Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 29:22 - Ариун Библи 2013

22 Чи бас хуцын өөх, сүүл, дотор өөх, өнчин элэг, хоёр бөөр болон тэдгээрийн өөх, баруун гуяыг авч (Учир нь энэ бол томилгооны ёслолын хуц юм.)

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

22 Чи бас хуцын өөх, сүүл, дотор өөх, өнчин элэг, хоёр бөөр ба тэдгээрийн дээрх өөх, баруун гуяыг авч (Учир нь энэ бол сахил хүртээх ёсны хуц юм),

Gade chapit la Kopi




Гэтлэл 29:22
14 Referans Kwoze  

Мөн бүх дотор өөх, өнчин элэг, хоёр бөөрийг өөхтэй нь авч, тахилын ширээн дээр шатаагтун.


Даллах өргөлийн өвчүү, баруун гуя чинийх болдогтой адил тэдгээрийн мах чинийх болох ёстой.


Харин даллан өргөх өвчүү, хандивын гуя зэрэг нь Израилийн хөвгүүдийн эвийн тахилуудын нядлах тахилуудаас чиний ба хөвгүүдийн чинь хувь болж өгөгдсөн учир чи болон чамтай хамт байдаг хөвгүүд, охид чинь үүнийг цэвэр газарт идэгтүн.


Харин өвчүүнүүд болон баруун гуяыг Мосегийн тушаасан ёсоор Аарон, ЭЗЭНий өмнө даллах өргөл болгон даллав.


Бух болон хуцын өөх буюу сүүл, гадар өөх, бөөр, өнчин элгийг тэд аван


Тэр үүнээс бүх өөхийг нь буюу сүүл, сэмж,


Тэр хүн эвийн тахилаас ЭЗЭНд өргөх галан тахил болгон өөхийг нь, үүнээс харцагаар нь салгаад ууц сүүлний өөхийг бүхэлд нь, сэмж, бүх дотор өөхийг,


Дараа нь чи тахилын ширээн дээрх цус мөн тослох тосноос авч, Аарон ба түүний хувцас, түүний хөвгүүд ба тэдний хувцаснууд дээр цац. Ингэснээр тэр ба түүний хувцас, түүний хөвгүүд ба тэдний хувцаснууд ариусгагдана.


мөн ЭЗЭНий өмнө байх исгээгүй талхны сагснаас нэг дугуй талх, тосонд багсарсан нэг боов ба нэг бинг авч,


Эдгээр нь шатаалт тахил, идээн өргөл, нүглийн тахил, ялын тахил, томилгооны ёслолын тахил, эвийн тахилуудын нядлах тахилын хууль бөгөөд


Тэгээд тахилч нэг эр хургыг нэг лог тостой хамт авчран ялын тахилд өргөөд, эдгээрийг даллах өргөл болгон ЭЗЭНий өмнө даллах болой.


Тогооч нь гуя болон түүний дээрх махыг гарган Саулын өмнө тавив. Самуел —Харагтун, хадгалан үлдээсэн юмсыг өмнө чинь тавьсан байна. Үүнийг зооглогтун. Товлосон цагтаа энэ нь өмнө чинь тавигдсан нь хүмүүсийн дэргэд чамайг үүнийг зооглог гэснийх юм гэв. Ийнхүү тэр өдөр Саул Самуелтай хамт хооллов.


Swiv nou:

Piblisite


Piblisite