Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 3:1 - Ариун Библи 2013

1 Мосе хадам эцэг Мидианы тахилч Иетрогийнхоо хонин сүргийг хариулж байв. Тэрээр сүргийг цөлийн араар тууж, Бурханы уул Хоребт хүрчээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

1 Мосе өөрийн хадам эцэг Мидианы тахилч Иетрогийн хонин сүргийг хариулж байв. Тэр сүргийг цөлийн баруун талд аваачиж, Бурханы уул Хоребт хүрчээ.

Gade chapit la Kopi




Гэтлэл 3:1
33 Referans Kwoze  

Тэрээр босоод идэж уулаа. Тэр хоолны хүчээр дөчин өдөр дөчин шөнө Бурханы уул болох Хореб уруу явлаа.


Үзэгтүн, Би Хоребын хадан дээр чиний өмнө зогсох болно. Чи хадыг цохь. Тэгвэл тэндээс ус гарч, ард түмэн уух болно гэв. Мосе Израилийн ахмадуудын нүдний өмнө тэр ёсоор үйлджээ.


Дараа нь Мосе хадам эцэг мидиан хүн Реуелийнхээ хүү Хобабд —“Үүнийг би та нарт өгөх болно” гэж ЭЗЭНий айлдсан тэр газар уруу бид нүүж явна. ЭЗЭН Израилийн талаар сайныг амласан тул бидэнтэй хамт явагтун. Бид танд сайныг хийх болно гэв.


“Миний зарц Мосегийн хуулиудыг санагтун. Хоребт бүх Израилийн төлөө Миний түүнд тушаасан тогтоол, зарлигуудыг ч сана.


Тэр үед кен хүн Хебер нь Мосегийн хадам эцэг Хобабын үр удам болох кенчүүдээс салж, Кедешийн ойролцоох Заананним дахь царсан ой хүртэл майхнаа босгов.


тэднийг гурав дахь өдөрт бэлтгэ. Учир нь гурав дахь өдөрт ЭЗЭН бүх ард түмний нүдний өмнө Синаи уулан дээр бууж ирнэ.


Тэр газар хэдэн хоньчид сүргээ манаад шөнө хээр хоноглож байтал


Хоребт тэд тугалыг бүтээж, Цутгамал хөрөгт мөргөцгөөсөн.


Санагтун, та нарыг Хореб ууланд ЭЗЭН Бурханыхаа өмнө зогсож байх үед ЭЗЭН “Ард түмнийг Над уруу цуглуул, Би тэдэнд үгээ сонсгоё! Ингэснээр тэд газар дээр амьдрах бүхий л өдрүүддээ Намайг эмээн хүндэтгэхэд сурч, түүнийгээ үр хүүхдүүддээ зааж сургах юм” гэж надад айлдсан билээ.


Бидний Бурхан ЭЗЭН Хореб ууланд бидэнд айлдахдаа, “Та нар энэ ууланд их удаан суулаа.


Ингээд Мосе, үйлчлэгч Иошуатайгаа хамт босож, Бурханы ууланд гарлаа.


Мосе, Бурханд өгсөж очсонд ЭЗЭН түүнийг уулнаас дуудан —Чи Иаковын гэрт, Израилийн хөвгүүдэд ингэж хэл.


Тэгтэл —Наашаа бүү ойрт! Чиний зогсож байгаа газар ариун газар учраас хөл дэх шаахайгаа тайл гэж Тэр айлдав.


Мидианы тахилч долоон охинтой ажээ. Тэд ус татахаар ирээд, эцгийнхээ хонин сүргийг услах гэж онгоцнуудыг дүүргэв.


Эл үгс нь Текоагийн хоньчдын дунд байсан Амосынх билээ. Тэрээр Иудагийн хаан Уззиагийн өдрүүдэд, Израилийн хаан, Иоашийн хүү Иеробоамын өдрүүдэд, газар хөдлөлтөөс хоёр жилийн өмнө Израилийн талаар эдгээрийг үзжээ.


ЭЗЭН, Ааронд —Цөлд Мосетэй уулзахаар явагтун гэв. Тэр явж, Бурханы ууланд түүнтэй уулзаад түүнийг үнсэв.


Мосе тэр хүнтэй хамт амьдрахаар шийдсэнд тэрээр Мосед охин Зиппорагаа өгчээ.


Тэд эцэг Реуелдээ ирэхэд тэр —Өнөөдөр та нар юунд ийм эрт ирэв? гэж асуув.


Дөчин жил өнгөрсний дараа Синаи уулын цөлд, шатаж байгаа бутны дөлөн дунд тэнгэрэлч түүнд үзэгдсэн байна.


Тэгэхэд Тэр —Би чамтай заавал хамт байна. Чи ард түмнийг Египетээс гарган авчирч, та нар энэ ууланд Бурханд мөргөх болно. Энэ нь чамд Би чамайг илгээсний тэмдэг болно гэж айлдав.


Тэгээд Мосе тэндээс холдон, хадам эцэг Иетрогийнд буцаж очоод, түүнд —Би Египетэд байгаа ах дүү нар дээрээ буцаж очоод тэдний амьд эсэхийг хармаар байгаа тул намайг явуулаач гэсэнд Иетро, Мосед —Амар тайван яв даа гэж хэлэв.


Тэгээд Мосегийн хадам эцэг Иетро, Бурханд зориулан шатаалт тахил, нядлах тахилуудыг авлаа. Бурханы өмнө Мосегийн хадам эцэгтэй хамт талх идэхээр Аарон Израилийн хамаг ахмадуудтай цуг ирэв.


Тэд Рефидимээс хөдөлж, Синаин цөлд хүрч, цөлд буудаллав. Израильчууд тэндээ нэгэн уулын өвөрт буудаллажээ.


Иймээс Израилийн хөвгүүд Хореб уулаас цааш явахдаа гоёл чимэглэлээ тайлж хаяв.


Хоребоос Сеир уулын замаар Кадеш-барнеа хүрэхэд арван нэг хоног явдаг.


Ингээд тэд гурав хоногийн аянаар ЭЗЭНий уулнаас хөдлөн явсан бөгөөд амрах газрыг тэдэнд олохоор ЭЗЭНий гэрээний авдар тэдний урд талд гурван өдрийн туршид явав.


Самуел, Иессид —Хөвгүүд чинь бүгдээрээ энд байна уу? гэхэд Иесси —Отгон хөвгүүн минь үлдсэн. Тэр хонио хариулж байгаа л даа гэв. Тэгэхэд Самуел Иессид —Хүн илгээж, тэр хөвгүүнийг авчрагтун. Тэр хөвгүүнийг энд иртэл, бид суухгүй гэж хэлэв.


Елиа тэндээс хөдөлж, Шафатын хүү Елишаг олж авлаа. Тэр үед Елиша буулгатай арван хоёр хос үхрээр талбайгаа хагалж, өөрөө арван хоёр дахь хос үхрийн араас даган явж байв. Елиа, Елишагийн дэргэдүүр гарахдаа нөмрөгөө түүнд нөмөргөв.


Swiv nou:

Piblisite


Piblisite