Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 32:9 - Ариун Библи 2013

9 ЭЗЭН, Мосед —Би энэ ард түмнийг харлаа. Үзэгтүн, тэд зөрүүд ард түмэн байна.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

9 ЭЗЭН Мосед —Би энэ ард түмнийг харлаа. Үзэгтүн, тэд зөрүүд ард түмэн байна.

Gade chapit la Kopi




Гэтлэл 32:9
19 Referans Kwoze  

Зөрүүд, зүрх ба чихэндээ хозлуулаагүй та нар Ариун Сүнсийг үргэлж эсэргүүцдэг. Та нар эцэг өвгөдийнхөө үйлдсэнийг л үйлддэг.


Учир нь чи зөрүүд, Хүзүү чинь төмөр булчин, Магнай чинь хүрэл гэдгийг Би мэднэ.


ЭЗЭН цааш нь надад “Би энэ ард түмнийг харлаа, үзэгтүн, тэд хөшүүн хүзүүтэй ард түмэн байна.


Тэрээр —Эзэн минь, хэрэв одоо би Таны мэлмийд тааллыг олсон бол гуйж байна. Хэдийгээр ард түмэн ийм зөрүүд боловч Эзэнийг минь бидний дунд хамт явуулж, бидний хилэнц нүглийг уучилж, биднийг Өөрийнхөө эзэмшил болгон аваач гэж хэлэв.


Учир нь ЭЗЭН, Мосед —Чи Израилийн хөвгүүдэд “Та нар зөрүүд ард түмэн. Би дунд чинь ганц хормын төдийд явбал та нарыг сөнөөх юм байна. Одоо тэгэхлээр та нар гоёл чимэглэлээ тайл. Би та нарыг яахыгаа шийднэ” гэж хэл хэмээн айлдсан юм.


Сүү бал урссан нутаг уруу яв. Та нар зөрүүд ард түмэн учраас Би та нарыг замд хөнөөчихгүйн тулд Би дунд чинь явахгүй гэв.


Тэрслүү хийгээд гөжүүдийг чинь би мэднэ. Үзэгтүн, өнөөдөр намайг амьд, та нартай хамт байхад, та нар ЭЗЭНий эсрэг тэрсэлж байгаа юм чинь намайг үхсэний дараа бүр яах бол!


Эцгүүдийнхээ адил бүү бүдүүн хүзүүл! ЭЗЭНд гараа өгч, Түүний мөнхөд ариусгасан Түүний ариун газарт орж, Түүний дүрэлзсэн хилэн та нараас эргэхийн тулд ЭЗЭН Бурхандаа үйлчлэгтүн!


ЭЗЭН Бурхан чинь чамд энэ сайхан газар нутгийг эзэмшүүлэхээр өгч байгаа нь чиний зөвт байдлаас болсон юм биш гэдгийг мэдэж ав. Учир нь чи хөшүүн хүзүүтэй ард түмэн юм.


Зэмлэл дуулах тусмаа хүзүү хөшүүн загнагч нь Засал авахгүйгээр гэнэт сүйрнэ.


Түүнчлэн эцэг өвгөд шигээ Зөрүүд, тэрслүү үеийнхэн буюу Зүрхээ шулуутгаагүй, Сүнс нь Бурханд үнэнч байгаагүй үеийнхэн болохгүйн тулд юм.


Тэд сонсохоос татгалзан, Тэдний дунд Таны үйлдсэн гайхамшигт үйлсийг санасангүй. Тиймээс тэдний шил нь татаж, тэрсэлсээр Египет дэх боолчлолдоо буцахын тулд удирдагчийг томилов. Гэвч Та өршөөл уучлалын Бурхан, Нигүүлсэнгүй болоод өрөвч, уурлахдаа удаан, Хайр энэрлээр бялхам билээ. Та тэднийг орхисонгүй.


Тиймээс та нар зүрхээ хозлуулаад, цаашид хөшүүн хүзүү бүү гарга!


Израилийн гэрт Би Жигшмээр зүйлийг харсан. Ефраимын садарлал тэнд байна, Израиль ч өөрийгөө бузарлав.


Садарлал болон хүсэл тачаалыг чинь, Тал хээр дэх толгодын дээр буй биеэ үнэлэх булай явдлыг чинь, Би жигшүүрт зүйлсийг чинь харсан билээ. Золгүй еэ! Иерусалим аа! Чи хэр удаан цэвэр бус байсаар байх вэ?”


Мосед ЭЗЭН —Энэ ард түмэн хэр удаан Намайг хилэгнүүлэх вэ? Тэдний дунд Миний бүтээсэн бүх тэмдэг байсаар байхад тэд Надад итгэхгүй хэр удаан байх юм бэ?


Гэвч тэд үл сонсож, харин Бурхан ЭЗЭНдээ итгээгүй эцэг өвгөдтэйгөө адил хүзүү хөшүүн загнасан билээ.


Гэвч тэд, манай эцэг өвгөд давлиун хандав. Тэд зөрүүдлэн, тушаалуудыг тань эс сонсов.


Swiv nou:

Piblisite


Piblisite