Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 29:21 - Ариун Библи 2013

21 Дараа нь чи тахилын ширээн дээрх цус мөн тослох тосноос авч, Аарон ба түүний хувцас, түүний хөвгүүд ба тэдний хувцаснууд дээр цац. Ингэснээр тэр ба түүний хувцас, түүний хөвгүүд ба тэдний хувцаснууд ариусгагдана.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

21 Дараа нь чи тахилын ширээн дээрх цус болон тослох тосноос авч, Аарон ба түүний хувцас, түүний хөвгүүд ба хувцаснууд дээр нь цац. Ингэснээр тэр ба түүний хувцас, түүний хөвгүүд ба хувцаснууд нь ариусгагдана.

Gade chapit la Kopi




Гэтлэл 29:21
16 Referans Kwoze  

Хуулийн дагуу бараг бүх юм цусаар цэвэршигддэг бөгөөд цус урсахгүйгээр уучлал үгүй ажээ.


Тэгээд Мосе тосолгооны тосноос болон тахилын ширээн дээр байсан цуснаас хэсгийг авч Аарон болон түүний хувцас мөн түүний хөвгүүд болон тэдний хувцас уруу цацан Аарон болон түүний хувцастай хамт түүний хөвгүүдийг болон хөвгүүдийнх нь хувцсыг ариусгав.


Дараа нь чи тослох тос авч, толгой дээр нь асган түүнийг тосол.


Надад тахилч болж үйлчлүүлэхийн тулд чи тэднийг ариусгахаар үүнийг тэдэнд үйлд. Үхрийн төл согоггүй залуу бух, хоёр хуц,


Тэгвэл Бурханы Хүүг уландаа гишгэж, өөрийг нь ариусгасан гэрээний цусыг бузар хэмээн тооцож, нигүүлслийн Сүнсийг доромжлогч нь хэр зэрэг илүү хүнд шийтгэл эдэлбэл зохино гэж та нар бодож байна?


Тэд бас үнэнээр ариусгагдахын тулд Би Өөрийгөө тэдний төлөө ариусгана.


Сахал дээгүүр нь, Аароны сахлаар доош урсан, Хувцасных нь захаар доош урсаж буй Толгой дээрх үнэ цэнэтэй тос адил юм.


Тэгээд ЭЗЭНий өмнө эвлэрүүллийг хийхийн тулд алгандаа үлдсэн тосыг тахилч цэвэршигчийн толгой дээр асгана.


Чи хуцыг төхөөрч, цуснаас нь авч, Аароны баруун чихний гэдэс, хөвгүүдийнх нь баруун чихний гэдэс, тэдний баруун гарынх нь эрхий хуруу болон баруун хөлийнх нь эрхий хуруунд хүргэж, цусыг тахилын ширээг тойруулан цацагтун.


Чи бас хуцын өөх, сүүл, дотор өөх, өнчин элэг, хоёр бөөр болон тэдгээрийн өөх, баруун гуяыг авч (Учир нь энэ бол томилгооны ёслолын хуц юм.)


Мосе үүнийг нядалж, цуснаас нь аван Аароны баруун чихний гэдсэнд, баруун гарынх нь эрхий хуруу, баруун хөлийнх нь эрхий хуруунд хүргэлээ.


Энэ нь тахилчийн албанд Аарон болон хөвгүүдийг нь ЭЗЭНд үйлчлүүлэхээр өргөсөн өдөрт ЭЗЭНд галан тахилуудаас тэдэнд ариусгагдсан хувь болой.


Swiv nou:

Piblisite


Piblisite