Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Гэтлэл 25:22 - Ариун Библи 2013

22 Тэнд Би чамтай уулзана. Гэрчлэлийн авдран дээр буй хоёр херубын хоорондоос, эвлэрүүлгийн таган дээрээс Израилийн хөвгүүдийн төлөө чамд тушаах бүх зүйлээ Би чамд айлдана.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2004

22 Тэнд Би чамтай уулзана. Гэрчлэлийн авдран дээр буй хоёр херубуудын хоорондоос, өршөөлийн суудлын дээрээс Би Израилийн хөвгүүдийн төлөө чамд тушаах бүх зүйлийг Би чамд айлдана.

Gade chapit la Kopi




Гэтлэл 25:22
24 Referans Kwoze  

Мосе Түүнтэй ярихаар уулзалтын майханд ороход гэрчлэлийн авдар дээр байсан хэлтрүүлгийн таг дээгүүрээс, хоёр херубын дундаас өөртэй нь ярих дууг тэр сонсов. Тийнхүү Тэр түүнтэй ярилаа.


“Херубуудын дээр залрагч Израилийн Бурхан, түг түмдийн ЭЗЭН, Та дэлхий дээрх бүх хаанчлалын ганц Бурхан мөн. Та тэнгэр, газрыг бүтээсэн.


Иосефыг хонин сүрэг мэт удирддаг Израилийн хоньчин оо, чих тавиач. Херубуудын дээр залрагч аа, гэрэлтээч.


ЭЗЭНий өмнө Хезекиа залбиран —Херубуудын дээр залрагч, Израилийн Бурхан ЭЗЭН! Зөвхөн Та дэлхий дээрх бүх хаанчлалын ганц Бурхан мөн. Та тэнгэр ба газрыг буй болгосон билээ.


Тиймээс ард олон Шило уруу хүмүүсийг илгээж, херубуудын дээр орших түг түмдийн ЭЗЭНий гэрээний авдрыг тэндээс авч ирэв. Елигийн хоёр хөвгүүн Хофни, Финехас нар Бурханы гэрээний авдрын хамт тэнд ирлээ.


Чи үүнийг Миний чамтай уулздаг уулзалтын майхан дотор гэрчлэлийн урд байрлуул.


ЭЗЭН, Мосед айлдахдаа —Хөшигний доторх ариун газарт, авдар дээрх эвлэрүүлгийн тагны өмнө тэрээр хэзээ ч хамаагүй орж болохгүйг ах Аарондаа хэлэгтүн. Эс бөгөөс тэр үхэх болно. Учир нь тэрхүү эвлэрүүлгийн таган дээр Би үүлэн дотор үзэгдэх юм.


ЭЗЭН захирдаг. Ард түмэн чичрэгтүн! Тэрээр херубуудын дээр заларна. Газар дэлхий ганхагтун!


Давид босож, херубуудын дээр залрагч түг түмдийн ЭЗЭНий нэрээр дуудагдсан Бурханы авдрыг авчрахаар өөртэйгөө хамт байсан бүх ард олонтой Баале-иуда уруу явав.


Тэдгээрийг чи маш сайн бутлан нүдэж, Миний чамтай уулзах уулзалтын майхны доторх Гэрчлэлийн өмнө түүнээс тавигтун. Энэ нь чамд ариунаас ариун байх ёстой.


Энэ тахилын ширээг чи гэрчлэлийн авдрын ойролцоох хөшигний өмнө талд буюу Миний чамтай уулзах газар болох гэрчлэлийн авдрын дээрх эвлэрүүлгийн тагны өмнө талд тавь.


Израилийн хөвгүүд ЭЗЭНээс гуйв. Тэр өдрүүдэд Бурханы гэрээний авдар Бетелд байв.


Аяа Эзэн, Та үеийн үед бидний Орших газар байсан билээ.


ЭЗЭН уулзалтын майхан дотроос Мосег дуудаж, түүнд айлдахдаа —


Тэр, Мосетэй Синаи уулан дээр ярилцаж дуусаад, түүнд гэрчлэлийн хоёр хавтан болох Бурханы хуруугаар бичигдсэн чулуун хавтангуудыг өгөв.


Харагтун, Би Өөрөө Дан овгийн Ахисамахын хүү Охолиабын хамт түүнийг томилсон юм. Миний чамд тушаасан бүхнийг хийлгэхээр Би билэг авьяаст бүх хүний зүрхэнд ур чадварыг өгсөн.


Та нар Надад зориулан шороогоор тахилын ширээ босгож, дээр нь шатаалт тахил ба эвийн тахилаа хонь ба үхрүүдээ өргө. Би нэрээ сануулах газар бүрд та нар дээр очиж, та нарыг ерөөнө.


ЭЗЭН, Абрахамтай ярьж дуусаад одсон бөгөөд Абрахам ч өөрийн газарт буцжээ.


Уулзалтын майханд, Гэрчлэлийн урд буй хөшигний гадна талд Аарон ба түүний хөвгүүд оройноос өглөө хүртэл ЭЗЭНий өмнө үүнийг ёсоор нь бэлтгэх ёстой. Энэ нь Израилийн хөвгүүдийн хамаг үеийнхний сахих үүрдийн зарлиг болой.


Херубуудын дээр залрагч Түүний нэрээр дуудагдсан ЭЗЭН Бурханы авдрыг тэндээс авчрах гэж Давид болон бүх Израиль хамтдаа Иудад харьяалагдах Баала буюу Кириат-иеарим уруу явжээ.


Бениамин, Ефраим, Бас Манассегийн өмнө хүчээ босгож Биднийг аврахаар ирээч!


Дараа нь миний хажууд нэг хүн зогсож байх зуур өргөөнөөс хэн нэгэн надад өгүүлэхийг би сонсов.


Swiv nou:

Piblisite


Piblisite