Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 28:43 - Ариун Библи 2013

43 Аарон болон хөвгүүд нь уулзалтын майханд орохдоо эсвэл ариун газарт үйлчлэхээр тахилын ширээнд ойртохдоо хилэнцээ тээж үхэхгүйн тулд тэдгээрийг өмсөх ёстой. Энэ нь түүнд болон түүний дараах үр удамд нь үүрд мөнхийн зарлиг болой.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

43 Аарон ба түүний хөвгүүд хурлын майханд орохдоо, эсвэл ариун газарт үйлчлэхээр тахилын ширээнд хүрч очихдоо гэм нүгэлд унан үхэхгүйн тулд тэдгээр хувцсыг өмсөх ёстой. Энэ нь түүнд болон түүний хойч үр удамд үүрд мөнхийн тогтоол байх болтугай.

Gade chapit la Kopi




Гэтлэл 28:43
18 Referans Kwoze  

Уулзалтын майханд, Гэрчлэлийн урд буй хөшигний гадна талд Аарон ба түүний хөвгүүд оройноос өглөө хүртэл ЭЗЭНий өмнө үүнийг ёсоор нь бэлтгэх ёстой. Энэ нь Израилийн хөвгүүдийн хамаг үеийнхний сахих үүрдийн зарлиг болой.


Та нар Миний тахилын ширээ өөд шатаар авирч бүү гар. Энэ нь нүцгэн бие чинь түүн дээр үзэгдэхгүй байхын тулд юм” гэв.


Хэрэв хүн нүгэл үйлдэн, ЭЗЭНий хийхийг хориглосон зүйлсийн аль нэгийг үйлдэх аваас, хэдийгээр үүнийгээ ухаарч мэдээгүй байсан ч тэр ялтай болох бөгөөд хилэнцээ үүрэх ёстой.


Израилийн хөвгүүд гэм нүгэл үүрч үхэхгүйн тулд цаашид уулзалтын майханд ойртох ёсгүй.


Тиймээс тэд Миний журам зааврыг сахих ёстой. Эс тэгвээс үүнийг гутааснаас болж гэм нүгэл үүрч үхэх вий. Би тэднийг ариусгадаг ЭЗЭН болой.


Ингэснээр тэд садарлан дагадаг ямаан шүтээнүүддээ цаашид өөрсдийн тахилуудыг нядлан тахихгүйн тулд энэ нь хамаг үеийнхэнд нь улиран үргэлжлэх зарлиг болой» хэмээв” гэж хэлэв.


Хэрэв хүн харсан эсвэл мэдсэнээрээ гэрч болж, хараал зүхлийн дууг сонссон атлаа эс хэлснээрээ нүгэл үйлдвэл тэр хүн хилэнцээ үүрэх болно.


Харин цэвэр байгаа болон холын аянд яваагүй атлаа Алгасалыг сахихгүй хүн байх аваас тэрээр ЭЗЭНий тахилыг тогтоогдсон цагт нь өргөөгүй тул тэр хүн ард олноосоо таслагдаж гэм нүглээ үүрнэ.


Тиймээс тэд үхэхгүйн тулд гар хөлөө угаах ёстой. Энэ нь Аарон ба үр удамд нь үе уламжлан үүрдийн зарлиг байх болно гэв.


Тэрээр ЭЗЭНий өмнө уг утлагат тахилыг гал дээр хийж, утлагат тахилын утаа гэрчлэлийн дээрх эвлэрүүлгийн тагийг бүрхэх ёстой. Эс бөгөөс тэр үхнэ.


Тэд дотоод хүрээний дааман хаалгаар орохдоо маалинган хувцас өмсөх ёстой. Дотоод хүрээний дааман хаалганууд ба өргөөн дотор тэд үйлчилж байхдаа ноосон хувцастай байх ёсгүй.


Энэ нь амьдрах газар бүрд чинь хамаг үеийнхэнд чинь улиран үргэлжлэх зарлиг болой. Та нар аливаа өөх болон аливаа цус бүү ид” гэж тэдэнд хэл гэлээ.


Тэд Израилийн хөвгүүдийн, ЭЗЭНд өргөж буй ариун зүйлсийг гутаах ёсгүй.


Чуулганы доторх та нарт болон та нартай хамт түр сууж буй ирмэл хүнд нэг л зарлиг байх бөгөөд хамаг үеийнхэнд чинь мөнхийн зарлиг байх ёстой. Ирмэл хүн ЭЗЭНий өмнө та нарын адил байх ажгуу.


Дараа нь ЭЗЭН, Ааронтай ярьж —Харагтун. Би чамд Израилийн хөвгүүдийн ариусган өргөсөн бүх хандивын үүргийг өглөө. Тэдгээрийг Би чамд болон чиний хөвгүүдэд тосолгоо ёсоор мөнхийн хувь болгон өгөв.


Та нар түүнээсээ дээжийг нь өргөсөн үед түүнээс болж ямар ч гэм нүгэл үүрэхгүй бөгөөд Израилийн хөвгүүдийн ариун бэлгүүдийг ч бузарлан үхэхгүй” хэмээн хэлэгтүн гэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite