Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 28:3 - Ариун Библи 2013

3 Надад тахилчийн албанд үйлчлүүлэхийн тулд Аароныг ариусгахаар түүнд хувцас хийхийг мэргэн ухааны сүнсээр Миний дүүргэсэн ур авьяаст хүн бүхэнд хэлэгтүн.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

3 Аарон нь Надад тахилчаар үйлчлэхийн тулд, түүнийг ариусгахаар хувцас хийхийг мэргэн ухааны сүнсээр Миний дүүргэсэн бүх уран хүмүүст хандаж өгүүлэгтүн.

Gade chapit la Kopi




Гэтлэл 28:3
16 Referans Kwoze  

Бидний Эзэн Есүс Христийн Бурхан, алдрын Эцэг нь та нарт мэргэн ухаан хийгээд илчлэлийн сүнсийг өгч, Өөрийгөө бүрэн мэдүүлж


ЭЗЭНий Сүнс, Мэргэн ухааны ба ухаарлын сүнс, Зөвлөгөөний ба хүч чадлын сүнс, Мэдлэгийн хийгээд ЭЗЭНээс эмээхүйн сүнс Түүн дээр оршино.


Аливаа сайн соёрхол ба аливаа төгс бэлэг нь дээрээс, гэрлүүдийн Эцэгээс бууж ирдэг. Түүнд өөрчлөлт ч, өөрчлөгдөх сүүдэр ч үгүй.


Нуны хүү Иошуа дээр Мосе гар тавин томилсон учраас тэр мэргэн ухааны сүнсээр дүүрэн болжээ. Израилийн хөвгүүд ЭЗЭНээс Мосед тушаасан ёсоор Иошуагийн үгийг даган гүйцэлдүүлжээ.


Мэргэн ухааныг ЭЗЭН Өөрөө өгдөг Мэдлэг ба ухаан бодрол Түүний амнаас гардаг


Сийлбэр, урлал, хөх, ягаан, час улаан даавуу болон нарийн нэхсэн маалинган дээрх хатгамал, нэхмэл зэрэг бүх төрлийн ажлыг гүйцэтгэх, уран хийцийг сэддэг аливаа ажлыг хийх зүрхний мэргэн ухаанаар ЭЗЭН тэднийг дүүргэв.


Тэгээд Мосе, Израилийн хөвгүүдэд —Үзэгтүн, Иуда овгийн Хурын ач, Урийн хүү Безалелыг ЭЗЭН нэрээр нь дуудав.


Үйлэнд уран эмэгтэйчүүд гараараа ээрч, ээрсэн болгоноо буюу хөх, ягаан, час улаан даавуу, нарийн нэхсэн маалингыг авчрав.


Тэр түүнийг мэргэн ухаан, ойлголт, мэдлэг болон бүх талын ур чадварт Бурханы Сүнсээр дүүргэсэн нь


Ариун газрын үйлчлэлийн бүх төрлийн ажлыг хэрхэн гүйцэтгэхийг мэдэх мэргэн ухаан, ойлголтыг ЭЗЭНээс авсан Безалел, Охолиаб, мөн ур авьяаст хүн болгон ЭЗЭНий тушаасан бүхнийг ёсоор гүйцэтгэхээр болов.


Хирам нь Нафтали овгийн бэлэвсэн эхнэрийн хүү бөгөөд эцэг нь тир хүн, хүрлийн дархан байв. Тэрээр хүрлээр аливаа зүйлийг хийх мэргэн ухаан мэдлэг чадвар дүүрэн байлаа. Ингээд Соломон хаан уруу ирээд, түүний бүх ажлыг гүйцэтгэжээ.


Та нарын дундаас ур авьяаст хүн болгон ирж, ЭЗЭНий тушаасан бүхнийг хийтүгэй.


Тэгээд Безалел, Охолиаб болон ЭЗЭН зүрхэнд нь мэргэн ухаан өгсөн хүн болгоныг буюу зүрх нь хөдөлсөн бүхнийг урлал хийхээр ир хэмээн Мосе дуудав.


Swiv nou:

Piblisite


Piblisite