Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 26:31 - Ариун Библи 2013

31 Дараа нь чи хөх, ягаан, час улаан өнгийн даавуу болон нарийн нэхсэн маалингаар хөшиг хий. Үүний дээр уран хийц болох херубуудыг хийлгэ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

31 Дараа нь чи нарийн нэхсэн маалинга, хөх, ягаан, час улаан өнгийн даавуугаар хөшиг хий. Үүнийг уран хүний урлал болох херубуудтай хамт хийлгэ.

Gade chapit la Kopi




Гэтлэл 26:31
30 Referans Kwoze  

Үзэгтүн, сүмийн хөшиг дээрээсээ доош хүртэл хоёр хэсэг болон цуурсан ба газар хөдлөн хад чулуу бут үсэрч,


Тэрээр нил ягаан, хөх ягаан, хүрэн улаан бөс, нарийн маалингаар хөшиг хийгээд, дээр нь херубууд урлав.


Дараа нь тэр хөх, ягаан, час улаан даавуугаар болон нарийн нэхсэн маалингаар хөшиг хийв. Үүний дээр уран хийц болох херубуудыг тэрээр хийв.


ЭЗЭН, Мосед айлдахдаа —Хөшигний доторх ариун газарт, авдар дээрх эвлэрүүлгийн тагны өмнө тэрээр хэзээ ч хамаагүй орж болохгүйг ах Аарондаа хэлэгтүн. Эс бөгөөс тэр үхэх болно. Учир нь тэрхүү эвлэрүүлгийн таган дээр Би үүлэн дотор үзэгдэх юм.


Асрын ажлыг гүйцэтгэж байсан бүгдийн дундаас ур авьяаст хүмүүс нарийн нэхсэн маалинга болон хөх, ягаан, час улаан даавуугаар арван бүрээстэй асар хийв. Үүн дээр тэрээр уран хийц болох херубуудыг хийжээ.


Дараа нь чи нарийн нэхсэн маалинга болон хөх, ягаан, час улаан даавуугаар арван бүрээстэй асар хийгтүн. Эдгээрийн дээр чи уран хийц болох херубуудыг хийлгэгтүн.


Тэр бидний амар тайван мөн. Тэрээр махбодоороо хоёр хэсгийг нэг болгож, бидний дундах дайсагнал болох хуваагдлын ханыг нураасан юм.


Сүмийн хөшиг дээрээсээ доош хоёр хуваагдан цуурлаа.


Язгууртны охин минь ээ! чиний хөл Ямархан үзэсгэлэнтэй вэ!, шаахай дотроо. Ташаан тойрог чинь уран гараар Дархалж зассан эрдэнэс адил аа.


Иерусалим аа, чамайг мартах аваас баруун гар минь хатаг.


Тэрээр ард олонд зориулагдсан нүглийн тахил ухныг нядлан цусыг нь хөшигний дотор аваачиж, бухын цусаар юу хийсэнчлэн үүний цусаар мөн үйлдэж, эвлэрүүлгийн таган дээр мөн эвлэрүүлгийн тагны нүүрэн тал уруу цацаг.


Тэгээд Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор тэрээр авдрыг асар дотор оруулж, дэлгэц болгон хөшгийг өлгөөд, гэрчлэлийн авдрыг далдлав.


Чи тэнд гэрчлэлийн авдрыг байрлуулж, авдрыг хөшгөөр далдал.


Түүнтэй хамт сийлбэрчин, урлаач ба хөх, ягаан, час улаан даавуу, нарийн маалингын нэхмэлчин болох Охолиаб гэгч Дан овгийн Ахисамахын хөвгүүн байв.


Сийлбэр, урлал, хөх, ягаан, час улаан даавуу болон нарийн нэхсэн маалинган дээрх хатгамал, нэхмэл зэрэг бүх төрлийн ажлыг гүйцэтгэх, уран хийцийг сэддэг аливаа ажлыг хийх зүрхний мэргэн ухаанаар ЭЗЭН тэднийг дүүргэв.


Үйлэнд уран эмэгтэйчүүд гараараа ээрч, ээрсэн болгоноо буюу хөх, ягаан, час улаан даавуу, нарийн нэхсэн маалингыг авчрав.


хөх, ягаан, час улаан даавуу, нарийн нэхсэн маалинга, ямааны хялгас,


Чи уран хүний урлал болох шүүхийн цээживчийг хий. Үүнийг чи ефодыг урласны адилаар хий. Чи алт, хөх, ягаан, час улаан өнгийн даавуугаар болон нарийн нэхсэн маалингаар үүнийг үйлдэгтүн.


Эвлэрүүлгийн тагны хоёр үзүүрт чи хоёр херубыг алтаар давтаж хий.


хөх, ягаан, час улаан даавуу, нарийн нэхсэн маалинга, ямааны хялгас,


Нар халхлагдаж, сүмийн хөшиг хоёр хэсэг болон цуурлаа.


Хөшигнүүдийг алтаар бүрсэн хуайс модон дөрвөн багананаас өлгө. Дэгээнүүд нь бас алтан байх бөгөөд багананууд нь дөрвөн мөнгөн углуур дээр байх ёстой.


Уулзалтын майханд, Гэрчлэлийн урд буй хөшигний гадна талд Аарон ба түүний хөвгүүд оройноос өглөө хүртэл ЭЗЭНий өмнө үүнийг ёсоор нь бэлтгэх ёстой. Энэ нь Израилийн хөвгүүдийн хамаг үеийнхний сахих үүрдийн зарлиг болой.


Түүнд зориулаад тэрээр хуайс модоор дөрвөн багана хийгээд алтаар бүржээ. Дэгээнүүд нь алтан байв. Баганануудад зориулан тэрээр дөрвөн мөнгөн углуурыг цутгав.


Хашааны хаалганд хөх, ягаан, час улаан өнгөтэй даавуу болон нарийн нэхсэн маалингаар хийгдсэн, нэхмэлчдийн урлал болох хорин тохой дэлгэц байна. Тэр нь дөрвөн багана, дөрвөн углууртай байна.


авдар ба үүний дамнуургууд мөн эвлэрүүлгийн таг, дэлгэцийн хөшиг,


Хуаран нүүх болоход Аарон ба түүний хөвгүүд дотогш орж, дэлгэцийн хөшгийг буулган авч, түүгээр гэрчлэлийн авдрыг бүтээх ёстой.


Swiv nou:

Piblisite


Piblisite