Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 30:7 - Ариун Библи 2013

7 Аарон түүн дээр анхилуун утлагыг уугиулна. Өглөө бүр дэнлүүнүүдийг бэлтгэхдээ тэрээр үүнийг уугиулах ёстой.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

7 Аарон түүн дээр анхилуун утлагыг уугиулна. Өглөө бүр дэнлүүнүүдийг асаахдаа тэр түүнийг уугиулах ёстой.

Gade chapit la Kopi




Гэтлэл 30:7
20 Referans Kwoze  

Миний тахилчид байж, Миний тахилын ширээн дээр тахиж, утлага уугиулж, Миний өмнө ефод зүүлгэхийн тулд Би Израилийн хамаг овгоос тэднийг сонгосон бус уу? Израилийн хөвгүүдийн бүх галан тахилыг Би чиний эцгийн гэрт өгсөн бус уу?


Тахилчийн ёслолын заншлаар шодоход, Эзэний сүмд орж утлага уугиулах үүрэг түүнд ногдсон байна.


Амрамын хөвгүүд нь Аарон, Мосе нар. ЭЗЭНий өмнө утлага уугиулан, Түүнд үйлчилж мөн Түүний нэрээр үүрд ерөөхөөр ариунаас ариун зүйлсийг ариусгахаар Аарон хөвгүүдийнхээ хамтаар үүрд мөнх тусгаарлагдсан байлаа.


Харин бид залбирал болон үгийн үйлчлэлээ үргэлжлүүлье гэв.


Бурханы дэнлүү хараахан унтраагүй байсан агаад Бурханы авдар орших ЭЗЭНий сүмд Самуел хэвтэж байв.


Дараа нь Мосед ЭЗЭН —Өөртөө зориулан анхилуун үнэртнүүд болох стакте, ониха, халвана болон цэвэр гүглийг, тусбүрээс нь ижил хэмжээгээр авагтун.


Энэ тахилын ширээг чи гэрчлэлийн авдрын ойролцоох хөшигний өмнө талд буюу Миний чамтай уулзах газар болох гэрчлэлийн авдрын дээрх эвлэрүүлгийн тагны өмнө талд тавь.


Мөн Аарон үдшийн бүрийгээр дэнлүүнүүд асаахдаа үе уламжлан ЭЗЭНий өмнө байнгын утлага болох утлагат тахилыг өргөнө.


Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор тэрээр анхилуун утлагыг түүн дээр уугиулав.


Мөн утлагат тахилаар дүүрэн, арван шекелийн алтан бойпор нэг,


Мосегоор дамжуулан түүнд ЭЗЭНий айлдсаны дагуу Кора болон түүний нөхөдтэй адил болохгүйн тулд Аароны үр удмын биш, гаднын хүн ЭЗЭНий өмнө утлага уугиулахаар ойртон очих ёсгүйг Израилийн хөвгүүдэд сануулга болгохын тулд билээ.


Үзэгтүн, Бурхан ЭЗЭНийхээ нэрд зориулахаар, өглөө орой, Амралтын өдрүүд, шинэ сар мөн манай Бурхан ЭЗЭНий баяр ёслолуудын үеэр Түүний өмнө анхилуун үнэрт утлага ба байнгын тавиг талхыг өргөж, шатаалт тахилууд тахихын тулд Түүнд би өргөө босгож байна. Энэ нь Израильд мөнхөд ногдсон билээ.


Тэд Уззиа хааныг эсэргүүцэж, түүнд —Уззиа, ЭЗЭНд утлага уугиулах нь чиний үүрэг биш, харин утлага өргөхөөр ариусгагдсан Аароны хөвгүүд болох тахилч нарын үүрэг юм. Ариун газраас гарагтун, учир нь чи харш юм үйлдсэн бөгөөд ЭЗЭН Бурханаас хүндлэл хүртэхгүй болно гэв.


эсвэл хуурамчаар тангарагласан аливаа зүйлээ бүрэн эргүүлж өгч, түүн дээрээ дахин тавны нэгийг нэмээд ялын тахилын өдөртөө эзэмшигчид нь өгөх ёстой.


Тэд Таны шийдвэрүүдийг Иаковт, Таны хуулийг Израильд зааж, Таны өмнө утлага уугиулан Тахилын ширээн дээр тань шатаалт тахилыг бүхлээр нь өргөнө.


Самуел нь Елканагийн хүү, Елкана нь Иерохамын хүү, Иерохам нь Елиелийн хүү, Елиел нь Тоагийн хүү билээ.


Тэгээд Соломон, Тирийн хаан Хурамд үг илгээн —Та миний эцэг Давидад сайн хандаж, амьдрах өргөө барихад нь зориулан хуш мод илгээж байсан билээ.


Тэд бас үүдний танхимын хаалгуудыг хааж, дэнлүүнүүдийг гаргаад, Израилийн Бурханд зориулан ариун газарт утлага өргөсөнгүй, шатаалт тахилуудыг тахисангүй.


Залбирал минь Таны өмнө утлага адил тавигдаг. Гараа өргөх минь үдшийн тахил адил байг.


Swiv nou:

Piblisite


Piblisite