11 Тэгээд уулзалтын майхны үүдэнд ЭЗЭНий өмнө чи бухыг нядлагтун.
11 Тэгээд хурлын майхны үүдэнд ЭЗЭНий өмнө чи бухыг нядлагтун.
Тэрээр шатаалт тахилыг нядлав. Аароны хөвгүүд түүнд цусыг нь өгөхөд тэр үүнийг тахилын ширээг тойруулан цацав.
Иймээс Аарон тахилын ширээнд ойртон ирж, өөрт нь зориулагдсан, нүглийн тахил болох бярууг нядлав.
Мосе түүнийг нядлаад, цуснаас нь авч хуруугаараа тахилын ширээний эврүүдэд нялж, тахилын ширээг цэвэршүүлэв. Тэгээд тэрээр тахилын ширээний эвлэрүүллийг хийхээр цусыг суурь уруу нь асган үүнийг ариусган тусгаарлав.
Аарон болон хөвгүүдийг нь чи уулзалтын майхны үүдэнд авчирч, тэднийг усаар угаа.
Тэгээд чи уулзалтын майхны өмнө залуу бухыг авчруулан Аарон болон хөвгүүд нь залуу бухын толгой дээр гараа тавина.
Чи залуу бухын цуснаас авч, тахилын ширээний эврүүдэд хуруугаараа түрх. Үлдсэн бүх цусыг тахилын ширээний суурь уруу асгагтун.
Тэр хүн гараа тахилынхаа толгой дээр тавьж, уулзалтын майхны үүдэнд нядлахад, тахилч болох Аароны хөвгүүд цусыг нь тахилын ширээг тойруулан цацна.
Тэрээр нүглийн болон шатаалт тахил нядалдаг газар буюу ариун газарт эр хургыг нядална. Учир нь нүглийн тахилын адил ялын тахил нь тахилчийнх бөгөөд ариунаас ариун болой.
Тэрээр бухыг уулзалтын майхны үүдэнд ЭЗЭНий өмнө авчраад, гараа бухын толгой дээр тавьж, үүнийг ЭЗЭНий өмнө нядлаг.