - Ариун Библи 2013

18 Чи Исгээгүй талхны баярыг сахь. Чамд Миний тушаасан ёсоор Абиб сарын товлосон үед чи долоон өдөр исгээгүй талх ид. Учир нь Абиб сард чи Египетээс гарсан.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

18 Чи Исгээгүй Талхны Баярыг сахь. Миний чамд тушаасан ёсоор, Абиб сарын товлосон үед чи долоон өдрийн турш исгээгүй талх ид. Учир нь Абиб сард чи Египетээс гарсан.

Gade chapit la Kopi




Гэтлэл 34:18
15 Referans Kwoze  

Харин уг сарын арван тавны өдөр ЭЗЭНд Исгээгүй талхны баяр бөгөөд долоо хоногийн турш та нар исгээгүй талх идэх ёстой.


Абиб сарын энэ өдөр та нар гарсан.


Иудейчүүдэд энэ нь таалагдсаныг ажигласан тэрээр Петрийг ч мөн баривчлахаар шийдэв. Энэ нь Исгээгүй талхны баярын өдрүүдэд болжээ.


Алгасалын гэгддэг Исгээгүй талхны баяр ойртож байлаа.


Алгасал ба Исгээгүй талхны баяр хоёр хоногийн дараа болох байлаа. Ахлах тахилч нар болоод хуулийн багш нар Есүсийг залилан барьж, алахыг оролдож байв.


Чи Исгээгүй талхны баярыг сахь. Миний чамд тушаасан ёсоор Абиб сарын товлосон үед чи долоо хоногийн турш исгээгүй талх ид. Учир нь тэр сард чи Египетээс гарсан. Миний өмнө хэн ч гар хоосон үзэгдэж болохгүй.


Энэ сар нь та нарт саруудын эхлэл болно. Энэ нь та нарт жилийн тэргүүн сар байх болно.


Египет нутгаас тэднийг гаргахын тулд ЭЗЭНий сахиж хоносон шөнө энэ юм. Энэ нь Израилийн хөвгүүн бүхний сахиж хонох, үе уламжлан бэлэгшээх ЭЗЭНд зориулагдсан шөнө юм.


Эхний сарын арван дөрөвний өдөр ЭЗЭНий Алгасал байна.


Энэ сарын арван тавны өдөр наадам болох бөгөөд долоо хоногийн турш исгээгүй талх идэх ёстой.


Мосе ард түмэнд —Египетээс, боолчлолын гэрээс гарсан энэ өдрийг дурсан сана! Учир нь ЭЗЭН та нарыг хүчирхэг мутраар энэ газраас гаргасан. Исгэсэн ямар ч зүйлийг идэж болохгүй.


Жилд гурван удаа та нар Надад баярыг тэмдэглэ.


Swiv nou:

Piblisite


Piblisite