Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 3:15 - Ариун Библи 2013

15 Цааш нь Бурхан, Мосед —Израилийн хөвгүүдэд чи “Эцэг өвгөдийн чинь Бурхан, Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан ЭЗЭН намайг та нар уруу илгээв” гэж хэл. Энэ нь мөнхөд Миний нэр бөгөөд үеийн үед Миний дурсгалт нэр юм.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

15 Цааш нь Бурхан Мосед —Израилийн хөвгүүдэд чи “Та нарын өвөг дээдсийн Бурхан, Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан болох ЭЗЭН намайг та нар уруу илгээв” гэж хэл. Энэ бол мөнхөд Миний нэр бөгөөд үеийн үед Миний дурсгалт нэр юм.

Gade chapit la Kopi




Гэтлэл 3:15
41 Referans Kwoze  

Есүс Христ өчигдөр ч, өнөөдөр ч бас мөнхөд хэвээрээ.


“ЭЗЭН Би өөрчлөгдөшгүй. Тиймд Иаковын хөвгүүд ээ, та нар сөнөхгүй.


Тэр нь түг түмдийн ЭЗЭН Бурхан, Түүний дурсгалт нэр нь ЭЗЭН.


Ард түмэн тусбүр өөрийн бурхны нэр доор алхах боловч, Харин бид Бурхан ЭЗЭНий нэр доор үүрд мөнх алхана.


Мөн —Чиний эцгийн Бурхан, Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан Би байгаа юм гэж айлдсанд Мосе, Бурханыг үзэхээс айж нүүрээ нуув.


Учир нь бидний төлөө Хөвгүүн төрж, Бидэнд Хүү өгөгдсөн аж. Засаглал Түүний мөрөн дээр байж, Түүний нэрийг Гайхамшигт Зөвлөгч, Хүчит Бурхан, Мөнхийн Эцэг, Энхийн Жонон гэж дуудна.


Харин ЭЗЭН Та мөнхөд оршино. Нэр тань үеийн үед байх болой.


Аяа ЭЗЭН, нэр тань мөнхөд Аяа ЭЗЭН, Таны тухай дурсгал Бүх үед байна.


“Чиний эцэг өвөг болох Абрахам, Исаак, Иаковын Бурхан бол Би байгаа юм” гэсэнд Мосе айдаст автан харж зүрхэлсэнгүй.


Эцэг өвгөдийн чинь Бурхан ЭЗЭН та нарыг одоо байгаагаас чинь мянга дахин өсгөж, та нарт амласан ёсоороо та нарыг ерөөх болтугай!


Энэ нь тэдний эцэг өвгөдийн Бурхан, Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан ЭЗЭН чамд үзэгдсэнийг тэдэнд итгүүлэхийн тулд юм гэж айлдав.


Хэн цог жавхлант мутраараа Мосегийн баруун гарыг хөтлөн явуулж, Өөртөө мөнх нэрийг бий болгохын тулд Өмнө нь усыг хувааж,


Сүр жавхлант нэр нь Мөнхөд магтагдах болтугай, Бүх дэлхий Түүний алдраар дүүртүгэй! Амен, Амен.


Түүний нэр мөнхөд байг, Нар гэрэлтэх мэт Нэр нь урган мандаг. Хүмүүс түүгээр ерөөгдөнө. Бүх үндэстэн түүнийг Жаргалтайгаар магтаг.


Харин тэнд Одед гэгч, ЭЗЭНий эш үзүүлэгч байжээ. Тэрээр Самарид ирсэн цэргүүдийг угтан очиж, тэдэнд —Харагтун, та нарын эцэг өвгөдийн Бурхан ЭЗЭН Иудад уурласан учраас тэднийг та нарын гарт оруулсан бөгөөд та нар тэднийг тэнгэрт тулсан догшин хилэнгээр хядлаа.


Тэрээр “Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан бол Би байгаа юм” гэсэн. Тэр үхэгсдийн бус, харин амьдын Бурхан гэв.


Израиль аа, одоо, та нар амьд байж, эцэг өвгөдийн чинь Бурхан ЭЗЭНээс та нарт өгч буй тэр газар хүрч очиж, түүнийг эзэмшихийн тулд миний та нарт зааж сургах зарлиг шийдвэрүүдийг сонсоцгоо!


“Энэ ёрын муу үеийнхэн буюу энэ хүмүүсийн нэг нь ч эцэг өвгөдөд чинь өгөхөөр Миний тангарагласан сайхан газрыг үзэхгүй!


