Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 32:30 - Ариун Библи 2013

30 Дараа өдөр нь Мосе ард түмэнд —Та нар их нүгэл үйлдлээ. Одоо би ЭЗЭН өөд очъё. Би нүглийн чинь эвлэрүүллийг хийж чадаж магад гэж хэлэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

30 Дараагийн өдөр Мосе ард түмэнд —Та нар өөрсдөө аймшигт нүгэл үйлдсэн. Одоо би ЭЗЭН өөд очъё. Би та нарын нүглийн төлөөх эвлэрүүллийг хийж чадаж магадгүй гэж хэлэв.

Gade chapit la Kopi




Гэтлэл 32:30
22 Referans Kwoze  

Самуел хүмүүст —Бүү айгтун. Та нар энэ бүх бузар мууг нэгэнт үйлдэв. Гэсэн ч ЭЗЭНийг дагахаас эргэж буцалгүй, харин бүх зүрхээрээ ЭЗЭНд үйлчлэгтүн.


Тэр өөрийн Бурханы төлөө хардаж, Израилийн хөвгүүдэд эвлэрүүллийг хийсэн учраас түүнд болон дараах үр удамд нь энэ нь мөнхийн тахилчийн үйлчлэлийн гэрээ байна” хэмээн хэл гэв.


Бурхан эргэж зөөлрөн, шатаж буй уур хилэнгээ татан биднийг устгахгүй ч юм бил үү хэн мэдэх билээ? гэв.


Мууг үзэн яд, сайныг хайрла Дааман хаалган дээр шүүхийг тогтоо. Тэгвэл түг түмдийн Бурхан ЭЗЭН Иосефын үлдэгсдэд нигүүлсэнгүй хандаж магад.


Учир нь ЭЗЭН, Израилийг Давидын гэрээс салгахад тэд Небатын хүү Иеробоамыг хаан болгожээ. Харин Иеробоам, ЭЗЭНийг дагахаас Израилийг уруу татан холдуулж, тэднээр асар их нүгэл үйлдүүлэв.


ЭЗЭН миний зовлонг харж, өнөөдөр түүний хараасны оронд надад сайныг буцааж магад гэлээ.


Үүнээс гадна, ЭЗЭНий өмнө та нарын төлөө би залбирахаа болих тийм нүглийг үйлдэх нь надаас хол байг. Харин би та нарт сайн болоод зөв шударга замыг заана.


Мосегийн хэлсэн ёсоор Аарон бойпроо авч, хотол түмний дунд гүйн оров. Харагтун, гамшиг ард олны дунд эхэлчихсэн байлаа. Тийнхүү тэр утлагыг тавьж, ард олны төлөө эвлэрүүллийг хийлээ.


зөрчилдөгсдийг дөлгөөнөөр сургамжил. Магадгүй, Бурхан тэдэнд үнэний мэдлэгт хүргэх гэмшлийг соёрхвол


Христ бидний төлөө хараал болсноороо биднийг хуулийн хараалаас зольсон юм. Учир нь “Модон дээр өлгөгдсөн хүн бүр хараагдсан юм” гэж бичигдсэн байдаг.


Мах биеэрээ миний хамаатан болох ахан дүүсийнхээ төлөө би Христээс салгагдаж, өөрөө хараал болох минь гэж хүсэж байлаа.


Би босоод эцэгтээ очъё. Тэгээд түүнд «Аав аа, би тэнгэрийн эсрэг, таны өмнө нүгэл үйлджээ.


Тиймээс Би чамд хэлье. Түүний олон нүгэл уучлагдсан. Учир нь тэр их хайрласан. Харин багахан уучлагдсан нь бага хайрладаг гээд,


Ийнхүү эдгээр залуусын нүгэл нь ЭЗЭНий өмнө асар их байсан агаад тэд ЭЗЭНий өргөлийг үл тоомсорлож байлаа.


Тийм учраас бие биенийхээ өмнө нүглээ улайж, бие биенийхээ төлөө залбир. Ингэснээр та нар эдгээгдэх болой. Зөвтийн залбирал үр нөлөөтэй бөгөөд ихийг гүйцэлдүүлж чадна.


Юунд чи ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдэн Түүний үгийг үл тоомсорлов? Чи хит хүн Уриаг илдээр алсан бөгөөд эхнэрийг нь өөрийн эхнэр болгон авч, өөрийг нь Аммоны хөвгүүдийн илдээр алуулав.


Тэгээд Мосе —Өнөөдөр өөр дээрээ ерөөлийг соёрхуулахын тулд хүн бүр хүүгийнхээ эсвэл ах дүүгийнхээ үнээр өөрсдийгөө өнөөдөр ЭЗЭНд зориул гэв.


Мосе, Аарон нар Түүний тахилч нарын дунд, Мөн Самуел Түүний нэрийг дуудагчдын дунд байсан. Тэд ЭЗЭНийг дуудсанд Тэрээр тэдэнд хариулсан.


Өнөөдөр буудайн ургацын үе бус уу? Би ЭЗЭНийг дуудахад ЭЗЭН аянга дуутай бороо оруулна. Та нар өөрсдөдөө хааныг гуйснаар ЭЗЭНий мэлмийн өмнө үйлдсэн бузар муу чинь асар их болохыг ойлгож, харах болно гэв.


Тэгээд бүх ард олон Самуелд —Бид өөрсдөдөө хааныг гуйснаараа өөрсдийн бүх нүгэл дээр энэ бузрыг нэмсэн тул биднийг үхүүлэхгүйн тулд боол биднийхээ төлөө Бурхан ЭЗЭНдээ залбирна уу гэцгээв.


Swiv nou:

Piblisite


Piblisite