Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 30:10 - Ариун Библи 2013

10 Аарон эврүүд дээр нь жилд нэг удаа эвлэрүүллийг хийнэ. Түүн дээр нүглийн тахилын эвлэрүүлгийн цусаар жилд нэг удаа эвлэрүүллийг үе уламжлан хийх ёстой. Энэ нь ЭЗЭНд ариунаас ариун болой.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

10 Аарон нь түүний эврүүд дээр жилд нэг удаа эвлэрүүллийг хийнэ. Түүн дээр тэр эвлэрүүллийн нүглийн төлөөх тахилын цусаар жилд нэг удаа эвлэрүүллийг үеийн үед хийх ёстой. Энэ нь ЭЗЭНд хамгийн ариун байх болно.

Gade chapit la Kopi




Гэтлэл 30:10
18 Referans Kwoze  

Тэгээд тэр ЭЗЭНий өмнө буй тахилын ширээ өөд гарч, түүнд зориулан эвлэрүүллийг хийхдээ бух болон ухнын цуснаас авч, тахилын ширээний эврүүд дээр тойруулан нялаг.


Тэргүүн тахилч жил бүр ариун газарт бусдын цустай ордог шиг Тэр дахин дахин Өөрийгөө өргөх албагүй байв.


Уг долоо дахь сарын аравны өдөр эвлэрүүлгийн өдөр буюу та нарт ариун цуглаан болой. Та нар сэтгэлээ номхтгож ЭЗЭНд галан тахил өргөгтун.


харин хоёр дахь хэсэгт жилд ганц удаа зөвхөн тэргүүн тахилч ордог. Ингэхдээ тэр өөрийн болон хүмүүсийн мэдэлгүйгээр үйлдсэн нүглийн учир өргөх ёстой цусгүйгээр эс ордог байжээ.


Түүний цог жавхлангийн гэгээ, Түүний мөн чанарын бодит илрэл ба эрх мэдлийнх нь үгээр бүхнийг Хүү барьдаг болой. Тэр нүглийн ариусгалыг гүйцээгээд, өндөрт байгч Сүр Жавхлантын баруун гарт залрав.


Зургаа дахь тэнгэрэлч бүрээдэхэд Бурханы өмнө буй тахилын алтан ширээний дөрвөн эврээс нэгэн дуу гарахыг би сонссон бөгөөд тэр нь


Чи энэхүү тахилын ширээн дээр ёс бус утлага, шатаалт тахил, идээн өргөл бүү өргө. Түүн дээр ундаан өргөлийг ч бүү цутга.


Тэгээд Мосед ЭЗЭН —


ЭЗЭН, Мосед айлдахдаа —Хөшигний доторх ариун газарт, авдар дээрх эвлэрүүлгийн тагны өмнө тэрээр хэзээ ч хамаагүй орж болохгүйг ах Аарондаа хэлэгтүн. Эс бөгөөс тэр үхэх болно. Учир нь тэрхүү эвлэрүүлгийн таган дээр Би үүлэн дотор үзэгдэх юм.


Израилийн хөвгүүдийн бузрын улмаас, бүх нүглийнх нь доторх тэдний гэмт үйлдлийн улмаас тэрээр ариун газарт зориулан эвлэрүүллийг хийг. Түүнчлэн тэдний бузрын дунд тэдэнтэй хамт орших уулзалтын майханд зориулан адил зүйл хийнэ.


Адониа ч Соломоноос айж байв. Тэр босож очоод, тахилын ширээний эврээс зуурч авлаа.


Харин Аарон болон түүний хөвгүүд нь шатаалт тахилын ширээ, утлагын ширээн дээр утах, тахил өргөх ажил, ариунаас ариун газрын бүх ажил, тухайлбал Израилийн төлөө эвлэрүүлгийн ажлыг Бурханы зарц Мосегийн заасны дагуу хийдэг юм.


Тахилч бас уулзалтын майханд ЭЗЭНий өмнө буй анхилуун утлагат тахилын ширээний эврүүд дээр хэсэг цусыг нялж, уулзалтын майхны үүдэнд байгаа шатаалт тахилын ширээний суурь уруу бухын бүх цусыг асгана.


Тэрээр хэсэг цусыг уулзалтын майханд ЭЗЭНий өмнө буй тахилын ширээний эврүүд дээр нялна. Бүх цусыг тэр уулзалтын майхны үүдэн дэх шатаалт тахилын ширээний суурь уруу асгана.


Swiv nou:

Piblisite


Piblisite