19 Аарон болон хөвгүүд нь гар, хөлөө тэр савнаас угааг.
19 Аарон болон түүний хөвгүүд гар, хөлөө тэр савнаас угааг.
Яв, яв. Тэндээс гар! Бузар юманд бүү хүр! Тэндээс гараад, цэвэр бай! ЭЗЭНий сав суулгыг тээгчид ээ
Зэмгүй цэврээр би гараа угааж, Таны тахилын ширээг тойрно, ЭЗЭН.
хилэнцэт мөс чанараас цэвэрлэгдэхийн тулд зүрхэндээ цацуулж, биеэ ариун усаар угаалган, итгэлийн дүүрэн баталгаатай, үнэн зүрхээр ойртон очицгооё.
Харин бүх юмсыг байранд нь тавих цаг хүртэл хоол, унд, олон янзын угаал бүхий зөвхөн махбодод хамаатай тогтоолуудыг л энэ нь шийддэг юм.
Тэр биднийг зөвт байдлын дотор хийсэн үйлсээр минь бус, харин өршөөлийнхөө дагуу шинэтгэлийн угаал ба Ариун Сүнсний шинэчлэлээр аварсан юм.
Тэд уулзалтын майханд нэвтрэхдээ эсвэл ЭЗЭНд галан тахил шатаан үйлчлэхээр тахилын ширээнд ойртохдоо үхэхгүйн тулд усаар угаах ёстой.
Тэгээд Мосе, Аарон болон түүний хөвгүүдийг ойртуулаад тэднийг усаар угаав.
Аарон болон хөвгүүдийг нь чи уулзалтын майхны үүдэнд авчирч, тэднийг усаар угаа.