Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 32:8 - Ариун Библи 2013

8 Миний тэдэнд тушаасан замаас тэд хурдан эргэжээ. Тэд өөрсдөдөө цутгамал тугал бүтээж, түүнд мөргөж тахил өргөөд, “Израильчууд аа, та нарыг Египет нутгаас гаргасан та нарын бурхан энэ юм” гэцгээж байна гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

8 Миний тэдэнд тушаасан замаас тэд хурдан эргэжээ. Тэд өөрсдөдөө цутгамал тугал бүтээж, түүнд мөргөж, түүнд тахил өргөөд, “Израильчууд аа, энэ бол та нарыг Египетийн нутгаас гаргасан та нарын бурхан юм” гэцгээж байна гэв.

Gade chapit la Kopi




Гэтлэл 32:8
18 Referans Kwoze  

Хаан зөвлөлдөөд хоёр алтан тугал бүтээлээ. Тэрээр ард түмэндээ —Иерусалим уруу явах нь та нарт хэт хол юм. Израиль аа, та нарыг Египет газраас гаргасан бурхдаа харагтун гэв.


Та нар Надтай зэрэгцүүлэн өөр бурхдыг бүү хий. Мөнгөн бурхад эсвэл алтан бурхдыг өөрсдөдөө зориулж бүү хий.


Үнэхээр, ЭЗЭН Бурханыхаа эсрэг нүгэл үйлдсэнийг чинь би харсан. Та нар өөрсдөдөө цутгамал тугал бүтээсэн. Та нар ЭЗЭНий тушаасан замаас даруй буцсан учир


Гэсэн ч тэд шүүгчдээ бас л сонсолгүй, өөр бурхдын араас даган завхайрлыг үйлдэж тэдэнд мөргөв. ЭЗЭНий тушаалыг дагаж явсан эцэг өвгөдийнхөө замаас тэд даруй гажиж эргэв. Тэд эцэг өвгөдийнхөө адил үйлдсэнгүй.


ЭЗЭНээс өөр бурхдад тахил өргөгчийг тонилгох ёстой.


Аарон алтыг тэдний гараас авч хайлуулж цутгаад, багажаар цутгамал тугал болгов. Тэд —Израильчууд аа, та нарыг Египет нутгаас гаргасан бурхан чинь энэ юм гэцгээв.


Чи тэр газрын оршин суугчидтай гэрээ байгуулж болохгүй. Учир нь тэд бурхдаа даган завхайрч, бурхдадаа тахил өргөх үед хэн нэгэн нь чамайг урьж тэр тахилаас нь чи идэх вий.


Ингэснээр тэд садарлан дагадаг ямаан шүтээнүүддээ цаашид өөрсдийн тахилуудыг нядлан тахихгүйн тулд энэ нь хамаг үеийнхэнд нь улиран үргэлжлэх зарлиг болой» хэмээв” гэж хэлэв.


Дараа нь ЭЗЭН надад “Чи босож, эндээс даруй буу. Учир нь Египетээс чиний гаргаж авчирсан ард түмэн чинь ялзарч, Миний тэдэнд тушаасан замаас тэд даруй буцаж, өөрсдөдөө зориулан цутгамал хөрөг бүтээсэн байна” гэсэн.


Тэд Бурханд биш, харин чөтгөрүүдэд тахил өргөжээ. Тэдгээр нь өөрсдийнх нь мэддэггүй байсан бурхад, саяхан гарч ирсэн шинэ бурхад, эцэг өвгөдийн чинь айдаггүй байсан бурхад.


Харин тэд амаараа Түүнд бялдуучилж, Хэлээрээ Түүнд худал ярьсан.


Тэд Реубений хөвгүүд, Гадын хөвгүүд ба Манассегийн хагас овгийнхон дээр Гилеад нутагт ирээд, тэдэнд —


Тэгээд Гидеон тэднээс —Та нараас нэгэн зүйлийг хүсье. Хүн бүр өөрийн олз омогоосоо ээмэгнүүдийг авч надад өгөгтүн гэв. (Алагдсан хүмүүс нь ишмаел хүмүүс байсан тул алтан ээмэг зүүдэг байв.)


Тэд хайлшаар өөрсдөдөө тугал цутгаад, “Та нарыг Египетээс гаргасан та нарын Бурхан энэ юм” гэж, Аймшигт доромжлолыг үйлдэхэд


Хоребт тэд тугалыг бүтээж, Цутгамал хөрөгт мөргөцгөөсөн.


Зарим нь түрийвчээсээ алтаа хайрлалгүй өгч, Мөнгийг жинлүүрээр жинлэн, Алтны дархныг хөлсөлдөг. Тэр түүгээр нь бурхан хийдэг. Тэгээд тэд түүндээ сунаж унан мөргөдөг.


Би тэднийг Египет нутгаас гаргахын тулд эцэг өвгөдийнх нь гараас хөтөлсөн тэр өдөр тэдэнтэй байгуулсан гэрээ буюу хэдийгээр Би тэдний хань нөхөр нь атал тэдний зөрчсөн гэрээтэй минь энэ нь адилгүй юм” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Swiv nou:

Piblisite


Piblisite