Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 29:34 - Ариун Библи 2013

34 Хэрэв томилгооны ёслолын мах юмуу талхнаас өглөө болтол үлдвэл чи үлдэгдлийг нь галд шатаагтун. Тэр нь ариун учраас идэж болохгүй.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

34 Хэрэв сахил хүртээх ёслолын махнаас, эсвэл талхнаас өглөө болтол үлдвэл чи үлдэгдлийг нь галд шатаагтун. Тэр нь ариун учраас идэж болохгүй.

Gade chapit la Kopi




Гэтлэл 29:34
10 Referans Kwoze  

Мах болон талхны үлдэгдлийг та нар галд шатаагтун.


Та нар аль ч хэсгийг нь өглөө болтол үлдээж болохгүй! Өглөө болоход үлдсэнийг нь галд шатаах ёстой.


Харин Мосе нүглийн тахилын ямааг эрж хайтал, харагтун, тэр нь шатаагдсан байлаа. Тиймээс Аароны үлдсэн хөвгүүд Елеазар, Итамар нарт тэр уурлан —


Энэ нь хандив учраас Аарон болон түүний хөвгүүдэд зориулан Израилийн хөвгүүдээс өгөх үүрдийн зарлиг болно. Энэ нь Израилийн хөвгүүдээс эвийн тахилын нядлах тахилаас авах хандив байх бөгөөд ЭЗЭНд өргөх хандив нь байх юм.


Дараа нь чи Аароны томилгооны ёслолд зориулсан хуцын өвчүүг авч, ЭЗЭНий өмнө даллах өргөл болгон далла. Энэ нь чиний хувь болой.


Чи бас хуцын өөх, сүүл, дотор өөх, өнчин элэг, хоёр бөөр болон тэдгээрийн өөх, баруун гуяыг авч (Учир нь энэ бол томилгооны ёслолын хуц юм.)


Мосе тэдэнд —Нэг ч хүн үүнээс өглөө хүртэл үлдээж болохгүй гэж хэллээ.


Чи Миний тахилын цусыг исгэсэн юмтай хамт бүү өргө. Миний баярын өөхийг өглөө болтол бүү хонуул.


Чи Миний тахилын цусыг исгэх хөрөнгөтэй хамт бүү өргө. Алгасал баярын тахилыг ч өглөө болтол бүү үлдээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite