Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 27:2 - Ариун Библи 2013

2 Үүний дөрвөн буланд эврүүд хий. Тэдгээр нь ширээтэйгээ нэг цул байх бөгөөд үүнийг хүрлээр бүр.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

2 Ширээний дөрвөн өнцөгт эврүүдийг нь хий. Тэдгээр нь ширээтэйгээ нэгдмэл байх бөгөөд түүнийг хүрлээр бүр.

Gade chapit la Kopi




Гэтлэл 27:2
19 Referans Kwoze  

ЭЗЭН бол Бурхан бөгөөд бидэнд гэрлийг өгсөн. Тахилын ширээний эвэрт тахилыг уяагаар холбогтун.


Адониа ч Соломоноос айж байв. Тэр босож очоод, тахилын ширээний эврээс зуурч авлаа.


Тахилч бас уулзалтын майханд ЭЗЭНий өмнө буй анхилуун утлагат тахилын ширээний эврүүд дээр хэсэг цусыг нялж, уулзалтын майхны үүдэнд байгаа шатаалт тахилын ширээний суурь уруу бухын бүх цусыг асгана.


Чи залуу бухын цуснаас авч, тахилын ширээний эврүүдэд хуруугаараа түрх. Үлдсэн бүх цусыг тахилын ширээний суурь уруу асгагтун.


Өмнө маань тавигдсан найдварыг барьж авахаар хоргодох газар уруу зугтаагч бид Бурханы хувьд худал айлдах боломжгүй, өөрчлөгдөшгүй хоёр зүйлээр дамжуулан хүчтэй урам авахын тулд тэгжээ.


Тэр өдөр ЭЗЭНий өргөөний өмнө байх хашааны төвийг хаан ариусгав. Учир нь тэрээр шатаалт тахил, идээн өргөл ба эвийн тахилын өөхийг тэнд өргөсөн бөгөөд ЭЗЭНий өмнөх хүрэл тахилын ширээ нь шатаалт тахил, идээн өргөл ба эвийн тахилуудын өөхийг багтаахааргүй дэндүү жижиг байсан юм.


Иоаб, Абсаломыг дагаагүй хэдий ч Адониаг дагасан тул энэ мэдээ Иоабт дуулдлаа. Тэрээр ЭЗЭНий асар уруу зугтаж, тахилын ширээний эврээс зууран барив.


Тэгээд тэр ЭЗЭНий өмнө буй тахилын ширээ өөд гарч, түүнд зориулан эвлэрүүллийг хийхдээ бух болон ухнын цуснаас авч, тахилын ширээний эврүүд дээр тойруулан нялаг.


Мосе түүнийг нядлаад, цуснаас нь авч хуруугаараа тахилын ширээний эврүүдэд нялж, тахилын ширээг цэвэршүүлэв. Тэгээд тэрээр тахилын ширээний эвлэрүүллийг хийхээр цусыг суурь уруу нь асган үүнийг ариусган тусгаарлав.


Тэгээд нүглийн тахилын цуснаас тахилч хуруугаараа авч, шатаалт тахилын ширээний эврүүд дээр нялан, бусад цусыг нь шатаалт тахилын ширээний суурь уруу асгах ёстой.


Тэрээр хэсэг цусыг уулзалтын майханд ЭЗЭНий өмнө буй тахилын ширээний эврүүд дээр нялна. Бүх цусыг тэр уулзалтын майхны үүдэн дэх шатаалт тахилын ширээний суурь уруу асгана.


Үнсийг нь авч хаяхад зориулсан савыг нь мөн утгуур, угаагуур, сэрээ болон бойпруудыг нь хий. Бүх хэрэгслийг нь хүрлээр үйлдэгтүн.


Тэдний үүрэгт нь авдар, ширээ, дэнлүүний суурь, тахилын ширээнүүд болон үйлчлэлд хэрэглэдэг ариун газрын сав суулга, дэлгэц болон тэдгээрийн бүх үйлчлэлүүд багтана.


ЭЗЭНий өмнө байдаг хүрэл тахилын ширээг тэрээр өргөөний урд талаас, тахилын ширээ ба ЭЗЭНий өргөөний хоорондоос авчирч, өөрийн тахилын ширээний хойд талд тавьжээ.


Тэрээр хорин тохой урт, хорин тохой өргөн, арван тохой өндөр, хүрэл тахилын ширээ хийв.


Тахилын ширээний зуух нь дөрвөн тохой, тахилын ширээний зуухнаас дээш дөрвөн эвэр гарсан байв.


Түг түмдийн ЭЗЭН тэднийг хамгаална. Тэд цөлмөн, дүүгүүрийн чулуун дээр дэвсэлнэ. Тэд ууцгааж, дарс мэт шуугих болно. Тэд тахилын тогоо мэт дүүргэгдэж, Тахилын ширээний өнцгүүд мэт норно.


Түүгээр тэр уулзалтын майхны үүдэнд углууруудыг мөн хүрэл тахилын ширээг, хүрэл торыг нь болон тахилын ширээний бүх хэрэгслийг хийжээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite