Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 25:8 - Ариун Библи 2013

8 Би тэдний дунд оршихын тулд Надад тэд ариун газрыг бариг.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

8 Би тэдний дунд оршин байхын тулд Надад зориулан тэд ариун газрыг бариг.

Gade chapit la Kopi




Гэтлэл 25:8
25 Referans Kwoze  

Бурханы сүм ба шүтээнүүдийн хооронд ямар зөвшилцөл байх билээ? Учир нь бид амьд Бурханы сүм мөн. Бурхан айлдахдаа “«Би тэдний дотор оршино, Би тэдний дунд алхана. Би тэдний Бурхан болно. Тэд Миний ард түмэн болно.


Сэнтийнээс гарах чанга дууг би сонсов. —Харагтун, Бурханы асар хүмүүсийн дунд байна. Тэр тэдний дунд нутаглах болно. Тэд Түүний ард түмэн болж, Бурхан Өөрөө тэдний дунд байж [Бурхан нь болно].


Би Израилийн хөвгүүдийн дунд оршиж, Өөрийн ард түмэн болсон Израилийг орхихгүй гэв.


Би Израилийн хөвгүүдийн дунд оршиж, тэдний Бурхан болно.


Сион охин оо! Баярлан дуулж, баясагтун. Үзтүгэй, Би ирж байна. Би та нарын дунд орших болно» гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Харин Христ, Хүүгийн хувьд Түүний гэрт итгэмжит юм. Бид зориг болон найдварын сайрхалаа эцэс хүртэл бат сахиваас бид Түүний гэр болой.


ЭЗЭН ийн айлдаж байна. “Би Сион уруу эргэж, Иерусалимын дунд оршино. Тэгээд Иерусалим нь Үнэний хот хэмээн дуудагдаж, түг түмдийн ЭЗЭНий уул нь Ариун уул хэмээн дуудагдах болно.”


Сионы оршин суугчид аа! чанга хашхиран уухайлцгаа. Та нарын дунд байгаа аугаа нь Израилийн Ариун Нэгэн юм” гэж хэлэх болно.


Чи тэднийг эр, эм гэлтгүй гаргаж явуул. Дунд нь Миний оршиж буй хуаранг тэд бузарлахгүйн тулд тэднийг хуарангаас гаргагтун гэж айлдлаа.


Тэрээр ариун газраас гадагш гарах мөн Бурханыхаа ариун газрыг гутаах ёсгүй. Учир нь Бурханых нь тосолгооны тосны ариусгал түүний дээр байгаа болой. Би ЭЗЭН.


Тахилч цусанд хуруугаа дүрэн ЭЗЭНий өмнө, ариун газрын хөшигний өмнө цуснаас долоон удаа цацах бөлгөө.


Миний хүч, Миний магтуу болсон ЭЗЭН минь Миний аврал болсон билээ, Та. Тэр бол миний Бурхан, Түүнийг магтнам, би. Эцгийн минь Бурхан, Түүнийг бас өргөмжилнө, би.


Аароны авга ах Уззиелийн хөвгүүд Мишаел, Елзафан нарыг Мосе дуудаж, тэдэнд —Урагш гарч ирэн ах дүүсээ ариун газрын өмнөөс, хуарангийн гадагш аваач гэлээ.


Цөлд бидний өвөг дээдэс гэрчлэлийн асартай байв. Үзсэн загварынхаа дагуу хийгтүн гэж Тэр Мосед айлдсаны дагуу энэ асар хийгдсэн байлаа.


Өөрсдийнх нь дунд оршихын тулд Египет газраас тэднийг авчирсан Бурхан ЭЗЭН бол Би байгаа юм гэдгийг тэд мэдэх болно. Би тэдний Бурхан ЭЗЭН.


Би та нарын дунд орших газраа барьж, Миний сэтгэл та нарыг үл жигшинэ.


Тэр цагт ЭЗЭН Бурхан чинь нэрээ тавихаар сонгож авах газарт та нар миний тушаасан бүхнийг буюу шатаалт тахил, нядлах тахилаа, аравны нэг хувийн өргөл, гарын хандиваа, ЭЗЭНд өгөх шилмэл ам өчиг бүхнээ авч очих ёстой.


Тэгээд тахилч Елеазарын хүү Финехас нь Реубений хөвгүүд, Гадын хөвгүүд болон Манассегийн хөвгүүдэд —ЭЗЭН бидний дунд байгааг өнөөдөр бид мэдлээ. Учир нь та нар ЭЗЭНий эсрэг итгэмжгүй харш юм үйлдээгүй ба та нар Израилийн хөвгүүдийг ЭЗЭНий гараас аварлаа гэв.


Та тэднийг авчран Өөрийн өв болох ууланд тарина. Аяа, ЭЗЭН, энэ бол Та Өөрөө суухаар бэлтгэсэн газар билээ. Аяа, Эзэн, энэ бол Та Өөрийн гараараа байгуулсан ариун газар билээ.


Тиймээс Бурхан ЭЗЭНээ эрэлхийлэхээр өөрсдийн зүрх, санаа сэтгэлээ хандуулагтун. Босож, ЭЗЭНий нэр алдарт зориулан баригдах өргөөнд ЭЗЭНий гэрээний авдар болон Бурханы ариун сав хэрэгслүүдийг оруулан тавихын тулд ЭЗЭН Бурханы ариун газрыг барьж босгогтун гэв.


Би тэдэнтэй энх тайвны гэрээг байгуулна. Энэ нь тэдэнтэй тогтоох мөнхийн гэрээ болно. Би тэднийг байрлуулж, олшруулж, ариун газраа тэдний дунд мөнхөд байлгана.


Ариун газар минь тэдний дунд мөнхөд байх цагт үндэстнүүд Намайг Израилийг ариусгагч ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно»” гэж хэл.


Тэр надад —Хүний хүү! Энэ бол Израилийн хөвгүүдийн дунд мөнхөд орших газар минь буюу Миний сэнтийний газар, хөлийн минь ул гишгэх газар юм. Израилийн гэр болох тэд ч, тэдний хаад ч садарлал ба үхсэн хаадынхаа хүүрээр ариун нэрийг минь дахин бузарлахгүй.


Swiv nou:

Piblisite


Piblisite