Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 33:7 - Ариун Библи 2013

7 Мосе майхан авч, хуарангийн гадна, хуарангаас нэлээд зайдуу барьж, түүнийгээ уулзалтын майхан гэж нэрлэв. Тэгээд ЭЗЭНийг хайсан хүн бүр хуарангийн гадна байгаа уулзалтын майханд очдог болов.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

7 Мосе майхан авч, хуарангийн гадна хуарангаас нэлээд зайдуу барьж, түүнийгээ хурлын майхан гэж нэрлэв. ЭЗЭНийг хайсан хүн бүр хуарангийн гадна байгаа хурлын майханд очдог болов.

Gade chapit la Kopi




Гэтлэл 33:7
17 Referans Kwoze  

Харин хилэнц чинь та нарыг Бурханаас хагацуулан Нүглүүд чинь Түүний нүүрийг Та нараас далдалжээ. Тиймээс Тэр сонсдоггүй.


Буруутуудаас ЭЗЭН алс. Зөвтийн залбирлыг Тэр сонсоно.


Давидын үед гурван жил дараалан өлсгөлөн болсонд Давид, ЭЗЭНий оршихуйг эрэлхийлэв. Тэгэхэд ЭЗЭН —Энэ нь гибеон хүмүүсийг алсан Саул болон түүний цуст гэрээс болсон юм гэв.


Харин тэндээс чи өөрийн Бурхан ЭЗЭНийг эрэх болно. Хэрэв чи Түүнийг бүх зүрх, бүх сэтгэлээрээ хайвал олно.


Тэд хүүхдүүдээ өсгөх боловч Би нэг ч хүнгүй болтол нь тэднийг хагацаана. Тийм ээ, үнэхээр Би тэднээс салах үед тэд золгүй еэ!


ЭЗЭН, Та үүнийг харсан. Бүү дуугүй байгаач! Эзэн, надаас бүү хол байгаач!


“Миний царайг эрэн хайцгаа!” гэхэд Зүрх минь Танд “ЭЗЭН, царайг тань би эрж хайюу” гэв.


ЭЗЭН, Та яагаад тэртээ хол зогсном бэ? Бэрх цагт Та яагаад нуугднам бэ?


Тэрээр ариун газрын хийгээд хүний бус харин Эзэний босгосон жинхэнэ асрын үйлчлэгч юм.


Тэгэхэд Мосе хадам эцгээ тосохоор гарч, мэхийн түүнийг үнсэв. Тэд амар мэндээ асуулцсаны дараа майханд орцгоов.


Тэгээд Мосегийн хадам эцэг Иетро, Бурханд зориулан шатаалт тахил, нядлах тахилуудыг авлаа. Бурханы өмнө Мосегийн хадам эцэгтэй хамт талх идэхээр Аарон Израилийн хамаг ахмадуудтай цуг ирэв.


Иймээс Израилийн хөвгүүд Хореб уулаас цааш явахдаа гоёл чимэглэлээ тайлж хаяв.


Мосег асар уруу явах бүрд бүх ард түмэн босон хүн бүр майхныхаа үүдэнд зогсож, Мосег асарт ортол араас нь ширтэн хардаг байв.


Swiv nou:

Piblisite


Piblisite