Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 29:9 - Ариун Библи 2013

9 Тэдэнд чи бүс бүслүүлж, толгойн боолт углагтун. Тахилчийн алба үүрдийн зарлигаар тэднийх байх ёстой. Тийнхүү чи Аарон болон хөвгүүдэд нь сахил хүртээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

9 Аарон болон түүний хөвгүүдэд чи бүс бүслүүлж, толгойн өмсгөл өмсгөгтүн. Тэд мөнхийн тогтоолоор тахилчийн үйлчлэлтэй байх ёстой. Тийнхүү чи Аарон болон түүний хөвгүүдэд сахил хүртээ.

Gade chapit la Kopi




Гэтлэл 29:9
22 Referans Kwoze  

Харин чи болон хөвгүүд чинь чамтай хамт тахилын ширээ болон хөшигний доторх юм бүрийн төлөө тахилчийн албыг сахин үйлчлэлийг гүйцэтгэнэ. Би тахилчийн үүргийг та нарт бэлэг болгон соёрхож байна. Харин ойртон ирсэн гаднын хүн үхэх ёстой хэмээлээ.


ЭЗЭН Бурхан чинь танай бүх овгийн дундаас түүнийг мөн түүний хөвгүүдийг зогсоон ЭЗЭНий нэрээр үйлчлүүлэхийн тулд үүрд сонгожээ.


Тэр өөрийн Бурханы төлөө хардаж, Израилийн хөвгүүдэд эвлэрүүллийг хийсэн учраас түүнд болон дараах үр удамд нь энэ нь мөнхийн тахилчийн үйлчлэлийн гэрээ байна” хэмээн хэл гэв.


Мосегоор дамжуулан түүнд ЭЗЭНий айлдсаны дагуу Кора болон түүний нөхөдтэй адил болохгүйн тулд Аароны үр удмын биш, гаднын хүн ЭЗЭНий өмнө утлага уугиулахаар ойртон очих ёсгүйг Израилийн хөвгүүдэд сануулга болгохын тулд билээ.


ЭЗЭНээс гал гарч ирэн, утлага өргөж байсан хоёр зуун тавин хүнийг шатаав.


Тэр чамайг Левийн хөвгүүд болох ах дүүсийн чинь хамт ойртуулсан байхад та нар бас тахилч болохоор эрэлхийлнэ үү?


Чи Аарон ба түүний хөвгүүдийг томилж, тахилчийн албыг сахиул. Харин ойртож очсон гаднын хүнийг алах ёстой гэж айлдав.


Та нар томилгооны ёслолын чинь өдрүүдийг гүйцэх хүртэл уулзалтын майхны үүднээс гадагш гарч болохгүй. Учир нь та нарыг томилон тослоход долоо хоног болох юм.


Тэд Надад тахилчийн албанд үйлчлэхийн тулд эцгийг нь тосолсон шигээ чи тэднийг тосол. Учир нь тосолгоо нь тахилчийн албанд үе уламжлан үүрд байх болно гэж айлдав.


Бурханаар Мелхизедекийн хэргэмийн дагуу Тэргүүн тахилчаар өргөмжлөгдөв.


Тэгээд Мосе —Өнөөдөр өөр дээрээ ерөөлийг соёрхуулахын тулд хүн бүр хүүгийнхээ эсвэл ах дүүгийнхээ үнээр өөрсдийгөө өнөөдөр ЭЗЭНд зориул гэв.


Надад Израилийн хөвгүүдийн дундаас Аарон ахыгаа мөн түүний хөвгүүд Надаб, Абиху, Елеазар, Итамар нарыг тахилчийн албанд өөртөө авагтун.


Уулзалтын майханд, Гэрчлэлийн урд буй хөшигний гадна талд Аарон ба түүний хөвгүүд оройноос өглөө хүртэл ЭЗЭНий өмнө үүнийг ёсоор нь бэлтгэх ёстой. Энэ нь Израилийн хөвгүүдийн хамаг үеийнхний сахих үүрдийн зарлиг болой.


ЭЗЭН, Мосед айлдахдаа —


Мосе Аароны хөвгүүдийг ойртуулж, Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор тэдэнд дотуур дээл өмсгөн бүс бүслүүлж, толгойн боолт углав.


Тиймээс Израилийн Бурхан ЭЗЭН ийнхүү тунхаглаж байна. “Чиний гэр болон чиний эцгийн гэр Миний өмнө мөнхөд явна хэмээн Би айлдсан билээ.” Харин одоо ЭЗЭН тунхаглан “Тэгэх нь Надаас хол байг! Намайг хүндэтгэгчдийг Би хүндэтгэнэ. Харин Намайг үл тоомсорлогсдыг Би үл хайхарна.


Ийнхүү Мика гэгч нь бурхдын өргөөтэй болж, ефод болон гэрийн шүтээнүүдийг хийж, хөвгүүдийнхээ нэгэнд сахил хүртээн, өөрийнхөө тахилч болгов.


Swiv nou:

Piblisite


Piblisite