Абрахамын [Бурхан], Исаакийн [Бурхан], Иаковын Бурхан, бидний эцэг өвгөдийн Бурхан Өөрийн үйлчлэгч Есүсийг алдаршуулжээ. Түүнийг та нар барьж өгсөн. Харин Пилат Түүнийг чөлөөлөхөөр шийдсэн байхад та нар түүний өмнө үгүйсгэсэн шүү дээ.


Харин тэд үлэмж дээр нутгийг хүсэж байв. Тэр бол тэнгэрлэг орон мөн. Тиймээс Бурхан тэдний Бурхан гэж нэрлэгдэхдээ ичээгүй юм. Учир нь Тэр тэдэнд хот бэлджээ.


Тэр залбирч —Миний эзэн Абрахамын Бурхан ЭЗЭН! Та өнөөдөр намайг тэр бүсгүйтэй уулзуулж, миний эзэн Абрахамд хайр энэрэл үзүүлнэ үү?


Тэгэхэд Мосе, Бурханд —Хараач, би Израилийн хөвгүүд дээр очиж, тэдэнд “Эцэг өвгөдийн чинь Бурхан намайг та нар уруу илгээв” гэж хэлэхэд тэд надаас “Түүний нэр хэн бэ?” гэж асуувал би тэдэнд юу гэж хэлэх вэ? гэв.


Тэгэхэд Мосе хариулан —Хараач, тэд надад итгэж миний үгийг сонсохгүй харин “ЭЗЭН чамд үзэгдээгүй шүү дээ” гэж хэлж магад гэв.


Бурхан цааш нь Мосетэй ярин түүнд —Би бол ЭЗЭН.


Миний хүч, Миний магтуу болсон ЭЗЭН минь Миний аврал болсон билээ, Та. Тэр бол миний Бурхан, Түүнийг магтнам, би. Эцгийн минь Бурхан, Түүнийг бас өргөмжилнө, би.


ЭЗЭН бол дайчин, Түүний нэр ЭЗЭН билээ.


Тэгэхэд израиль эмэгтэйн хүү ЭЗЭНий нэрийг доромжлон хараасанд тэд түүнийг Мосед аваачлаа. (Түүний эхийн нэрийг Шеломит гэх бөгөөд тэрээр Дан овгийн Дибрийн охин байлаа.)


Түүний ариун хүмүүс ээ, Та нар ЭЗЭНд магтаалыг дуулж, Ариун нэрд нь талархал өргөгтүн!


ЭЗЭНий нэр бат цамхаг. Зөвт нь гүйн ороод аюулгүй.


ЭЗЭН минь, Таны шүүлтийн замаар алхахдаа Таныг хүсэн хүлээнэ. Таны нэр, Таныг дурсан магтах нь Сэтгэлийн маань хүсэл болой.


Би ЭЗЭН. Нэр минь Тэр билээ. Би алдраа бусдад, магтаалаа сийлмэл хөргүүдэд өгөхгүй.


“Газар дэлхийг бүтээсэн ЭЗЭН, тогтоохын тулд түүнийг бүрэлдүүлсэн ЭЗЭН ингэж айлдаж байна. Нэрийг нь ЭЗЭН гэдэг.


Эцэг өвгөдийн Бурхан, Танд би талархал, магтаалыг өргөе. Учир нь Та надад мэргэн ухаан, Хүч чадлыг өгсөн билээ. Одоо ч гэсэн Танаас бидний гуйсан зүйлийг Та надад мэдүүлсэн. Хааны асуудлыг Та Бидэнд мэдүүлсэн билээ гэв.


Абрахамтай тогтоосон гэрээ, Исаакт өгсөн амлалтаа


Өө, ЭЗЭН, бидний эцэг өвгөд Абрахам, Исаак, Израилийн Бурхан, үүнийг Өөрийн ард түмний зүрхнийх нь хамаг бодол санаа болгоод үүрд иймээр нь хадгалж, тэдний зүрхийг Өөртөө хандуулаач!


Түүний хилэн агшин зуурынх, Таалал ивээл нь насан туршийнх. Шөнөд уйлаан байж болох ч, Өглөөд баярын уухай ирдэг.


Өнчидийн эцэг нь, Бэлэвсний өмгөөлөгч нь Өөрийн ариун газарт агч Бурхан юм.


Та босож, Сионыг өрөвдөнө. Учир нь түүнийг нигүүлсэх цаг Тогтоосон цаг ирлээ.


Тиймээс Бурхандаа буц, Хайр энэрэл, шударга ёсыг сахиж, Үргэлж Бурханаа хүлээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite