1 Дараа нь чи утлага уугиулах тахилын ширээг хийгтүн. Түүнийг хуайс модоор хий.
1 Цаашилбал, чи хуайс модоор утлага уугиулах газар болгон тахилын ширээг хийгтүн.
Алтан бойпор барьсан өөр нэгэн тэнгэрэлч ирж, тахилын ширээний дэргэд зогсов. Түүнд их хэмжээний утлага өгөгджээ. Ингэснээр тэр тэнгэрэлч түүнийг сэнтийн өмнө байх тахилын алтан ширээн дээр бүх ариун хүмүүсийн залбиралтай хамт өргөх ажээ.
Тахилч бас уулзалтын майханд ЭЗЭНий өмнө буй анхилуун утлагат тахилын ширээний эврүүд дээр хэсэг цусыг нялж, уулзалтын майхны үүдэнд байгаа шатаалт тахилын ширээний суурь уруу бухын бүх цусыг асгана.
Чи утлагад зориулсан тахилын алтан ширээг гэрчлэлийн авдрын өмнө тавиад, асрын үүдний дэлгэцийг тат.
Гэвч хүчирхэг болмогц түүний зүрх сэтгэл ихэд бардам болсноос болж тэрээр завхарч, өөрийн Бурхан ЭЗЭНий эсрэг харш юм хийв. Тэрээр утлагын тахилын ширээн дээр утлага уугиулахаар ЭЗЭНий сүмд орсон юм.
Дотор талд буй дотоод ариун танхимын урт нь хорин тохой, өргөн нь хорин тохой, өндөр нь хорин тохой бөгөөд тэрээр түүнийг шижир алтаар доторлож, тахилын ширээг ч хушаар бүржээ.
Тэрээр хэсэг цусыг уулзалтын майханд ЭЗЭНий өмнө буй тахилын ширээний эврүүд дээр нялна. Бүх цусыг тэр уулзалтын майхны үүдэн дэх шатаалт тахилын ширээний суурь уруу асгана.
Аарон эврүүд дээр нь жилд нэг удаа эвлэрүүллийг хийнэ. Түүн дээр нүглийн тахилын эвлэрүүлгийн цусаар жилд нэг удаа эвлэрүүллийг үе уламжлан хийх ёстой. Энэ нь ЭЗЭНд ариунаас ариун болой.
Тэнд утлага тахилын алтан ширээ, алтаар битүү бүрсэн гэрээний авдар байв. Авдар дотор манна агуулсан алтан сав, Аароны навчилсан таяг болон гэрээний хавтангууд байлаа.
Урт нь нэг тохой, өргөн нь нэг тохой, дөрвөлжин бөгөөд өндөр нь хоёр тохой байна. Эврүүд нь түүнтэй нэгэн цул байна.
мөн утлагат тахилын ширээ ба үүний дамнуургууд, тослох тос, анхилуун утлага болон асрын үүдний дэлгэц
Тэдний үүрэгт нь авдар, ширээ, дэнлүүний суурь, тахилын ширээнүүд болон үйлчлэлд хэрэглэдэг ариун газрын сав суулга, дэлгэц болон тэдгээрийн бүх үйлчлэлүүд багтана.
Тэрээр өргөөг бүхэлд нь алтаар доторлосон юм. Дотоод ариун танхимын урд байсан тахилын ширээг ч бас бүхэлд нь алтаар бүрсэн байлаа.
Соломон, ЭЗЭНий өргөөнд зориулсан бүх сав суулгыг хийсэн билээ. Тухайлбал тахилын алтан ширээ ба тавиг талх тавьдаг алтан ширээ,
Харин Аарон болон түүний хөвгүүд нь шатаалт тахилын ширээ, утлагын ширээн дээр утах, тахил өргөх ажил, ариунаас ариун газрын бүх ажил, тухайлбал Израилийн төлөө эвлэрүүлгийн ажлыг Бурханы зарц Мосегийн заасны дагуу хийдэг юм.
мөн утлагат тахилын ширээнд тунгаамал алтны жин, далавчаа дэлгэн ЭЗЭНий гэрээний авдрыг бүрхдэг херубуудтэй тэрэгний загварын алт зэргийн загварыг өгчээ.
Тахилын ширээ нь модон агаад өндөр нь гурван тохой, урт өргөн нь хоёр тохой байв. Түүний булангууд, суурь ба хажуу талууд нь ч мод ажээ. Тэрээр надад —Энэ бол ЭЗЭНий өмнө буй ширээ мөн гэж өгүүлэв.
ширээ болон хэрэгслүүдийг нь, шижир алтан дэнлүүний суурь болон бүх хэрэгслийг нь, утлагат тахилын ширээ,
алтан тахилын ширээ, тослох тос, анхилуун утлага болон асрын үүдний дэлгэц,
Алтан тахилын ширээн дээгүүр тэд хөх даавуу дэлгэж, түүнийг далайн гахайн арьсан бүтээлгээр бүтээгээд, хөндлөвчүүдийг нь шургуулна.