Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 33:20 - Ариун Библи 2013

20 Харин Тэр —Намайг хараад амьд үлдэж чадах хүн байхгүй тул чи Миний нүүрийг харж чадахгүй гэж айлдав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

20 Гэвч Тэр —Чи Миний царайг харж чадахгүй. Учир нь Намайг хараад, амьд байж чадах хүн байхгүй гэж айлдав.

Gade chapit la Kopi




Гэтлэл 33:20
14 Referans Kwoze  

Бурханыг хэн ч хэзээ ч хараагүй. Харин Эцэгийн өвөр дэх цор ганц Төрөгч болох Бурхан нь Түүнийг таниулсан юм.


Тэгээд Иаков тэр газрыг Пениел гэж нэрлээд —Би Бурхантай нүүр нүүрээрээ уулзсан боловч амь голтойгоо үлдлээ гэв.


Түүнд ганцааранд нь үхэшгүй мөнх буй бөгөөд хүршгүй гэрэл дотор оршдог. Ямар ч хүн Түүнийг хараагүй бөгөөд харж чадахгүй. Түүнд хүндэтгэл ба мөнх ноёрхол нь байг! Амен.


Тэгээд би —Би сүйрсэн тул золгүй еэ! Яагаад гэвэл би бузар уруултай хүн. Би бузар уруултай хүмүүсийн дунд амьдардаг. Учир нь нүд минь түг түмдийн ЭЗЭН болох Хааныг харлаа гэж хэлэв.


Тэр Нэгэн нь ЭЗЭНий тэнгэрэлч байсныг Гидеон хараад —А-яа, Эзэн БУРХАН минь! Би ЭЗЭНий тэнгэрэлчийг харав. Түүнтэй нүүр нүүрээрээ тулав гэсэнд


Маноа эхнэртээ —Бид Бурханыг үзсэн тул зайлшгүй үхэх болно гэв.


“Бидний Бурхан ЭЗЭН бидэнд Өөрийнхөө сүр жавхлан, аугаа чадалаа үзүүллээ. Бид гал дотроос гарч байгаа Түүний дууг сонсоцгоолоо. Бурхан хүнтэй ярьж, тэр хүн нь амьд байгааг бид энэ өдөр үзлээ.


Израилийн Бурханыг үзэв. Хөлийнх нь доор тэнгэр мэт цэлмэг, индранилаар зассан мэт юм байлаа.


Харин Тэр тэнгэрэлч нарын алинд нь ер нь “Дайснуудыг чинь Би Чиний хөлийн гишгүүр болгох хүртэл Миний баруун талд залрагтун” гэж айлдсан бэ?


Тэгэхэд Мосе —Алдраа надад үзүүлээч, гуйж байна гэжээ.


Дараа нь Би мутраа авах бөгөөд чи Миний арыг харна. Харин Миний нүүр харагдахгүй гэв.


Мөн —Чиний эцгийн Бурхан, Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан Би байгаа юм гэж айлдсанд Мосе, Бурханыг үзэхээс айж нүүрээ нуув.


Дараа нь Мосе, Аарон, Надаб, Абиху нар Израилийн ахмадуудаас далан хүнтэй хамт дээшээ гарч,


Swiv nou:

Piblisite


Piblisite