4 Аарон болон хөвгүүдийг нь чи уулзалтын майхны үүдэнд авчирч, тэднийг усаар угаа.
4 Дараа нь чи Аарон болон түүний хөвгүүдийг хурлын майхны үүдэнд авчирч, усаар угаа.
Тэгээд чи Аарон болон хөвгүүдийг нь уулзалтын майхны үүдэнд авчран, усаар угаагтун.
хилэнцэт мөс чанараас цэвэрлэгдэхийн тулд зүрхэндээ цацуулж, биеэ ариун усаар угаалган, итгэлийн дүүрэн баталгаатай, үнэн зүрхээр ойртон очицгооё.
Үүний тусгал болох баптисм нь Есүс Христийн амиллаар дамжин одоо та нарыг авардаг. Баптисм нь биеийн бузрыг арилгадаг биш харин Бурханд өргөх сайн мөс чанарын төлөөх гуйлт юм.
Тэр биднийг зөвт байдлын дотор хийсэн үйлсээр минь бус, харин өршөөлийнхөө дагуу шинэтгэлийн угаал ба Ариун Сүнсний шинэчлэлээр аварсан юм.
Тэр чуулганыг үгээр дамжуулан усанд угааж цэвэрлэн, ариусгаад
Тэгээд Би та нарын дээр цэвэр ус цацаж, та нар цэвэр болно. Би та нарыг хамаг хир буртгаас чинь, хамаг шүтээнээс чинь цэвэрлэх болно.
Харин орой болоход тэр биеэ усаар угаагаад, нар шингэмэгц хуарандаа эргэн орж болно.
Ингээд цэвэршигч нь хувцсаа угаан бүх үсээ хусаж, усанд орж цэвэр болно. Тэгээд тэр хуаранд орж, долоо хоногийн турш майхныхаа гадна байг.
Тэгээд тэр асрын үүдэнд дэлгэц татлаа.
Асрын үүдэнд хөх, ягаан, час улаан даавуугаар болон нарийн нэхсэн маалингаар нэхмэл дэлгэц хийгтүн.
Эдгээрийг чи нэг сагсанд хийж, бух ба хоёр хуцын хамт авч ирэгтүн.
Чи левичүүдийг уулзалтын майхны өмнө авчрагтун. Мөн Израилийн хөвгүүдийн даяар хотол түмнийг цуглуул.
Тахилч нар дотогш орвол үйлчлэхдээ өмссөн хувцсаа тэнд нь тайлж орхилгүйгээр ариун газраас гаднах хашаа уруу гарах ёсгүй. Учир нь тэдгээр хувцас нь ариун юм. Тэд өөр хувцас өмсөх ёстой. Дараа нь тэд ард түмэнд ойртож болно гэв.
Тэд уулзалтын майханд орохдоо мөн тахилын ширээнд ойртохдоо Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор угаалга хийдэг байв.