Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 31:13 - Ариун Библи 2013

13 Чи Израилийн хөвгүүдэд ийн хэл. “Та нар Миний Амралтын өдрүүдийг заавал сахигтун. Энэ нь та нарт үе уламжлан Миний болон та нарын хоорондох тэмдэг мөн бөгөөд Би та нарыг ариусгах ЭЗЭН гэдгийг та нар мэдэх болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

13 Чи Израилийн хөвгүүдэд хэл. “Та нар Миний амралтын өдрүүдийг заавал сахигтун. Энэ бол үеийн үед Би болон та нарын хоорондох тэмдэг мөн бөгөөд Би бол та нарыг ариусгагч ЭЗЭН гэдгийг та нарт мэдүүлэх болно.

Gade chapit la Kopi




Гэтлэл 31:13
24 Referans Kwoze  

Амралтын өдрүүдийг минь ариун байлга. Та нар Намайг Бурхан ЭЗЭН чинь гэдгийг мэдэхийн тулд эдгээр нь та нар ба Миний хооронд тэмдэг болно” хэмээв.


Бас тэднийг ариусгадаг ЭЗЭН Би мөн гэдгээ тэдэнд мэдүүлэхээр Миний болон тэдний хооронд тэмдэг болгож Амралтын өдрүүдээ Би тэдэнд өгсөн.


Миний Амралтын өдрийг сахиж, Миний ариун газрыг хүндэтгэ. Би ЭЗЭН.


Амар амгалангийн Бурхан Өөрөө та нарыг бүрэн ариусгатугай. Сүнс, сэтгэл, бие тань бүхлээрээ бидний Эзэн Есүс Христийг ирэхэд гэм зэмгүй хэвээр байх болтугай.


Та нар Миний зарлигуудыг сахин хийгтүн. Та нарыг ариусгах ЭЗЭН бол Би.


Энэ нь Би болон Израилийн хөвгүүдийн хоорондох мөнхөд байх тэмдэг юм. Учир нь зургаан өдрийн дотор ЭЗЭН тэнгэр газрыг бүтээж, харин долоо дахь өдөрт ажилаа зогсоон сэргэсэн билээ гэв.


Үнэнээр тэднийг ариусгаач. Таны үг үнэн мөн.


Та нарын хүн нэгбүр эх, эцгээсээ эмээж, Миний Амралтын өдрийг сахигтун. Би та нарын Бурхан ЭЗЭН билээ.


Маргаанд тэд шүүхэд байраа эзлэх ёстой. Тэд үүнийг Миний шүүлтийн дагуу шүүх ёстой. Тэд хамаг товлосон баяр дээр минь хууль, зарлигуудыг минь сахиж, Амралтын өдрүүдийг минь ариусгах ёстой.


Ариун газар минь тэдний дунд мөнхөд байх цагт үндэстнүүд Намайг Израилийг ариусгагч ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно»” гэж хэл.


Та тэдэнд ариун Амралтын өдрөө мэдүүлж, Зарц Мосегоороо дамжуулан Тушаалууд, дүрэм ба хуулийг тэдэнд өгсөн.


Та нар Миний Амралтын өдрүүдийг сахиж, ариун газрыг минь хүндэтгэ. Би ЭЗЭН.


Зургаан өдрийн туршид ажил хийж болох боловч долоо дахь өдөр нь бүрэн амрах Амралтын өдөр буюу ариун цуглаан болой. Та нар ямар ч ажлыг бүү хий. Энэ нь амьдрах бүх газарт чинь ЭЗЭНий Амралтын өдөр юм.


Тэрээр Бурханы чинь талхыг өргөдөг учир чи түүнийг ариун хэмээн өргөмжлөх ёстой. Тэр чамд ариун болог. Учир нь та нарыг ариусгадаг ЭЗЭН Би ариун юм.


Израилийн хөвгүүдтэй ярин “Миний та нарт өгч байгаа нутагт та нар очих үед уг газар ЭЗЭНд Амралтыг сахиж эхлэх юм.


Есүс Христийн боол, Иаковын дүү Иудагаас, дуудагдсан, Эцэг Бурханаар ариусгагдсан, Есүс Христэд хадгалагдсан та бүгдэд.


Тэд бас үнэнээр ариусгагдахын тулд Би Өөрийгөө тэдний төлөө ариусгана.


Мунхаг, сохрууд аа, аль нь чухал вэ? Алт уу эсвэл алтыг ариусгадаг сүм үү?


Мосед ЭЗЭН айлдан —


ЭЗЭН Бурханыхаа чамд тушаасан ёсоор Амралтын өдрийг баримталж, үүнийг ариунаар сахь.


Үүнийг үйлдэгч хүн, Үүнээс зуурагч нэгэн, Амралтын өдрийг бузарлалгүй сахигч, Аливаа ёр мууг үйлдэхээс гараа татагч нь ерөөлтэй еэ!”


Та нар Амралтын өдөр гэрээсээ ямар нэгэн ачаа бүү зөөж гарга, ямар нэгэн ажил ч бүү хий. Харин Би эцэг өвгөдөд чинь тушаасны дагуу Амралтын өдрийг ариунаар сахь.


“Шинэ сар хэзээ өнгөрөх вэ? Бид үр тариагаа зарах юмсан. Амралтын өдөр хэзээ өнгөрөх вэ? Бид буудайн худалдааг нээх юмсан. Энэ нь ефаг жижигрүүлж, шекелийг томруулан, Хуурамч жинлүүрээр мэхлэхийн тулд,


Swiv nou:

Piblisite


Piblisite