Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 28:41 - Ариун Библи 2013

41 Тэгээд чи ах Аарондаа бас хөвгүүдэд нь тэдгээрийг өмсгөн Надад тахилчийн албанд үйлчлүүлэхийн тулд тэднийг тослон тэдэнд сахил хүртээн ариусгагтун.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

41 Тэгээд чи өөрийн ах Ааронд болон түүний хөвгүүдэд тэдгээр хувцсыг өмсгөн, тэднийг Надад тахилч нараар үйлчлүүлэхийн тулд тослон, тэдэнд сахил хүртээн ариусгагтун.

Gade chapit la Kopi




Гэтлэл 28:41
24 Referans Kwoze  

Дараа нь чи тослох тос авч, толгой дээр нь асган түүнийг тосол.


Та нар уулзалтын майхны үүднээс гадагш бүү гар, эс бөгөөс та нар үхнэ. Учир нь ЭЗЭНий тосолгооны тос та нар дээр байна гэлээ. Ингээд тэд Мосегийн үгийн дагуу үйлдэв.


Тэд Надад тахилчийн албанд үйлчлэхийн тулд эцгийг нь тосолсон шигээ чи тэднийг тосол. Учир нь тосолгоо нь тахилчийн албанд үе уламжлан үүрд байх болно гэж айлдав.


Тэдэнд чи бүс бүслүүлж, толгойн боолт углагтун. Тахилчийн алба үүрдийн зарлигаар тэднийх байх ёстой. Тийнхүү чи Аарон болон хөвгүүдэд нь сахил хүртээ.


Хууль нь мөхөс хүмүүсийг тэргүүн тахилчаар томилдог бол хуулийн дараа ирсэн тангаргийн үг нь харин мөнхөд төгс болсон Хүүг томилдог билээ.


Та нарын Түүнээс авсан тосолгоо нь та нарын дотор байдаг бөгөөд өөрсдөд чинь заах хэн нэгэн та нарт хэрэггүй. Харин Түүний тосолгоо нь та нарт бүхнийг заадаг бөгөөд тэрхүү тосолгоо нь худал биш, үнэн. Та нарт заасан ёсоор та нар Түүний дотор байгтун.


Харин та нар Ариун Нэгэнээр тослогдсон бөгөөд бүхнийг мэднэ.


Хэн ч өөртөө энэ хүндлэлийг авахгүй, харин Аароны адил, Бурханаар дуудагдсан нь авна.


Бурханаас илгээгдсэн Тэр, Бурханы үгийг айлддаг. Учир нь Бурхан Сүнсийг хэмжээлшгүйгээр өгдөг.


Долоо хоногийн турш тэд тахилын ширээний төлөө эвлэрүүллийг үйлдэж, түүнийг ариусгаж, тийнхүү тэд түүнийг ариусгах ёстой.


Над дээр Эзэн БУРХАНы Сүнс байна Учир нь зовогсдод сайнмэдээ хүргэж Шаналсан зүрхтэйг нь эдгээн Олзлогдогсдод эрх чөлөөг тунхаглаж, Хүлээстэй хүмүүсийг чөлөөлөхийн тулд Намайг Эзэн тосолсон юм. Намайг Тэр илгээсэн юм.


Тэр өдөр тэдний дарамтыг мөрнөөс чинь, буулгыг нь хүзүүн дээрээс чинь зайлуулна. Таргалснаас болж буулга нь эвдэрнэ.


Энэ нь тахилчийн албанд үйлчлэхээр түүгээр томилон тослогдсон тахилч нар болох Аароны хөвгүүдийн нэрс болой.


Тийнхүү Миний чамд тушаасан бүхний дагуу чи Ааронд болон хөвгүүдэд нь үйлд. Чи долоо хоногийн турш тэдэнд сахил хүртээ.


энэ бүгдийг Аарон ба түүний хөвгүүдийн гарт тавьж, ЭЗЭНий өмнө даллах өргөл болгон далла.


Тэдний хийх хувцас нь цээживч, ефод, нөмрөг, нэхмэл дотуур дээл, толгойн ороолт, бүс болно. Аарон нь Надад тахилчийн албанд үйлчлэхийн тулд тэд ахад чинь болон хөвгүүдэд нь ариун хувцас хийг.


Надад Израилийн хөвгүүдийн дундаас Аарон ахыгаа мөн түүний хөвгүүд Надаб, Абиху, Елеазар, Итамар нарыг тахилчийн албанд өөртөө авагтун.


Надад тахилчийн албанд үйлчлүүлэхийн тулд чи Ааронд ариун хувцас өмсгөөд, тосолж ариусга.


Тэрээр ариун газарт бие махбодоо усанд булхаад хувцсаа өмсөж, гарч ирэн өөрийн шатаалт тахил болон ард түмний шатаалт тахилыг тахиж, өөртөө болон ард түмэнд эвлэрүүллийг хийг.


Үүгээр чи сүрчиг найруулагчдын урлал болох сүрчиг буюу давстай, цэвэр, ариун утлагыг үйлдэгтүн.


Тэрээр Кора ба түүний бүх нөхдөд —Маргааш өглөө хэн нь Түүнийх, хэн нь ариун болохыг ЭЗЭН үзүүлж, тэр хүнийг Өөртөө ойртуулах болно. Сонгох хүнээ л Тэр Өөртөө ойртуулна.


Swiv nou:

Piblisite


Piblisite