Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 33:2 - Ариун Библи 2013

2 Би чиний өмнө тэнгэрэлчийг явуулж, Би Өөрөө канаан, амори, хит, периз, хиви болон иебусчуудыг хөөнө.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

2 Би чиний өмнө тэнгэр элчийг явуулж, канаанчууд, аморичууд, хитчүүд, перизчүүд, хивичүүд, иебусчуудыг хөөнө.

Gade chapit la Kopi




Гэтлэл 33:2
16 Referans Kwoze  

Та нар Иорданыг гаталж Иериход ирсэн. Иерихогийн иргэд болох аморичууд, перизчүүд, канаанчууд, хитчүүд, гиргашчууд, хивичүүд, иебусчууд та нарын эсрэг дайтсан боловч Би тэднийг гарт чинь өгсөн.


Харин одоо явж, чамд Миний айлдсан газар уруу ард түмнийг удирд. Үзэгтүн, Миний тэнгэрэлч чиний өмнө явна. Гэвч Би нүглийнх нь төлөө айлчлах өдөртөө тэдэн дээр айлчилна гэв.


Үзэгтүн, замд чамайг хамгаалж, Миний бэлтгэсэн газарт чамайг аваачихын тулд Би чиний өмнө тэнгэрэлчийг явуулах гэж байна.


Бурхан ЭЗЭН чинь чиний өмнөөс тэр үндэстнүүдийг бага багаар хөөн зайлуулах болно. Чи тэднийг яаран устгаж болохгүй. Эргэн тойронд чинь хээрийн араатан асар олноор өсөн үржих болуузай.


Энэ өдөр чамд Миний юу тушааж байгааг сахигтун. Үзэгтүн, амори, канаан, хит, периз, хиви болон иебусчуудыг Би та нарын өмнөөс хөөж гаргаж байна.


Тиймээс та нарыг Египетийн зовлон зүдүүрээс гаргаж сүү бал урссан нутаг болох канаан, хит, амори, периз, хиви, иебусчуудын нутагт аваачна гэж Би амлав» хэмээсэн” гэж хэл.


Тиймээс тэднийг египетчүүдийн гараас чөлөөлж, тэр газраас гаргаад канаан, хит, амори, периз, хиви, болон иебусчуудын газар болох сүү бал урссан сайхан уудам нутагт аваачихаар Би бууж ирлээ.


Дараа нь Мосе, ЭЗЭНд —Хараач, Та надад “Энэ ард түмнийг удирд” гэж айлддаг атлаа надтай хамт хэнийг явуулахаа надад мэдүүлээгүй. Гэтэл “Би чамайг нэрээр чинь мэднэ. Мөн чи Миний мэлмийд тааллыг олсон” гэж Та айлдсан.


Учир нь Би үндэстнүүдийг чиний урдаас хөөж, хил хязгаарыг чинь өргөжүүлнэ. Жилд гурван удаа чи Бурхан ЭЗЭНийхээ өмнө үзэгдэхээр ирэх тэр үед ямар ч хүн газарт чинь шунахайрахгүй.


Иошуа хэлэхдээ —Үүгээр дамжуулан амьд Бурхан та нарын дунд байгаа бөгөөд Тэр та нарын өмнө канаанчууд, хитчүүд, хивичүүд, перизчүүд, гиргашчууд, аморичууд болон иебусчуудыг заавал хөөн зайлуулах болно гэдгийг та нар мэдэх болно.


Тэр өдөр Иерусалимын оршин суугчдыг ЭЗЭН хамгаална. Тэдний дундах дорой нэг нь тэр өдөр Давид мэт болж, Давидын гэр Бурхан мэт, тэдний өмнө ЭЗЭНий тэнгэрэлч мэт байх болно.


амори, канаан, гиргаш болон иебусчууд байдаг юм гэв.


Намайг эцгийн минь гэрээс, төрсөн нутгаас минь салгаж ирүүлэн, “Би энэ газар нутгийг чиний үр удамд өгнө” гэж надад тангараглан хэлсэн тэнгэрийн Бурхан ЭЗЭН тэнгэрэлчээ чиний өмнө илгээнэ. Тэгээд чи тэндээс миний хүүд эхнэр сонгох болно.


Би та нарыг египетчүүдийн гараас болон та нарыг дарангуйлагч бүгдийн гараас авран чөлөөлж, тэднийг та нарын өмнөөс хөөн зайлуулж, тэдний газар нутгийг нь та нарт өгсөн.


иебус, амори, гиргаш,


Swiv nou:

Piblisite


Piblisite