Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 31:6 - Ариун Библи 2013

6 Харагтун, Би Өөрөө Дан овгийн Ахисамахын хүү Охолиабын хамт түүнийг томилсон юм. Миний чамд тушаасан бүхнийг хийлгэхээр Би билэг авьяаст бүх хүний зүрхэнд ур чадварыг өгсөн.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

6 Харагтун, Би Өөрөө Дан овгийн Ахисамахын хүү Охолиабыг түүний хамт томилсон юм. Миний чамд тушаасан бүхнийг хийлгэхээр Би ур чадвартай бүх хүмүүсийн зүрхэнд ур чадварыг өгсөн.

Gade chapit la Kopi




Гэтлэл 31:6
26 Referans Kwoze  

Тэрээр заах чадварыг түүнд болон Дан овгийн Ахисамахын хүү Охолиабын зүрхэнд ч бас өгчээ.


Та нарын дундаас ур авьяаст хүн болгон ирж, ЭЗЭНий тушаасан бүхнийг хийтүгэй.


Надад тахилчийн албанд үйлчлүүлэхийн тулд Аароныг ариусгахаар түүнд хувцас хийхийг мэргэн ухааны сүнсээр Миний дүүргэсэн ур авьяаст хүн бүхэнд хэлэгтүн.


Тэднийг Эзэнд үйлчилж, мацаг барьж байх үед Ариун Сүнс —Миний дуудсан үйлчлэлд Барнаб, Саул нарыг надад тусгаарлагтун гэв.


Дараа нь Эзэн өөр далан хүнийг томилж Өөрийн очихоор яваа хот, газар бүрд тэднийг хоёр хоёроор нь урьдчилан илгээв.


харагтун, Би чиний үгсийн дагуу үйлдлээ. Би чамд мэргэн агаад ухааран ялгах зүрхийг өглөө. Ингээд чамтай адил хүн чиний өмнө ч байгаагүй, чиний дараа ч гарч ирэхгүй юм.


Харин та нарын хэн нэг нь мэргэн ухаанаар дутвал, бүх хүнд өгөөмрөөр, буруушаалгүй өгөгч Бурханаас гуйг. Тэгээд түүнд өгөгдөх болно.


Асрын ажлыг гүйцэтгэж байсан бүгдийн дундаас ур авьяаст хүмүүс нарийн нэхсэн маалинга болон хөх, ягаан, час улаан даавуугаар арван бүрээстэй асар хийв. Үүн дээр тэрээр уран хийц болох херубуудыг хийжээ.


“Израилийн хөвгүүдийг цэргийн эрэмбээр нь Египет газраас гарга” гэж ЭЗЭН, Аарон Мосе нарт айлдсан билээ.


суулгах чулуунуудыг засаж, мод сийлэх ба бүх талын урлалыг хийлгэхийн тулд билээ.


Сийлбэр, урлал, хөх, ягаан, час улаан даавуу болон нарийн нэхсэн маалинган дээрх хатгамал, нэхмэл зэрэг бүх төрлийн ажлыг гүйцэтгэх, уран хийцийг сэддэг аливаа ажлыг хийх зүрхний мэргэн ухаанаар ЭЗЭН тэднийг дүүргэв.


Түүнтэй хамт сийлбэрчин, урлаач ба хөх, ягаан, час улаан даавуу, нарийн маалингын нэхмэлчин болох Охолиаб гэгч Дан овгийн Ахисамахын хөвгүүн байв.


Тэгээд Мосе Израилийн хөвгүүдийн даяар хотол түмэнд ярин —ЭЗЭН энэ зүйлийг тушаан айлдахдаа


Swiv nou:

Piblisite


Piblisite