Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 29:18 - Ариун Библи 2013

18 Хуцыг бүхэлд нь тахилын ширээн дээр шатаагтун. Энэ нь ЭЗЭНд өргөх шатаалт тахил буюу ЭЗЭНд өргөх тааламжит үнэр, галан тахил юм.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

18 Хуцыг бүхэлд нь тахилын ширээн дээр шатаан уугиулагтун. Энэ бол ЭЗЭНд өргөх шатаалт тахил юм. Энэ бол тайвшруулах тааламжит үнэр буюу ЭЗЭНд галаар өргөх тахил юм.

Gade chapit la Kopi




Гэтлэл 29:18
23 Referans Kwoze  

Тэгэхэд ЭЗЭН тааламжит үнэрийг таашаан соёрхож, зүрхэндээ айлдахдаа —Би хүн төрөлтнөөс болж газрыг дахин хэзээ ч хараахгүй. Учир нь хүмүүний зүрхний санаархал бүр багаасаа л ёрын муу байдаг. Би хамаг амьтныг урьдынх шигээ дахин хэзээ ч устгахгүй.


Гэвч би бүгдийг хүлээн авч хангагдсан. Би Епафродитоос та нарын юмсыг хүлээн аваад дүүрэн байна. Бэлэг чинь Бурханд таашаагдах тааламжит тахил ба анхилуун үнэр юм.


Христ та нарыг хайрласан бөгөөд Өөрийгөө бидний төлөө Бурханд анхилуун үнэрт өргөл ба тахил болгон өргөсний адил хайр дор яв.


Түүнийг бүх зүрх, бүх оюун ухаан, бүх хүч чадлаараа хайрлаж, хөршөө өөрийн адил хайрлах нь бүх шатаалт тахил хийгээд нядлах тахилаас ч илүү чухал юм гэв.


Над уруу Шебагаас гүгэл, Алс холын нутгаас чихэрлэг нишингэ ямар зорилгоор ирдэг вэ? Шатаалт тахилууд чинь хүлээн зөвшөөрөгдмөөргүй агаад Өргөлүүд чинь Надад тааламжтай бус байна.


ЭЗЭН айлдаж байна. “Олон тахил чинь Надад юу юм бэ? Хуцын шатаалт тахилд ч бордсон үхрийн өөхөнд ч Би бүр ханалаа. Бух, хурга, ямааны цусыг ч Би эс таалму.


Би тахилуудаас чинь болж чамайг зэмлэхгүй. Шатаалт тахилууд чинь үргэлж Миний өмнө болой.


Тэгтэл ЭЗЭНий гал буун ирж, шатаалт тахил, түлээ мод, чулуу болон шороог шатаан залгиж, шуудуун дахь усыг долоож орхив.


Гол мөргөлийн өндөрлөг байдаг Гибеон уруу хаан тахил тахихаар зорив. Соломон тэр тахилын ширээн дээр мянган шатаалт тахил өргөлөө.


Тэгээд Самуел нэг хөхүүл хурга авч, бүхлээр нь шатаалт тахил болгон ЭЗЭНд тахив. Самуел Израилийн төлөө ЭЗЭНд хашхирахад ЭЗЭН түүнд хариулав.


ЭЗЭНий өмнөөс гал гарч, тахилын ширээн дээрх шатаалт тахил болон өөхийг шатаажээ. Бүх ард олон үүнийг хармагцаа хашхиралдан нүүрээрээ унав.


Түүнийг далавчийг нь ханзлахгүйгээр, хажуугаар нь хувааг. Тахилч үүнийг тахилын ширээн дээрх галын түлээн дээр шатаах бөгөөд энэ нь ЭЗЭНд тааламжит үнэрт шатаалт тахил буюу галан тахил болой.


Чи тэдгээрийг гараас нь авч, ЭЗЭНий өмнө тааламжит үнэр, ЭЗЭНд өргөх галан тахил буюу шатаалт тахил болгон тахилын ширээн дээр шатаа.


Абрахам хараагаа өргөн харвал, үзэгтүн, нэгэн хуц өтгөн бутанд эврээрээ тээглэсэн байжээ. Абрахам очиж, тэр хуцыг барьж аваад, хүүгийнхээ оронд түүнийг шатаалт тахил болгож тахин шатаав.


Исаак эцэг Абрахамдаа хандан —Аав минь ээ! гэхэд тэрээр —Хүү минь, би энд байна гэсэнд Исаак —Хар даа, гал мод хоёр энд байна. Харин шатаалт тахилын хурга нь хаана байна вэ? гэхэд


Бурхан —Чи цорын ганц хайртай хүү Исаакаа аваад Мориа гэдэг газар уруу яв. Тэнд түүнийг шатаалт тахил болгон Миний чамд зааж өгөх тэр нэг уулан дээр тахин шатаагтун гэв.


Дараа нь өнөөх хуцыг эвдэн гэдэс дотор болон гуяыг нь угааж, бусад хэсэг болон толгойтой нь хамт тавигтун.


Харин гэдэс дотор болон мөчүүдийг нь усаар угааг. Тахилч энэ бүхнийг тахилын ширээн дээр шатаах бөгөөд энэ нь ЭЗЭНд тааламжит үнэрт шатаалт тахил буюу галан тахил болой.


Эвийн тахилын өөхийг салгасантай адил бүх өөхийг нь салгаг. Тахилч үүнийг тахилын ширээн дээр ЭЗЭНд тааламжит үнэр болгон шатааг. Ийнхүү тахилч түүнд эвлэрүүллийг хийж тэр уучлагдах болно.


харин гэдэс дотор болон мөчүүдийг нь усаар угаагаад, Мосе хуцыг бүхлээр нь тахилын ширээн дээр шатаав. Энэ нь Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор тааламжит үнэр, шатаалт тахил буюу ЭЗЭНд галан тахил байлаа.


ЭЗЭНд зориулан Ноа тахилын ширээ босгож, бүх цэвэр амьтад, бүх цэвэр шувуудаас аваад тахилын ширээн дээр шатаалт тахил өргөв.


Swiv nou:

Piblisite


Piblisite